x

Хог хаягдлын бохирдол агаарын бохирдлоос дутахгүй аюултай

Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах цахилгаан станц байгуулах асуудлаар Монгол Улсын Шинжлэх ухааны академи БНХАУ-ын Жансу мужийн “China Tianying” компанийн төлөөлөлтэй өнөөдөр санал солилцлоо. Энэ үеэр БНХАУ-ын талаас бүх төрлийн хог хаягдлыг боловсруулж, тэрхүү шатаасан энергиэрээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологио танилцуулсан юм. Тэд энэхүү төслөө Монгол Улсын Ерөнхий сайдын  зөвлөх, Улаанбаатар хотын засаг дарга нарт болон БОАЖ-ын яаманд мөн танилцуулжээ.

“China Tianying” компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Улаанбаатар хотын тухайд  өдөрт 500-1000 тн хог боловсруулаад дунджаар 10мгвт-ын эрчим хүч үйлдвэрлэх станц ажиллуулж болох юм байна гэсэн тооцоог хийжээ. Энэ төсөл хэрэгжих аваас Монгол улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр НЗДТГ-тай гэрээ  байгуулаад хог боловсруулдаг үйлдвэр, цахилгаан станц барих.  Улмаар цахилгаан станцаас гарах эрчим хүчийг нийслэл гэрээний хугацаанд худалдан авч, гэрээ дуусгавар болонгуут Цахилгаан станцыг  Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгөх тухай ерөнхий нөхцөл яригдаж байгаа юм байна.

Уулзалтын үеэр “China Tianying” компанийн төлөөлөгчид “Хятад  бол дэлхийн бусад улс орнууд шиг  хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологийг сэргээгдэх эрчим хүч гэж тооцох болсон. Монгол Улс ч энэ замаар яваасай. Шинжлэх ухааны байгууллагууд нь ийм санал боловсруулж  эрх баригчдад  дэвшүүлэх хэрэгтэй.  Ирэх дөрөвдүгээр сард Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайд болон Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх манай компанид зочилж энэ технологитой биечлэн танилцана. Танай эрдэмтэн судлаачдыг ч мөн давхар урьж байна. Энэ айлчлалаас өмнө ШУА  холбогдох  эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын хог, хаягдлын асуудлаар  судалгаа хийж өгөхийг хүсч байна. Айлчлалын үеэр манайхтай хамтарч ажиллах тохиролцоонд хүрвэл та бүхний хийсэн судалгаан дээр үндэслэж хог боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг тогтоох юм” гэлээ.

Уулзалтын төгсгөлд  ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл “Бид өнөөдөр агаарын бохирдол утааны асуудлаар түлхүү яриад байгаа. Гэтэл хог хаягдлын  бохирдол бол тэрнээс дутуугүй  хор нөлөөтэй. Учир нь манай улс  бүх хогоо газар дор булчихдаг. Газар дор булсан хог тэндээ илжирч ялзраад хортой хий гаргахаас гадна,  хөрсний доорх усыг бохирдуулах аюултай байдаг. Удаан жил ингэж явж болохгүй. Тиймээс хогоо боловсруулах шилдэг технологитой шилдэг төслүүд дээр Нийслэл, Засгийн газар шинжлэх ухааны байгууллагуудаас зөвлөгөө авч сонгон шалгаруулалт хийгээд ийм станц байгуулах  нь тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ үүднээс бид БНХАУ-ын энэ технологитой  зориуд танилцаж байна.     Манай эрдэмтэд  өмнө нь хог хаягдлыг боловсруулдаг  олон янзын жижиг технологитой танилцаж байсан ч энэ удаагийнх цогцоор нь шийдэж өгсөн технологи байгаа нь онцлог байлаа. Манайд хог боловсруулах асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаач олон бий.  Хийсэн судалгаа  ч олон байна. Та бүхний хүсэлтээр дахин нарийвчилсан судалгаа хийж, хариу санал явуулъя” гэсэн юм. 

Эх сурвалж: AC.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 19 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 21 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 22 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 30 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 49 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 23 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 43 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 58 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 17 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top