x

Энэтхэг улс Монгол улсаас коксжих нүүрс авах боломжтой гэв

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны  боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр  Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 1 дүгээр сард БНЭУ-д айлчилсан юм.

Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  М.П.Сингхтэй  уулзлаа.

"БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх 5 дугаар сард манай улсад айлчилна"

Уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх 5 дугаар сард манай улсад айлчлахаар болсонтой холбоотой бэлтгэл ажил, Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулж хамтарч хийх ажлууд болон Энэтхэгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломжуудын талаар, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцлаа. Эдгээртэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэд хэдэн асуудлаар Элчин сайд М.П.Сингхэд хандаж албан ёсоор хариулт авсан юм.

"Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байна"

БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ноён Элчин сайдад илэрхийллээ. Цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байгаа. Учир нь 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай МУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Энэтхэг улс руу нүүрс тээвэрлэлт хийх боломж байгаа юм. Уг хэлэлцээрт манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг.

ОХУ-ын тал дамжин өнгөрөх тээвэрлэлтдээ Монгол Улсад нааштай хандахаа илэрхийлсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын зүгээс Монголын коксжих нүүрсний  чанарыг шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг Элчин сайд М.П.Сингх энэ үеэр албан ёсоор илэрхийлсэн. Тус улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байна гэсэн юм.

Монгол, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаа гээд соёл, боловсролын  салбарын шилдэг 65 залууг харилцан солилцож туршлага судлуулах саналыг Энэтхэгийн талд гаргаж байгаагаа Сайд  Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ
Top