x

Оюутолгойн алт үйлдвэрлэл 40 хувиар буурна

Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ.

Тус компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн онд Оюутолгой уурхайн зэс үйлдвэрлэл 146.3 мянган тонн, алтных 242 мянган унцаар хэмжигдсэн байна. Тодруулбал өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөт хэмжээ болох 125-155 мянган тоннын түвшинд хүрсэн бол алтны хувьд зорилтот хэмжээ болох 220 мянган унцаас даруй 10%-иар өндөр байжээ. Баяжуулах үйлдвэрт оруулсан нийт хүдрийн хэмжээ 40.8 сая тонн байсан бөгөөд энэ нь 2018 оны дүнгээс 5%-иар ахиу дүн боллоо.

2019 оны дөрөвдүгээр улиралд 32.9 мянган тонн зэс, 24.3 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад буурсан дүн бөгөөд гарц багассан нь ил уурхайн хүдрийн олборлолт 4а болон 6а үе шатнаас бага агуулгатай 4b болон 6b үе шат руу шилжих болсонтой холбоотой ажээ.

2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.

Гэхдээ 2021 оноос ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү орохоор байгааг компани тайлбарлажээ.  Өөрөөр хэлбэл ирэх 2021 онд зэсийн үйлдвэрлэл 170-200 мянган тонн, алтны үйлдвэрлэл 450-500 мянган унцид хүрэхээр байна. Ийнхүү үйлдвэрлэл өсөх дүр зураг нь ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү шилжихээс гадна далд уурхайгаас гаргасан хүдрийг ашиглах хэмжээ нэмэгдэхтэй холбоотой юм байна.

2020 онд үйл ажиллагааны зардал 800-850 сая ам.доллар байна гэж тооцоолсон бол далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 1.2-1.3 тэрбум ам.доллар, ил уурхайн тоног төхөөрөмжийн зардалд 80-120 сая ам.доллар зарцуулна гэж тооцжээ. Гэхдээ гүний уурхайн зардлын тооцоонд Тавантолгойн цахилгаан станцын зардлыг оруулаагүй болохыг тэмдэглэсэн байна.

Туркойз Хилл далд уурхайн хөндлөн нэвтрэлт өнгөрсөн арванхоёрдугаар сард 1809 метрт хүрсэн нь дээд амжилт тогтоосон бөгөөд гүний уурхайгаас олборлосон материалыг (хуучнаар Босоо ам 2 буюу) Үйлдвэрлэлийн амаар тээвэрлэж буйг онцолжээ.

Босоо ам 3 болон 4-ийн бүтээн байгуулалтын ажил урагшилж буйг тэмдэглэсэн бөгөөд далд уурхайн шинэчилсэн судалгааг төлөвлөсний дагуу 2020 оны эхний хагаст багтаан дуусгахаар ажиллаж байгаа ажээ.

Дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан мэдээ өчигдөр цацагдсаны дараа Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 4.55%-иар өссөн байна.

Оюутолгойн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оны байдлаар

   2019 оны  Эхний хагас 2018 оны нийт дүн 2019 оны нийт дүн  
2019 оны  
   
4-р улирал  
Ил уурхайгаас олборлосон материал (мян.тн) 28,122 48,351 91,310 101,316
Боловсруулсан хүдэр (мян.тн) 11,088 19,649 38,738 40,777
Баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн дундаж агуулга:
Зэс (%) 0.42 0.51 0.51 0.45
Алт (гр/тн) 0.15 0.44 0.36 0.29
Мөнгө (гр/тн) 1.06 1.23 1.22 1.13
Үйлдвэрлэсэн баяжмал (мян.тн) 152.6 390.7 724.9 674.6
Баяжмал дахь зэсийн дундаж агуулга (% Cu) 21.6 21.8 21.9 21.7
Үйлдвэрлэсэн баяжмал дахь метал:
Зэс (мян.тн) 32.9 85 159.1 146.3
Алт (мян.унц) 24.3 192 285 241.8
Мөнгө (мян.унц) 190 486 914 866.6
Борлуулсан баяжмал (мян.тн) 157.5 410.3 746.4 724.7
Борлуулсан баяжмал дахь метал:
Зэс (мян.тн) 32.3 85.1 156.7 149.9
Алт (мян.унц) 24.7 213 248 273.6
Мөнгө (мян.унц) 243.6 445 873 895.9
Метал авалт (%)
Зэс 74.2 82.2 81.4 78.7
Алт 48.2 68.2 65.2 63.6
Мөнгө 53.5 61.2 60.9 58.1

Эх сурвалж: mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • цолмон (103.240.241.110)
    Оюутолгой юу ч үйлвэрлэхгүй зүгээр л ухсан шороогоо Хятадруу ачиад тушаадаг ш тээ? Бас л залилан шороон дотроо алт байхгүй дан зэс байгаа нэж татвараа багасгах заль ш тээ
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 28 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 34 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 38 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 2 цаг 23 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 36 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 53 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 4 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 9 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 30 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 33 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 38 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 43 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 48 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top