x

Хүүхдийн сүү ба үндэстний ирээдүй

Хэрэв багадаа тэр хэрэгцээт шим тэжээлээ аваагүй бол том болоод олох орлогод нь хүртэл нөлөөлдөг гэнэ. Иод, төмөр, кальци гэх мэт бичил тэжээлийн элементүүд хүртэл эдийн засгийн хөгжилтэй холбогддог.

Хүний аз жаргал, амжилт нь хүүхэд байхдаа шаардлагатай шим тэжээлээ авсан эсэхээс ихээхэн хамаардаг ажээ. Хэрэв багадаа тэр хэрэгцээт шим тэжээлээ аваагүй бол том болоод олох орлогод нь хүртэл нөлөөлдөг гэнэ. Иод, төмөр, кальци гэх мэт бичил тэжээлийн элементүүд хүртэл эдийн засгийн хөгжилтэй холбогддог. Энэ дүгнэлтийг 2019 оны Нобелийн шагнал хүртсэн MIT сургуулийн эдийн засагчид Абхижит Банерже, Эстер Дуфло нар хийжээ. Тэд олон орны ядуу иргэдийн асуудал, ядуурлыг шийдэх төр засгийн оролдлогыг судалсан дээрх дүгнэлтээ 2010 онд хэвлүүлсэн “Poor economics” (Ядуу эдийн засаг) номондоо оруулжээ.

Ер нь нийгмийн тэгш бус байдал, ядуурлын эх сурвалж нь хүүхэд байхаас, зарим тохиолдолд бүр төрөхөөс өмнө бий болдог. Тийм ч учраас олон орны бодлого боловсруулагчид бага насны, тэр дундаа сургуулийн насны хүүхдүүдэд зориулж тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Жишээлбэл бага насны хүүхдүүдэд зориулсан үдийн цай, сургуулийн сүү гэх мэт хөтөлбөрүүд юм.

Хятад ба Өмнөд Солонгос

Хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдлыг нөхөх замаар ядуурлыг бууруулах, боловсролын чанарыг сайжруулах зорилгоор Хятад улс Сургуулийн сүү хөтөлбөрийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Үндэсний, мужийн, хотын түвшинд энэ хөтөлбөрийг хариуцсан нэгжүүд, нийлүүлэгчдийг бий болгож, гэрчилгээ олгон баталгаажуулах зэрэг олон ажил тэд  зохион байгуулав. “Сургуулийн сүү” гэсэн шошго бий болгов. Таван жилийн дотор 28 муж, 60 хотын 10 мянган сургуулийн 2,4 сая сурагчдыг хамруулав. Өдөрт хоёр жижиг сав сүү уусан хүүхэд, сүү уугаагүй хүүхдээс илүү хурдан өссөн (6 сарын дотор 7,2 мм-ээр илүү), шүд нь илүү цагаан болсныг судалгаагаар тогтоов. Энэ хөтөлбөр өнөөгийн хятад залуус өндөр, эрүүл шүдтэй болоход нөлөөлсөн гэнэ ээ.

“Сургуулийн сүү” хөтөлбөр ирээдүй үеийн эрүүл мэндээс гадна, БНХАУ-ын эдийн засагт ч эерэгээр нөлөөлжээ. Сүүний чиглэлийн үйлдвэрлэл хөгжиж, үнэ цэнийн хэлхээнд (value chain) чанарын шинэчлэлт авчирчээ. Хятад улс 1999 онд 8 сая тонн сүү үйлдвэрлэж байсан бол 2002 онд 14 сая, 2017 онд 35 сая тонн болсон жишээтэй.

