x

Шадар сайд Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцсоныхоо дараа аймгийн Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав. Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд энэ он гарсаар хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв.

Мэдээллээс үзвэл аймгийн хэмжээнд 2362,1 мянган толгой мал төллөхөөс 1530,7 мянга нь төллөсөн. Төл малын бойжилт 98,5 хувьтай, хорогдол 0,5 хувьтай байна. Хөвсгөл аймаг шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүс гэсэн статусаа хамгаалж байгаа цөөхөн аймгийн нэг юм.   

Он гарсаар долоон суманд 16 удаа ой, хээрийн түймэр гарч давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 156 албан хаагч, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн төлөөлөл болох 709 хүн ажилласан байна. Одоогоор хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан, Онцгой байдлын албаны салбар нэгжийг өргөтгөсөн, Гал түймэр унтраах, аврах ангиуд байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Ингэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад түймрийн тоо хэмжээ, учрах хохирол багассан байна. Мөн хэд хоногийн өмнө үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд цас орж түймэр гарах эрсдлийг бууруулан, хаваржилт, тариалалтад өгөөжөө өгчээ.

Аймгийн удирдлагууд цаашид хорио цээрийн тусгаарлах байгууламж, автозамын хяналтын иж бүрэн пост байгуулах, малын эмч нарын үйлчилгээний хөлсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт тавилаа.

Шүлхий өвчний вакцинжуулалтын үеэр нэг үхэр тарихад 200, нэг бог тарихад 150 төгрөг байгаа нь бодит зардлаас доогуур байгаа юм. Тарилга хийх нэг зүү 500-750 төгрөг, нэг удаагийн тариур 300-500 төгрөг байгаа нь ажлыг чанартай, стандартын шаардлагад нийцүүлж хийх боломжгүй байдаг байна. Мөн малчны хотонд очиход шатахууны зардал олгодоггүй нь хүндрэл учруулж байгаа талаар малын эмч нар гомдол, санал гаргадаг байна.

Үүний зэрэгцээ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг ариутгал, халдваргүйтгэлийн автомашинтай болгох, Мөрөн сумын малчны хороололд хүн, малын гүний худаг гаргах, “Хөвсгөл Азза” компанийг онцгой байдлын үед болон урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ковшоор хангах, Мөрөн-Хилэнтийн гүүр хоорондын 5.6 км газар авто зам барих, цаг агаарт зориудаар нөлөөлөх зорилгоор пуужин нэмж авах, үүлний радарын сүлжээ байгуулах хөрөнгө гаргах зэрэг хүсэлт тавилаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин эдгээр санал, хүсэлтийг анхааралдаа авч, шийдвэрлэнэ гэлээ. Хэдийгээр Хөвсгөл аймагт шүлхий өвчин гараагүй ч хил залгаа аймгуудын сумдад өвчлөл байгаа учир хяналтаа чангатгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалтыг чанартай хийхийг үүрэг  болгов.

Шүлхийтэй нутгаас отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах, малчид шүлхийгээр өвчилсөн мал авчирснаас Улаанбаатар хотод хүртэл шүлхий гарсныг сануулж, малчдад хариуцлага тооцох цаг болсныг ч анхаарууллаа. Учир нь 2017 оноос хойш 13 аймаг, 44 сум, нийслэлийн дүүрэгт гарсан шүлхй өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориуд устгаж, нөхөн олговорт төсвөөс 10 орчим тэрбум төгрөг гаргахаар байгаа юм.

Зээрийн нүүдлийг анхааралтай ажиглаж, өвчний халдвар тээж байгаа эсэхийг нь шинжилж байх, хойд хөршид гарсан гахайн мялзан өвчин хил дамжин орж ирэх, ой, хээрийн түймэр, иргэд үер, усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов. 

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын үеэр Хөвсгөл аймгийн удирдлагуудаас тавьж байсан хүсэлтийг Засгийн газар, Улсын онцгой комисс шийдвэрлэсэн байна. Тухайлбал  улсын нөөцөөс өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгож, малын эм, био бэлдмэл нийлүүлжээ. Мөн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах сум дундын нөөцийн фондын ажилчдын орон тоо, цалингийн сан батлуулах талаар Засгийн газар тогтоолын төсөл боловсруулаад байна.

Цагаан-Уул суманд Гал унтраах, аврах анги байгуулах, Цагаан-Үүр сумын Эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн сайдын багцаас хоёр ширхэг УАЗ фургон автомашин олгосон бол, аймагт шуурхай ажиллагааны үед буюу цас цэвэрлэх техник нийлүүлэхээр салбарын яам сонгон шалгаруулалт зарлажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 16 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 9 цаг 31 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 9 цаг 50 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top