x

Төрийн тайган З.Энхболд “тэд яахыг харлаа”

Дарангуйллын үеийн шүүх эргэн ирж байна!

Дарангуйллын үеийн шүүх ямар байдгийг энэ цагийн хүмүүс мэдэхгүй. Жирийн хүмүүс нь байтугай залуу шүүгчид чиг бараг мэдэхгүй байх. Харин социализмын үед амьдарч байсан бидний үеийнхэн сайн мэднэ.

Социализмын үе бол дарангуйллын үе. Дарангуйллын хэлбэр нь “тоталитари” гэж нэрлэгддэг. Тоталитари хэлбэрийн дарангуйлал нь бусад дарангуйллын хэлбэрээс ялгаатай нь, төрөөс хүн бүрээ алхам тутамд нь мөрдөн мөшгиж, хяналтандаа байлгадаг юм. Бараг л өлгийтэй хүүхдийн уйлах нь хүртэл коммунист намын сурталд нийцэж байгаа эсэхийг мөрдөн шалгах шахна. 

Социалист Монголын төр, дарангуйлагч этгээд (нэг хүн, эсхүл нэг нам)-ийн ашиг сонирхлыг хамгаалдаг “дарангуйллын машин” байсан юм. Дарангуйлагчийн ашиг сонирхолд нийцээгүй иргэнийг; тагнуул нь илчлэн илрүүлж, цагдаа нь байцааж, прокурор нь яллаж, шүүх нь ял оноож байв. Шүүх эрх мэдэл бол дарангуйлагчаас иргэнээ яллан цээрлүүлдэг “машин” байлаа.

Социалист шүүх, хуульд захирагдах гэдгийг мэддэггүй байсан юм. Монголын иргэд, шударга шүүхээр шүүлгэх эрхгүй байлаа.

Жишээ нь аугаа Чойням: 

       “Өчигдөр нь нөхөр нь үхэхэд маргааш нь өөр хүнтэй банзалддаг эмийн шинжтэй манай төр

             Өвөг Чингистэй хонзонтой Оросын өлмийг долоож...” хэмээн шүлэглэснийг; тагнуул илчилж, цагдаа байцааж, монголын прокурор яллаж, монголын шүүх тэр ялыг нь оноож байв.

Чойнямыг, чанга дэглэмтэй шоронд таван жилээр хорихоор яллаж байх үед тагнуул, цагдаагийн байгууллагыг Зөвлөлтийн зөвлөхүүд удирдаж байсан юм. Чойнямыг гэмт хэрэгтэн болгон шалгах, яллах хуулийн заалт огт байгаагүй юм шүү дээ!

1990 оны ардчилсан хувьсгалаар дарангуйллыг халсан. Дарангуйллыг халаад, Монгол улсын иргэн хэн ч байлаа “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” болохыг нэн тэргүүнд тунхаглав. Улмаар энэ эрхийг баталгаатай эдлүүлэхээ төр нь иргэндээ “амлаж” буйгаа Үндсэн хуулиараа нотлон зарласан юм.

Төр нь иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахын тулд; Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт засгийн эрхийг баригчдаас шүүх эрх мэдлийг хараат бус байхаар тогтоов. Прокурор, шүүгчийг “том дарга нар”-т захирагдан ажилладаг явдлыг халан зөвхөн хуульд захирагдаж байхаар болгов. Прокурорыг шүүх эрх мэдэлд хамаатуулав.

Дарангуйллын үед том дарга нараас хараат байгаад сурчихсан шүүх эрх мэдлийг хараат бус бие даасан шүүх эрх мэдэл болгох амаргүй зорилтыг хэрэгжүүлэхээр Бахдал, Дэмбрэлцэрэн тэргүүтэй залуу хуульчдын багийг прокурор, шүүх рүү томилон явуулав.

Зөвхөн хуульд захирагддаг хараат бус шүүх эрх мэдлийг бий болгох нь үнэхээр амаргүй зорилт байв. Яагаад гэвэл, хэрэг мөрдөн шалгах практик нь; иргэдээ удтал цагдан хорьж залхаах гэх мэтийн аргаар хэрэг хүлээлгээд хэвшчихсэн, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг дээд тушаалтны удирдамжаар хянаад сурчихсан, мөн шүүгч нь хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргаж байгаагүй ямагт прокурорын яллах дүгнэлтийг удирдамж болгон шийдвэр гаргадаг зуршилтай зэрэгт зуурчихсан тогтолцоог шинэчлэх байв.

Гэхдээ л Бахдал, Дэмбрэлцэрэн нар, хараат бус шүүх эрх мэдлийг бий болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд прокурорууд хяналт тавин, хуулийн дагуу явагдаагүй аливаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг таслан зогсоодог болов. Шүүгчид, дарга нарын таалалд бус, хуульд нийцүүлэн шийдвэр гаргадаг болов.

Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий прокурор Бахдал, Ерөнхий шүүгч Дэмбрэлцэрэн нарын 90-ээд онд эхлүүлсэн ажил сүүлийн хэдэн жилд чиглэлээ өөрчлөн эргэж буцсан. Ийн эргэж буцан давхисаар өдгөө дарангуйллын үеийн шүүх эргэж ирсэн нь тодорхой болж байна!

Монголд өнөөдөр ардчиллаас авторитари дэглэм рүү шилжих, улстөрийн макро түвшний үйл явц эрчимтэй явагдаж байгаа.

Төрийн дээд эрх мэдэл УИХ-аас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжээд байна. Уг нь ҮАБЗ нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага байсан юм. Одоо дээр нь гарсан.

УИХ-аар зогсохгүй шүүх эрх мэдэл хараат бус байдлаа хэдийнээ алдсан. Хүссэн шүүгчээ солих эрхийг ҮАБЗ-д олгосон хуулийг УИХ баталснаас хойш бүр ийм болсон.

Авторитари дэглэм хүн бүрийг цагдаж хянаад байдаггүйгээрээ тоталитари дэглэмээс ялгаатай. Авторитари дэглэмд бол том дарга нарын “хөлд тээглэчихгүй” бол иргэн хүн “толгойгоороо хөлөө хийгээд явж” болно. Том дарга нарын ашиг сонирхолыг хөндөөгүй тохиолдолд л иргэн хүн эрх, эрх чөлөөгөө эдэлнэ гэсэн хэрэг.

Харин том дарга нарын “хөлд нь тээглэх юм бол” иргэнээ гэмгүй байсан ч төрийн хүчээр “дэвсээд гарна”. Ингэж дэвсэх ажлыг, том дарга нараас хараат болсон шүүх эрх мэдэл гүйцэтгэнэ.

Өнөөдөр Монголд авторитари дэглэм тогтож эхэлсний нэг тод илрэл нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа эргээд социализмын үеийнх шиг, хуульд бус, том дарга нарт захирагддаг болсон явдал болно.

Том дарга нарын даалгавараар иргэнээ; цагдаа, тагнуул нь мөрдөн байцааж, прокурор нь яллаж, прокурорын яллах дүгнэлтийг дагуулан шүүгч нь ял оноох болсон. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хуулийн дагуу, хуульд нийцсэн эсэх нь хамаагүй болоод байгаа!

Ерөнхийлөгч болон түүний тамгын газрын даргын гаргасан хүсэлтийн дагуу надад захиргааны хариуцлага ноогдуулж, миний бие, мөрдөн байцаагчийн эл шийдвэрийг эсэргүүцэн шүүхээр заргалдсан хэрэг явдал дарангуйллын шүүх эргэж ирсний нэг нотолгоо юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хоёр; Бат-Үүл надад захиргааны хариуцлага ноогдуулах хүсэлт гаргасны цаад зорилго нь мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчид “хэр дуулгавартай” өөрсдөд нь ажиллахыг тестлэх зорилготой байсан юм шүү! 

Ингэсэн болохыг, “(Бат-Үүлд) яаралтай хариуцлага тооцож хариу мэдэгд!” гэх Ерөнхийлөгчийн хүсэлт, “Тэд (хуулийнхан) яаж шийдэхийг нь харъя!” хэмээх З.Энхболдын шүд зуусан үгс зэрэг хэлээд өгнө.

Ерөнхийлөгч болон тамгын газрын дарга хоёр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд захирагдаж биш том даргад захирагдах болсныг миний бие дээр туршиж тестэлж чадсан юм.

Надад захиргааны хариуцлага ноогдуулсан үйл ажиллагаа нь хуулийн дагуу, хуульд нийцэж, хуулийг зөв хэрэглэх наад захын шаардлагыг хангаагүй бөгөөд шүүгчид ч үүнийг мэдэж байсан юм. Прокурорууд, шүүгчид хуулиас биш, том дарга нараас үнэхээр айгаад байгааг би харсан. Үүнийг л З.Энхболд нар хүссэн аж.

Гэхдээ З.Энхболд нэг зүйлийг ойлгохгүй байна. Намайг эрх чөлөөгөөр “өвчилсөн” гэдгийг! Би монголчуудын эрх, эрх чөлөөний төлөө тултал тэмцэх болно!

Цагдаа, прокурор, шүүгч нь,дарга нарын томоос нь айдаг л юм байгаа юм биз, гар хөл нь болцгоодог л юм байгаа юм биз. Харин миний бие, ардчиллаас урвасан Ерөнхийлөгч Х.Баттулга, зуумтгай төрийн тайган З.Энхболд нартай тэмцсээр байх болно!

