x

ТИТЭМ УХААРАЛ

Масктай ч дэгжин харагдаж болно

Масктай үед нүүрээ будах ч шаардлагагүйг хүүхнүүд аль хэдийнэ мэдэрсэн. Хүмүүсийн дунд байхдаа нүүрнийхээ ихэнх хэсгийг “гивлүүр”-тэй өнгөрөөж байгаа тохиолдолд өөр маягийн будалт шаардлагатай болох нь. Үнэндээ маскинд уруулын будаг, крем нялгадах тиймхэн. Сэргэлэн хүүхнүүд “нүүр номдоо” хөгжилтэй шийдэл хэлцгээнэ. Нэг нь лав “Нүүрнийхээ ил харагдах хэсгийг будчихаад явж байна даа” гэсэн байна лээ. Масктай ч загварлаг харагдаж яагаад болохгүй гэж. Нэгэнт л бүгд маск хэрэглэх ёстой юм бол маскны загвартаа анхаарвал ямар вэ. Хамгийн нэгдүгээрт маск хамгаалах үүргээ биелүүлж, эмч нарын шаардаж байгаа стандартыг хангасан байх учиртай.

Харин өнгө болоод, чимэглэл нь бидний мэдэлд үлдлээ. Эмийн санд ороод маск асуусан хүмүүс “Байхгүй” гэсэн хариу авч дасав. Монголд бүү хэл дэлхийн хүмүүст ч маск олдоц багатай үед “Гарьд магнай” кинон дээр хэлдэгчлэн “Амь амиа бодоорой” гэдэг л болдог байгаа даа.

Мэргэжилтнүүдийн зөвлөж буй N95 маск олдохгүй бол ядаж бусдын шүлснээс хамгаалцгаая. Бага байхад ээж нар самбай давхарлаад, дэгээ зүү ашиглан эмжиж, маск хийгээд өгчихдөг л байсан. Эмжээр нь харин өнгө өнгийн байсан даа. Зүрхний Б.Болдсайхан эмч зурагтаар ярихдаа “Ерээд оныг хүртэл маск найм давхарласан марль байсан” тухай дурдана лээ.

Өөрийнхөө нус цэрийг хүн рүү үсчүүлэхгүй, бусдынхыг авахгүй байх механик хаалт байхад л болох юм байна. Энэхүү “механик хаалт”-ыг хэрхэн зөв хийх талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө илүүдэхгүй. Энэ зуур маскийг самбай, даавуу бүр сальфетка ашиглан хийж болох нь “илрэв”.

Сальфетка ашиглан нэг удаагийн амны хаалт хийж болох аргыг хятад бас япончууд ч сошиалд санал болгож байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэртээ суудаг ээжүүд ч эрэлт ихтэй энэ бүтээгдэхүүнийг урлах замаар ашиг орлогоо нэмэгдүүлж болох юм. Маскны хомсдол биднийг бухимдуулах шалтгаан биш. Гэр гэртээ тогооч гэдэг шиг л гэртээ маск урлаж яагаад болохгүй гэж. Стресс бухимдал дархлааг маань лав сайжруулахгүй. Хэцүүхэн үед ч амьдралыг ягаан шилээр харцгаая.

Соёлын хувьсгал хийцгээе

Муу юманд ч бас сайн тал бий. Дэлхийн хүмүүсийг цочроосон халдварт өвчин бидний олон сул талыг мэдрүүлсэн. “Муусайн хужаа” гэгддэг хүмүүсээсээ хэчнээн их хамааралтайг маань манай эдийн засгийн байдал харуулав. Маскны түүхий эдээс авхуулаад, сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисыг хүртэл урд хөршөөсөө нийлүүлдэг болж таарав. Дундад зуунд бол тэдний л асуудал болоод өнгөрөх зүйл харилцаа холбоогоор хэрэн сүлжсэн өнөө үед бидний ч асуудал болж хувирчээ. Урд хөршийн Ухань хотоос 33 монгол иргэнээ Монгол Улс авчирсан. Бага насны хүүхдээ халдвар авчих вий хэмээн эмээсэн ээжийн сэтгэлээр дамжуулан Уханий шаналлыг монголчууд мэдэрсэн билээ.

