x

Цогтсайханыгаа үгүйлж байна!

Цогтсайханыгаа санаж байна. Сүүлийн үед бүр ч их үгүйлэх болсон. Бид хоёрын, нөхөдтэйгээ хамтдаа тэмцэж олсон эрх чөлөө, ардчилал алдагдах аюулойртох тусам үгүйлж байна.

90 онд Ардчилсан хувьсгалаа ялуулчихаад залуус бид “түүх төгссөн”-лгэж бодож байсан юм. Коммунистуудын дарангуйлал дор мунхран нойрсож байсанард түмэн “Хонхны дуу”- гаар сэрээд, эрх чөлөөний гэрэлд үнэнийг харан сэхээрсэн болохоор “түүх төгссөн” л гэж бодсон юм.

Нэг л олдох хувь заяаныхаа эзэн байхын амтыг мэдэрсэн хүн хэмээгч, эрх чөлөөг шүтэн, түүнд мөргөхүй дор “түүх төгсжээ” л гэж итгэсэн юм. Социализм мэтийн тараа таниулсан дэглэмийг эргэж нэхэх хөг нь өнгөрсөн гэж бодсон юм. Гэтэл тийм биш юмсанжээ! Хүмүүс эрх чөлөөнөөс дайждаг юм байна! Эрх чөлөөний орон гэр болох чөлөөт ардчиллыг зүхдэг юм байна! Дарангуйлалыг уухайлан нэхдэг юм байна!

Мөнхийн орчлонд нэг удаа “амьдрал” хэмээх боломжийг олж авчихаад, муу ч сайн ч хувь заяаныхаа эзэн байх ёстой гэдгээ зөнгөөрөө мэдчих учиртай хүн, яагаад эрх чөлөөнөөс дайжна вэ? Яагаад дарангуйллын талхин дор дахин ороход бэлэн болсон бэ? Яагаад “Чанга гар”-ыг нэхнэ вэ? Дарангуйллыг уухайлан дуудахын учир юу вэ? Боолчлолыг хүсэхийн учир юу вэ?

Энэ асуултад хариу олох гэж олон суу билэгт сэтгэгчид оролдсон юм. Олон түмний далд ухамсарт садист, мазохист дон нуугдаж байдаг гэж нэг мундаг (Эрих Фромм) нь хэлэхэд; өөр нэг сэтгэгч (Эмиль Дюркгейм) нь эрх чөлөөний цочролд орсон хүмүүс, эрх чөлөөтэй байж өөрөө өөрийгөө хариуцахаасаа түүртэж, боол байхыг илүүд үздэг гэлээ; бас нэг суутан (Фридрих фон Хайек) нь ухаалаг төлөвлөгөөтэй удирдлагаар эдийн засгаа удирдуулбал амжилтад хүрнэ хэмээх төөрөгдөл олон түмэнд суусан байдгаас боолчлол руу тэмүүлдэг гэх зэргээр олон янзын тайлбар гаргасан байдаг байна. Энэ олон янзын тайлбарууд, хүн эрх чөлөөнөөс дайжих нэг л үзэгдлийг олон талын өнцгөөс харж нотолсон тайлбарууд аж.

Би хувьдаа, хувь хүний дуусашгүй хүсэл, шунал түрэн шахсаар эцэст нь эрх чөлөөнөөс дайжихад хүргэдэг хэмээн тааж байна. Хүний сэтгэл ханамжийн түвшинг 10 баллаар үнэлэхэд дээд тал нь 7 баллаас хэтэрдэггүй аж. Хүссэн зүйлээ олоод авахад, дараа нь түүнээс ч илүү ихийг хүсдэг. Ингэж хүн хүслээ өөрөө өөртөө үйлдвэрлэж явдаг. Ийм учраас, хүнийг “хүсэл шуналын машин” хэмээн Жиль Делёз философиджээ. Бас, хүн бүр хангалуун чинээлэг амьдрахыг хүсдэг атлаа өөрөөсөө илүү чинээлэг нэгэнд дургүй аж. Амьдрал нь бүтэлгүйтэх үед бүр ч үздэггүй байна. Үүнийг Фурьегийн комплекс гэдэг. Фурьегийн комплекстэй хүмүүс дургүйцэл, уураа эрх чөлөөний “гэр орон” болсон ардчилалд гаргадаг юм байна.