Өмнөд Солонгос улс НҮБ-ын Хүүхдийн Сангийн тусламжтайгаар 1953 оноос сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Солонгосын дайны дараа эхлүүлсэн энэ хөтөлбөр өрхийн санхүүгийн байдлаас нь үл хамааран бага, дунд, ахлах ангийн бүх сурагчдыг бүрэн хамруулж иржээ. Мөн 1970-аад оноос “Сургуулийн сүү” хөтөлбөр нэмж эхлүүлсэн байна. Сүү хөтөлбөртэй сургуулийн сурагчид хөтөлбөр эхлээгүй сургуулийн сурагчдаас 1,5 дахин илүү уураг авч буйг судалгаагаар тогтоожээ. Мөн сурагчид өдөрт авах ёстой кальцийн хэрэглээнийхээ талаас илүү хувийг энэ хөтөлбөрөөр дамжуулан авч байна.

Зарим орны судалгаануудаас харахад бага насны хүүхдүүд сүү, сүүн бүтээгдэхүүнээс зөвхөн шаардлагатай уураг, бусад шим тэжээлийг аваад зогсохгүй, мөн сүү, сүүн бүтээгдэхүүн насан туршдаа хэрэглэх зуршилтай болж байна. Ер нь энэ хөтөлбөрийн ач тусыг олон улсад хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.

ad3a8a12b35ff8304f477b4aca2ab9e4.png

Эх сурвалж: Dairyasia.org, 2017

Монгол

Монголд “Үдийн цай” хөтөлбөрийг ЕБДСургуулиудад 2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хүүхэд бүрт өгөх шим тэжээлээр биш зарцуулах төгрөгөөр хэмждэг ажээ. Нэг хүүхдэд ногдох зардлыг анх 300 төгрөг, жилийн дараа 600 төгрөгөөр хэмжих болов. 2019 оны хавар Үдийн цай хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг УИХ баталжээ. Нийгмийн сүлжээгээр хоолны төсөв нэмэгдсэний хэрээр худалдан авах үнэ нь өсч байгаа тухай шүүмжлэл өрнөх боллоо. Улс төрчид хэдэн төгрөг зарцуулснаа л ярихаас, хичнээн калори, ямар шим тэжээл өгсөн, ямар үр дүнд хүрснээ ярих соёл Монголд тогтохгүй байна. Үдийн цай хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн албан судалгаа олдохгүй байна. Энэ хөтөлбөр сургуулийн хүүхдүүд, ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдэд суралцахад нь нэмэр болдог гэж зарим эцэг эхчүүд л хэлж байна.

Ямар ч гэсэн энэ төрлийн хөтөлбөр нь бага насны хүүхдийн хоол тэжээл, витамины дутагдлыг нөхөх зорилготой билээ. МУ-ын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн 7 хувь нь өсөлт хоцролттой, 3 хувь нь туранхай гарчээ. Харин нийт хүүхдийн 22 хувь илүүдэл жинтэй, 6 хувь нь таргалалттай байна.

Энэ нөхцөлд МУ “Үдийн хоол” хөтөлбөртөө, сүүг тусгайлан оруулах нь илүү үр дүнтэй болохыг бусад орны туршлага батлаж байна. Монголд сурагчдын ердөө 5 хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ. (Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, 2018). Уг нь бид хүүхдүүддээ хангалттай сүү амархан өгч чадах юм.

d72fdb1f359de76e81328c209281eda5.png

Эх сурвалж: Dairyasia.org, 2017

Энэ хүснэгтээс харахад Хятад зэрэг улсуудад сүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд хүндрэлтэй бол, Монгол бүрэн боломжтой. Гэвч сүү нь байгаа ч, нийлүүлэх дэд бүтэц дутагдалтай байна. Сүү эмзэг бүтээгдэхүүн учир илүү нарийн стандарт, хяналт шаарддаг. Нийгмийн өмнө тулгарсан олон асуудлуудын суурь бол ядуурал бөгөөд үүнийг шийдэхэд ийм чухал үүрэгтэй ч, монголчуудын үл тоож буй нэгэн шийдвэр бол хүүхдийнхээ өдрийн хоолонд сүү оруулах хөтөлбөр юм.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 16 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 17 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 32 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 46 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 59 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 13 цаг 0 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 13 цаг 1 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top