x

Шүүхийг хэн хөдөлгөөд байна вэ?

Өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргав. Хорих 461-р ангид хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцалж батлан даалтад гаргах, хилийн хориг тавих тухай шүүгчийн захирамж гарснаас хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг эргүүлэн хорих шийдвэр гарчээ. Цагдан хориог цуцалсан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг цуцалж, цагдан хориог сунгасан байна.

Шүүх ч яах вэ, прокурорын эсэргүүцэлд тулгуурлаж шийдвэрээ өөрчилсөн юм байж. Харин прокурор юунд үндэслэж цагдан хорихыг ахин дахин шаардсан байж таарах вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих арга хэмжээг хэрэглэх тухай: 

14.9.1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.(14.9)

Тэгэхээр нэгдүгээрт, С.Баяр нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг оролдсон уу?

Хоёрдугаарт, Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч болон гэрч, сэжигтэн, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн үү? Эсвэл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах гэсэн үндэслэл бүхий баримт мэдээлэл олсон уу?

Гуравдугаарт, Гэмт хэрэг дахин үйлдэх гэж байгаа тухай мэдээлэл прокурорын байгууллагад ирсэн үү?

Дөрөвдүгээрт, Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үү?

Хамгийн сүүлд буюу тавдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн үү? (Зөвхөн энэ тохиолдолд “яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульд заасан байна. Авна гээгүй шүү, авч болно гэсэн) Энэ зүйл ангид хүний амийг санаатайгаар хөнөөсөн болон хүндрүүлэх заалттай бусад гэмт хэргүүд орсон байгаа. Харин албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-8 жил.

Андуураагүй бол С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас анх баривчлан саатуулахдаа “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс хойш хоёр сар шахуу хугацаа өнгөрөхөд шинээр нотлох баримт олсон болон ялын зүйлчлэлийг өөрчилсөн тухай мэдээлээгүй.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22-р бүлэг “Авлигын гэмт хэрэг” хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Тэгэхээр цагдан хориог цуцалсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу гэхээсээ цагдан хориог шаардаад байгаа прокурорын эсэргүүцэлд ямар үндэслэл байна вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болох нь.

Мөн хуульд “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”. “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байна. Гэтэл өчигдрийг хүртэл яллагдагчдын өмгөөлөгчдийн хэлж байгаагаар С.Баяр, Ч.Сайханбилэг нар ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдээгүй л сууж байна. “Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэдэг нь зөвхөн сэжиг таамаг, ямар нэг нотлох баримтаар тогтоогоогүй гэсэн үг. Тиймээс цагдан хорих хугацааг тов тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр үргэлжлүүлэн сунгаж байгаа нь яллагдагч нарыг өөрөөр нь хэргийг хүлээлгэх гэсэн “Вышинскийн арга” хуулийн байгууллагад хэрэглэгдэж байна гэж хардахад хүргэж байна. Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Хорих 461-р ангид очиж яллагдагч нартай уулзаад гарахдаа “Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй, бусдаас нь 1-2 удаа л байцаалт авсан байна” гэж мэдээлсэн.

Үүгээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гэм буруугүй гэж хэлэх гэсэнгүй. Харин гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг хуулийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө хуульд нийцэж байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Хэрэв тэгэхгүй бол харин ч “хуулиас гадуур эрүүдэн шүүсэн” гэм буруу хуулийн байгууллага дээр эргээд бууж болох юм.

Иргэд шударга ёсыг нэхэх эрхтэй. Шүүх шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёсонд хамгийн ойр байдаг хүмүүс бол шүүгч нар. Яагаад гэвэл шүүгч хэний ч өмнө ёслохгүй, толгой бөхийхгүй байж, хэнээс ч хамааралгүй хараат бусаар шийдвэрээ гаргах эрхтэй. Энэ бол тэдэнд л зөвхөн хуулиар олгосон эрх мэдэл. Прокурор мэдээж яллах тал учраас нэг талыг барьж, алдаа гаргаж болно. Харин шүүх түүнийг нь засч залруулах ёстой. Гэтэл өчигдөр шүүх яагаад хоёрхон цагийн зайтай хоёр өөр шийдвэр гаргав? Хэн шүүхийг хөдөлгөөд байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • сахал (212.112.126.228)
    Энэ асуудлыг хөдөлгөж байгаа хүн бол ХХБанкны Сахал Эрдэнэбилэг шдээ. Энэ сахал насаараа ийм явах юм шиг эндүүрч зүүдэлж мөрөөдөхөө зогсоовол таарна. Эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.240.4)
    Хэрэг бүрдүүлэлт мөрдөн шалгах үедээ чамд долоон булчирхайгаа тоочих албагүй.
    2018 оны 05 сарын 13 | Хариулах
  • Жавзмаа (103.229.121.152)
    Нийтлэл бичсэн хүнтэй санал нэг байнаа. Манай шүүх, прокурор болон бусад хуулийн байгууллагууд нэг л биш болоод олон жил болж байнаа. Энэ олон жил төр түшилцэж яваа хуульч эрхмүүд маань ямар хууль баталж, хуулийг яаж хэрэгжүүлж байсан болоод өнөөдөр ингээд учраа олохоо боличихов. Бүр сүүлдээ сайд, прокурор хоёр телевизээр нэгнийгээ үгүйсгэсэн мэдэгдэл хийж нэгнийгээ гутаагаад л. Хүн амины аймшигтай хэргээр улс төр хийгээд л. Ямар эрээ цээргүй юм бэ? Та бүхэн. Лүндээжанцан, Нямдорж гээд л олон жил улс төр хийж яваа эрхмүүд ард түмэнд энэ талаар тайлагнаач
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.152)
    Нийтлэл бичсэн хүнтэй санал нэг байнаа. Манай шүүх, прокурор ер нь хуулийн байгууллагууд нэг л бишээ. Энэ олон жил төр түшилцэж яваа хуульчид маань юу хийж, ямар хууль баталж, хуулийг хэрэгжүүлж байсан болоод өнөөдөр ингээд учраа олохоо болиод, бүр сүүлдээ сайд, прокурор хоёр хэвлэлээр нэгнийгээ эрээ цээргүй гүтгэж байнаа. Лүндээжанцан гуай, Нямдорж гуай нар Монголд хууль гууль болж байгаад нэг хариулт өгөөч ард түмэнд.
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа Уржигдар 14 цаг 37 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Уржигдар 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Уржигдар 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Уржигдар 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Уржигдар 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Уржигдар 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Уржигдар 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Уржигдар 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Уржигдар 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Уржигдар 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Уржигдар 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Уржигдар 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Уржигдар 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Уржигдар 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 2026-06-25 О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 2026-06-25 Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 2026-06-25 Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 2026-06-25 Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 2026-06-25
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026"... Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top