Хүмүүний хүслийн дайралтыг гүйцэх аргагүйг, дэлхийн ардчилал дампуурч байгаагаас харлаа. Монголын ардчилал дампуурч байгаагаас харлаа. Хүмүүсийн хүсэл шуналыг ардчилал багтааж даахгүй сөхөрч эхлээд байна.

Ким Чен Ун мэт нь манайд “баатар” мэт болжихуй. Тэр хүн, зөвхөн өөрийгөө болон тойрон хүрээлэгчдээ л хүсэж шунах эрхтэй хэмээн үздэг ердийн нэг дарангуйлагч. Өөрөөсөө бусад хүмүүсийг хүсэл, шуналтай байхыг тас хориглон цагдаж, яллан цээрлүүлдэг.

Ганц Ким Чен Ун ч биш. Хаа газрын дарангуйлагч нар ийм л юм. Гэтэл, тэднийг шүтэх маягтай сайрхдаг хүмүүс манайд улам бүр олширсоор байна. 

Уг нь өнөөгийн монголчууд, социализмын үед асан бол төсөөлж ч чадахааргүйгээр “юм үзэж нүд тайлсан сан”.

Дэлхийгээр нэг чөлөөтэй сэлгүүцэж байна. Хүссэн хүн “үүргэвчтэй аялал” хийх эрхтэй болсон. Японы сумогийн дэвжээг эзэлж, Италийн дуурийн тайзыг өнгөлөх болсон. Социализмын үед элчин сайдууд нь ч чөлөөтэй зорчих эрхтэй байгаагүй юм шүү дээ!

Тал дүүрэн малаа “приус” машинаар хариулж байна. Морь унаж чадах залуу малчид ховордоод буй. Социализмын үед амины арван толгой малаас илүү юмтай байгаагүй юм шүү дээ!

Өнөөдөр "приус" машинтай хүнийг ядуу гэх нь холгүй байна. Социализмын үед хамгийн баян хүн "москвич" машинтай л байсан юм шүү дээ. Одоо манай ямар ч ядуу "москвич"-ийг голоод унахгүй ээ. 

Орос цэргүүд, мэргэжилтнүүдээр байшингаа бариулаад суудаг байсан монголчууд өдгөө япон, солонгос чанарын хорооллуудыг өөрсдөө дөрвөн улиралдаа багтаан босгож байна. Социализмын үед манай барилгачид нэг байшинг нижгээд жилд, тахиралдуулан барьдаг л байсан юм.

Монголын сайд нь Мардай руугаа дөхөх ч эрх байгаагүй. Одоо хэнийг оруулахаа төр нь өөрөө мэддэг болсон.

Ардчилал, чөлөөт зах зээлийн ачийг тоочивч баршгүй. Ядуурал, доройтол байгаа нь ардчилал, чөлөөт зах зээлийн буруу биш, бохир улстөрчид, авлигач төрийн албан хаагчид, бас алдаатай эдийн засгийн бодлогын л буруу юм.

Гэтэл мэдсээр байж хүмүүс ардчилал, чөлөөт зах зээл рүү дайрч байна. Ардчилал руу дайрч байгаа популистууд, люмпэнгүүдийг олон түмэн алга ташин балиашигдаж байна.

Хүний дуусашгүй хүсэл илүү ихийг хүсэн ундууцаж байна. Хүсэл шунал хэмээх хэзээ ч хөөж гүйцэгддэггүй юмыг, эрх чөлөө “лонх”-ноос нь чөлөөлжээ. Тэгээд “хүсэл, хяслын дунд зовлон гээч бий” гэдгийг эрх чөлөөт монголчууд биеэрээ үзэн шаналцгааж, сүүлдээ адган дарангуйллыг мөрөөдөж буй. Хүн болбоос, дуусашгүй хүсэлдээ хөтлөгдөн диваажинд чиг бослого гаргасаар байх бодьгал бололтой!