Ерөнхийлөгч маань ч “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн үгийг бодитоор хэрэгжүүлэв. Хөршийн гэнэтийн айлчлал, халуун хошуут малын бэлэг, монголчуудын дулаан сэтгэлийг урд хөршид маань хүргээ байлгүй.

Хүн хүнийхээ дэмээр амьдардаг хорвоо. Жирэмсэн ээжүүддээ цалинтай чөлөө олгож, бага насны хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагийг багасгах, ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломж олгох гэх мэтээр сайн жишгийг цөөнгүй байгууллага тогтоов. Автобусанд ч хүмүүс амаа хамхиж явж сурч байна.

Дэмий үг чалчиж, шүлсээ үсчүүлж байгаа амны хаалтгүй мэдрэмжгүй хүмүүс амьтны ад болохоор байна. Гудамжинд, автобусны буудал дээр нус цэр, шүлсээ хаяж, “морь хардаг” хүмүүсийг Зөрчлийн хуулиар шийтгэхээ хотын захиргаанаас мэдэгдсэн нь дэмжүүштэй шийдвэр. Өнгөрсөн зууны бүдүүлэг зуршлыг элдэв халдвартай хамт эгнэгт тонилговол таарна. Соёлын хувьсгал хийцгээе.

Алтыг нь аваад авдрыг нь хаясан газар дэлхийд хүүхдүүд маань амьдарна

Коронавирусийн уг шалтгааныг уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлахыг хүсэхэд “Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэг ийнхүү тодорхойлсон билээ. “Уламжлалт анагаах ухаанд нянгийн өвчнийг адын шалтгаантай гэж үздэг. Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах, ан амьтныг олноор нь алж устгах зэргээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх.

Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж хиншүү хярвас тавих, улай хийж, амьтны амь таслан мах цусны бузар үнэрийг хамаа замбараагүй түгээх зэрэг бузар муу үйлийг ихээр үйлддэг. Энэхүү үйлдэлд огторгуйгаар зорчигч Мамо хандо хилэгнэж, рид хувилгаанаар халдварт өвчний вирус илгээдэг байх нь” хэмээсэн.

Монголчууд байгальтайгаа зохицож амьдарч ирсэн уламжлалтай. Буурин дээрээ хогоо үлдээдэггүй, голын усаа сүүтэй шанагаар хутгахаас ч цээрлэж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс уул, усаа шүтэж ирсэн. Байгаль эхтэй хүйн холбоотой явж ирсэн монголчуудын минималист амьдралын хэв маяг хүн төрөлхтний хэтийдсэн хэрэглээнээс болж хогондоо дарагдах шахсан орчин үеийн дэлхийг аврах зөв амьдралын хэмнэл бус уу.

Гал түймэрт нэрвэгдэж, халуун тамд шатах дөхсөн австраличуудыг үерийн аюул бас тойроогүй. Гал усны гашуун зовлонг хүмүүс амсах болсон нь хэзээ хийсэн үйлийн үр билээ. Гамшигийн давтамж нэмэгдэж, элдэв халдварт өвчин дэлхийн хүмүүсийг айлгах нь ихэслээ. Үнэндээ коронавирус бол хүн төрөлхтөнд ирсэн эхний бас сүүлчийн айдас биш ээ.

Давааны цаана даваа гэдэг шиг л үүнийг давсан ч дахиад л шинэ сорилттой тулгарсаар байх вий. Энэ бүхэн цөхрөлд автсан дэлхий ээжийн сануулга, дохио биш үү? Дэлхий зөвхөн хүний хорвоо биш шүү. Амьтан, ургамал ч бас дэлхий ээжийн хүүхдүүд гэж сануулж байна. Тэднийг хүмүүс хэчнээн их хядсан билээ. Амьтнаас гаралтай вирус тахал бол тэр бүхний үр дагавар. Хэтэрсэн хэрэглээгээ танаж, хог хаягдлаа багасгаж, байгальд хор хөнөөлгүй амьдрах цаг нь болжээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 43 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 44 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 26 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 59 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 13 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top