Жич: Монголын, өсөх ирээдүйтэй дарангуйлагч Оюун-Эрдэнэ, эмч хүний мэргэжлийн ёс зүйн уриа дуудлагыг эрүүгийн гэмт хэрэг болгон зарлан заналхийлж байна! Монгол хүний эрх, эрх чөлөөг Оюун-Эрдэнэ мэтийн “чацга”-ууд ил цагаан заналхийлэхдээ хүрсэн байгаа нь авторитаризм ямар хол явчихаад байгааг харуулж байна шүү!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Гишүүн (64.119.24.227)
    БАТ-ҮҮЛ ЯАГААД МАН ӨМӨӨРЧ БАЙНА
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Гишүүүн (64.119.24.227)
    Чи З.Энхболдтой нийлж сонгуулийн ялсан хуулиа өөрчилж хөдөө хотгүй АН гудамжинд байна.Харин ч ЖЭНКО ялж хагас нүд нээгдсэн шүү.Өөрөө хийсэн амжилтаа өөрөө булшилчихаад битгий гонгиноод бай.Ялагдсан ажилгүй гишүүд Бат -Үүл чам руу нэг үг хэлээгүй байгаа шүү.Нэг босвол чадна шүү
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.87.251)
    одоо яая гэхэв чиний л хусэж хийсэн ажил чам шигийг алсан ч багадна
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.184.97)
    Жаахан боломжтой юм ярь. Авилга чантаач бусдад зохиомол хэрэг тохож булаадаг бүхнийг чинь илчлээд ирэхээр байж суухаа олж ядсан чононцор
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Ардчиллын партизан (66.181.160.123)
    Хөгийн амьтан
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.119.99)
    Хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш биш байхыг шаарддаг тэгсэнч хууль үйлчлэх ёстой
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Zochin (66.181.185.76)
    Unuudur shudarga shuuh alga bolson bna. Ted abligald nebt idegdsen bna. Ted zubhun mungutei hunii tald uilchilj bna. Ted hulgai hiij bajsan hunii tald uilchilj bna. Uuniig ta shudarga gej harj bna uu. Ta baatar tsoliig yaj absanaa tailbarlaach. Ta ene baatar tsoliig abahgui gej helj chadsangui yu. Ta unuudir nas togtoj namba suusan hun bj yagaad shudarga yosni tuluu, eruul niigemiin tuluu temtsej bgaa zaluusiin esreg bdag yum be. Ta heden ue.ree ideh hooloo beldsen hun shuu dee. Hulgaigaar olson ed hurungu ideed ard tumendee gai bolohgui amidarmaar bna. Harin ter baatar tsoloo hunii yosoor butsaagaad ugchih duu.
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • CH. GANBAT (59.153.112.195)
    Ta nar adilhan l hylgaij shyy dee.!!!
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Бек ах (103.10.22.11)
    Баатар гэдэг баба тэмдэгээ буцаагаад өгчих.Тэгвэл НАХЯ-ны мэдээлэгч бууны нохой чамайг үнэмшие.Соц-н үед чи аль хэдийн гяндан эсвэл буудан авсан.Учир нь чи нийгмийн өмч/үнэндээ татварын мөнгө/идэж шамшигдуулсан лалар шүү дээ.Соц-н үед чи хэоэгт ордогүй шалтаг чинь чи Думбарайгийн Отгожаргалын бууны нохой байлаа
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • oyun (202.126.88.32)
    Tegeed ta nar tur barij bhad yagaad jiriin hun shudraga shuuheer orj chadahgui heel hahuuli gaarsan yum be ta nar bid bugd ih hurald bsaar l bsan odoo ch bna huuli shudraga bol yagaad odoo iim bnaa eroos oilgohgui yum ta nar uls turchid estoi muu humuus buusan uedee l demii yum chalchih yum saijirsan yum bgaa l bh gehedee jiriin aabiin huu huulid shudraga shiiduulne gej barga bhguu Harin tani shig tom uls torchid bol saihan shudraga shiiduuleh bh oordiigoo l hamgaalsan yum hiigeed bna yamarch bsan huuli huchnii baiguulgiig neg sain tsegtsleh heregtei ug ni oorsdoo tsegtslebel tanii helseneer shudraga bolno daanch bolohgui uchir eronhiilogch oroltsood bgaa bhaa
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Уншигч (202.9.40.86)
    БатҮүл овоо нүд нь нээгдэж эхэлжээ. Намбар Энхбаяр шиг өөрөө жаахан шахалт үзээд ирэхээр зөв ухаан суух биз. Үнэндээ бол улсын баатар гэдгээсээ ичим хэрэгтэй хүн лдээ.
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • ардчлагч (66.181.161.31)
    Эрх чөлөөгөөр өвчилсөн ч гэх шиг .чиний ардчлал улс орныг сүйрүүлсэн.бас чиний байгуулсан шүүх прокурор заяндаа гомд.
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 8 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 18 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 21 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 21 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 22 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 25 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 46 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 55 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 56 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 59 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 8 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 13 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 49 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 12 цаг 1 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 12 цаг 2 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 12 цаг 2 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 7 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 11 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top