x

УИХ сэжиг таамгаар шийдвэр гаргах эрхгүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг хэлэлцэнэ.

Өнгөрөгч баасан гаригт уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, “Түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн боловч мягмар гаригт хуралдсан Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн билээ. Харин МАН-ын бүлэг энэ асуудлаар шийдвэр гаргахаас зайлсхийж байгаа (эсвэл гаргасан ч байж болно). Ямар ч байсан албан ёсны шийдвэр танилцуулахаас түдгэлзсэн байдаг. Энэ ч бас нэг төрлийн “шийдвэр” мөн л дөө.  

Тэгэхээр өнөөдөр, маргаашийн чуулганаар Н.Номтойбаяр гишүүний хувь заяаг шийдэх нь ээ.

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаж, УЕП-ыг танилцуулгыг сонссон авч “Мөрдөн байцаалтын нууц” гээд тодорхой нотлох баримт үзүүлсэнгүй ээ гээд завсарлага авсан. Даваа гаригт бүлэг хуралдсан ч Н.Номтойбаярын асуудлаар санал хураалгаж чадалгүй өндөрлөсөн байдаг. 

Уг нь бол УИХ-ын гишүүдэд танилцуулдаггүй “нууц” гэж байх ёсгүй. Тэр нууцаа харин хэрхэн авч үлдэх нь УИХ-ын өөрийнх нь асуудал. Дэд хорооны гишүүд ч бас УИХ-ын бусад гишүүдээс илүү эрх дархтай, эсвэл “нууц хадлалдаг” гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулдаг байна уу, яадаг байна ямар ч байсан УЕП гишүүдэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөх ёстой болж байна. Ингэж байж УИХ баталгаа нотолгоотой баримтад үндэслэж, хуулийн дагуу шийдвэрээ гаргах ёстой.

Халдашгүй байдлын дэд хорооны даргын хэлсэн шиг "Шалгуулаад нэрээ цэвэрлээд ирсэн нь дээр" гэдэг хуулийн үндэслэл байдаггүй. Ц.Нямдорж сайд уг нь үүнийг мэдэхийн дээдээр мэднэ л дээ. Ядаж л хуулийн байгууллага ямар ажиллагаа явуулах гэсэн чинь Н.Номтойбаярын бүрэн эрх яаж саад учруулсан гэдэг баримт хэрэгтэй.

Гэтэл одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийн хувьд “Арай ч хүн алчихаагүй байлгүй дээ” гэсэн зүйл л яриад байгаа. Нэг хэсэг нь “арай үгүй байх” гээд, нөгөө хэсэг нь “алчихсан ч байж магадгүй” гээд шийдвэр гаргах гэж байх шиг байна. Гэтэл УИХ таамаг дэвшүүлдэг газар биш. УЕП ч гэсэн. Бүх асуудалд хуулийн дагуу хандаж, хуулийн дагуу шийдвэрээ гаргах ёстой. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүдэд шаардлагатай мэдээллийг нь өгөх ёстой. Хэрэгт холбоотой гэх нотлох баримт байгаа бол түүнийгээ ч гэсэн ярих ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд, УЕП хоёр тэс өөр зүйл яриад байна. 

Уг нь бол УЕП-ын УИХ-д танилцуулсан үндэслэлийн нэг нь "Г.Батхүүгийн нас барсан хэргийг шалгах явцад худал мэдүүлэг өгсөн" гэж яриад байгаа. УЕП "УИХ асуудлыг хэлэлцээгүй цаг нууцыг залдахгүй" гээд мэдээлэл хийгээгүй учраас Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдээллийн хүрээнд л ярьж байна л даа. Гэтэл Н.Номтойбаярын бүрэн эрхийг хэлэлцэх гэж байгаа гишүүд нь "Арай ч хүн алчихаагүй байгаа" гэсэн юм яриад байдаг. Энэ хоёр чинь тэс ондоо хэрэг шүү дээ. Тиймээс УЕП зориуд санаатайгаар төөрөлдүүлж шийдвэр гаргуулах гээд байна уу, УИХ-ын гишүүд нь өөрсдөө ийм "мулгуу" юм уу?

Нэг зүйлийг залруулахад УИХ-ын түүхэнд “хүн амины” хэрэгтэй холбоотой гишүүний бүрэн эрх хэлэлцэж байгаа анхны тохиолдол энэ биш. 1998 онд Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт УИХ-ын гурван гишүүний (нэг нь Хууль зүйн сайд) эрхийг түдгэлзүүлээд явуулж байлаа. Гэсэн ч дараа нь хувийн компани нь татвар төлөөгүй, өмдний тэлээ бэлгэнд авсан хэргээр яллагдаж, нэг нь шоронд хоригдож байх хугацаандаа өвчин нь сэдэрч амиа алдсан билээ. “Хүн нь байвал хэрэг олдоно” гэдэг болсон хэрэг.

Энэ түүх тухайн үед олонхи байсан Ардчилсан холбоо эвслийн хувьд гашуун сургамж болсон. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл ч гэсэн энэ асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. АН-ын дэд дарга “алагдсан” гээд хэнээс ч хамаагүй өшөө аваад байж болохгүй. Ялангуяа 2000-аад оны МАН шиг энэ хэргийг ирэх сонгуульд ашиглана гэж тооцоолж байгаа бол бүр ч болохгүй. Ямартай ч ардчилал, хүний эрхийг тунхагладаг АН-ын хувьд явах ёсгүй ганц зам энэ мөн. Харин эрх барьж байгаа улс төрийн хүчин хууль журмын дагуу асуудалд хандаж байна уу, үгүй юу гэдгийг хажуунаас нь харж, хэлж өгөх ёстой хүч нь АН мөн.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.69.70)
    УИХ гэмт хэрэгтэнийг хаацайлах үүр уурхай биш гишүүд дархан эрх эдлэх ёсгүй хууль дуудахад зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих ёстой гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах үүрэгтэй хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 8 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 18 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 21 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 21 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 22 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 25 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 46 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 55 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 56 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 59 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 8 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 13 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 49 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 12 цаг 1 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 12 цаг 2 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 12 цаг 2 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 7 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 11 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top