Тийм учраас л Цогтсайхан найзыгаа үгүйлж байна. Тэр маань л хүслээ дийлэхээ болиод бухимдахдаа дарангуйлал дорх боолчлолоо нэхэх олон түмнийг ямагт сэрээж байхаар “Хонхны дуу”-гаа дуулж чадна. Цогтсайхан л эрх чөлөөний манаач байж чадах нэгэн! 

Түүнийгээ маш их үгүйлэх учир энэ бөлгөө! Азаар Сосорбарам маань хажууд эрх чөлөө, капитализмаа хамгаалан үзэлцсээр байна даа!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (139.5.217.145)
    aa medehgui Tsogtsaihan manai bairand amidardag manai dood davhart amidardag arhi ih uudag awgaigaa haya sain guvshchidug tiim neg zaluu l baisan tiim od bolchino gej unheer sansangui aan tiin neg uls turiin neg hamtlagt duuldagch biluu gitar togoldog ch biluu ttiim baisan ehner ni orosiin erliiz goe huuhen baisan bainga haalga tsohiod ene tsogoo agsan tawiad bn salgaad uguuch geed ih guidagsan ter bolgon ochino neg udaa diildehgui bolhoor neg udaa tsohiod ungasan ym dag hushuuguuguu bosgood ardchilaliin od bolchihno gej zuudelsenchgui kkkk
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.26.92)
    Тиймээ яг тэгж санаж байна. Бидний сонгосон зам ямар ч байсан бүх хүмүүсийг эрх чөлөөтэй болгосон. Соц нийгмийн үед сайхан байсан мэтээр аашилж ярьж ойлгож түүнийгээ бусдад сурталчилдаг хүмүүс коммунистууд олон байна. Залуу үеийн хүүхдүүд социализмын талаар ямар ч ойлголтгүй байгаа мөртлөө эдгээр хүмүүсийн үгээр явж байна.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
    • aa medehgui Tsogtsaihan manai bairand amidardag manai dood davhart amidardag arhi ih uudag awgaigaa haya sain guvshchidug tiim neg zaluu l baisan tiim od bolchino gej unheer sansangui aan tiin neg uls turiin neg hamtlagt duuldagch biluu gitar togoldog ch biluu ttiim baisan ehner ni orosiin erliiz goe huuhen baisan bainga haalga tsohiod ene tsogoo agsan tawiad bn salgaad uguuch geed ih guidagsan ter bolgon ochino neg udaa diildehgui bolhoor neg udaa tsohiod ungasan ym dag hushuuguuguu bosgood ardchilaliin od bolchihno gej zuudelsenchgui kkkk
      2020 оны 03 сарын 12
    • aa medehgui Tsogtsaihan manai bairand amidardag manai dood davhart amidardag arhi ih uudag awgaigaa haya sain guvshchidug tiim neg zaluu l baisan tiim od bolchino gej unheer sansangui aan tiin neg uls turiin neg hamtlagt duuldagch biluu gitar togoldog ch biluu ttiim baisan ehner ni orosiin erliiz goe huuhen baisan bainga haalga tsohiod ene tsogoo agsan tawiad bn salgaad uguuch geed ih guidagsan ter bolgon ochino neg udaa diildehgui bolhoor neg udaa tsohiod ungasan ym dag hushuuguuguu bosgood ardchilaliin od bolchihno gej zuudelsenchgui kkkk
      2020 оны 03 сарын 12
  • ард (202.55.188.82)
    өөрсдөө энэ одоо хэрэггүй гэж алчихаад одоо юу гэж хуцна вэ Бат үүлээ. өөр хэнийг санагалзана. Зоригийг санагалзахгүй бна уу
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • ИРГЭН (202.179.26.95)
    Элбэгдорж ирээд баригдахаар Зоригийг алсан хам хэрэгтэнүүд баригдана даа,энэ салга толгойтой нөхөр
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Ганаа (202.9.46.209)
    Өөрөө хэн бэ гэдгээ мэдсэн бизээ
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 8 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 18 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 21 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 21 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 22 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 25 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 46 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 55 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 55 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 59 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 8 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 13 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 49 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 12 цаг 1 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 12 цаг 2 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 12 цаг 2 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 7 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 11 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top