x

Монголын “Сежонг”

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл ба хоцрогдлын асуудлыг бий болсон цагийнх нь сэтгэлгээнээс нэг эрэмбээр дээгүүр түвшнээс харж шийдэх шаардлагатай. Сүүлийн 30-аад жилд гурав, дөрвөн мастер төлөвлөгөө гаргаж баталсан ч Улаанбаатарын хөгжилд алийг нь ч ашиглаагүй. Нийслэлийн үе үеийн дарга нар хотын ирээдүйг сонгуулийн дөрвөн жилээс цааш хараагүйгээс гадна намынхаа болон хувийнхаа халаасыг дүүргэхийг урьтал болгож ирсэн эмгэнэлтэй.

Нийслэлийн газар, Туул гол, Богд уулын амуудтай холбоотой хууль, журмыг хот, яамдын удирлагууд хувийн болон намынхаа ашиг сонирхолд тохируулан өөрчилж ирсний үр дүнд Улаанбаатар ямар ч төлөвлөлтгүй, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барьж чаддаг, хот биш “хярамцаг” болжээ. Иргэдийн дийлэнх нь хотыг хаяалсан гэр хороололд, нүхэн жорлонтой, уух усаа зөөж амьдарч байна. Хотын замд буруу жолоотой, японы хуучин машинууд багтахаа байж, ихэнх иргэд гэртээ биш, машиндаа “амьдарч” байна.

Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах талаар зарим ажлууд санаачилж, зам, гүүр шинээр барьж байна. Хотын төвөөс өргөн хэрэглээний, барилгын материалын болон авто машины худалдааны захуудыг гаргахыг оролдож байгаа ч, хэрэгжүүлж чадахгүй байна.

Ямар ч гэсэн хотын захиргааны бүх агентлагыг яармаг руу нүүлгэхээ хотын дарга Су.Батболд оны эхээр амлав. Өмнөх С.Бат-Үүл дарга Баянхошуу руу нүүлгэнэ гэдэг байлаа. Энэ удаа Сүхбаатарын талбай дээрх түүхийн дурсгалт байшингаа Голомт банкинд зарчихсан учир, орох газаргүй болсон хотын захиргаа аль нэг тийшээ нүүх нь тодорхой болжээ.

Харин тэгэхдээ Засгийн газрын зарим яам, газруудыг бас аваад нүүвэл ямар вэ? Жишээ нь, солонгосууд Сөүлийнхээ төвлөрлийг бууруулах, орон нутгаа жигд хөгжүүлэх зорилгоор зарим яам, агенлагууд, их дээд сургуулиа гурван том хотын дунд, Сөүлээс урагш 120 км зайд орших Сежонг гэх газар засаг захиргааны тусгай дүүрэг байгуулан 2012 оноос нүүлгэж эхэлжээ. Эдүгээ төр засгийн энэхүү цогцолборт Засгийн газрын 26 төв байгууллага, түүний дотор 9 яам, 16 төрийн байгууллага нүүж ирээд байна. Яамдаас Газар, дэд бүтэц ба тээврийн яам; Худалдаа, үйлдвэр ба эрчим хүчний яам; Байгаль орчны яам; Далайн ба загас агнуурын яам; Соёл, спорт ба аялал жуулчлалын яам; Стратеги ба сангийн яам; Хөдөө аж ахуй, хүнс ба хөдөөгийн хөгжлийн яам; Ажил олголт ба хөдөлмөрийн яам оржээ.

Улаанбаатарын хувьд Сежонг шиг хол биш юм гэхэд Яармаг, цаашлаад Өндөр дов руу шинэ онгоцны буудлын хурдны зам дагаад нүүлгэх хувилбарыг авч үзэж яагаад болохгүй гэж.  

Манай нийслэлийн төвд байрлах 20-оод яамдын байшинг тойрч ажлын цагаар машины зогсоол хайсан олон зуун автомашин замын хөдөлгөөнийг ихээхэн удаашруулж, гацааж байгааг судалгаагаар тогтоосон шүү дээ.

Хэрэв үнэхээр, төр засгийн зарим яамд, харьяа агентлагуудыг нь нүүлгэнэ гэвэл нэг газарт тойрог, зургаан талтай [октагон] барилгын цогцолбор барьж, яам бүрийг нэг хэмжээ, загвартай, сайд, дарга, хэлтсүүдийн өрөөг нь таарсан стандартаар байгуулах, газар доор томооохон дулаан гарааж, гадаа нь бүр олон машины зогсоол барих хэрэгтэй.

Тэр тойрог барилгын голын зайн эхний давхруудыг том жижиг олон хурлын заал байрлуулж, хамгийн дээд давхарт нь хоёр гурван давхрын өндөр таазтай, шилэн дээвэртэй, олон мянган хүний багтаамжтай томоохон үзэсгэлэн, цуглаан чуулган хийж болохуйц заал [Атриум] болгох нь оновчтой. Вашингтон хотод буй Дэлхийн банк ба ОУВС-ийн байшин тод жишиг байж болно. Монголд онцгой шийдэлтэй бас нэг шинэ архитектур гарч ирнэ гэсэн үг.

Зарим улс нийслэлээ хамгийн том хотоосоо нүүлгэж, цоо шинээр байгуулан, хотжилт, хөгжлийн орчин үеийн төв байгуулсныг бас санах хэрэгтэй. Жишээ нь Австралийн нийслэл Сиднейд биш Канберрад, Шинэ Зеландын нийслэл Оакландад биш Веллингтонд, Калифорни мужийн нийслэл Сан Францискод биш Сакраментод байрлаж буй нь ийм учиртай. Манай ойрын хөрш Казахстан нийслэлээ Алма-Атагаас Астана руу хэдхэн жилийн өмнө нүүлгэсэн. Мөн Нигери, Мяньмар, Пакистан, Орос, Бразил, Танзани зэрэг улсуудыг энд нэрлэж болно.

Улс орноо, түүний дотор Улаанбаатар хотоо хүн амьдрахад таатай, нүд баясгаж сэтгэл хөдөлгөсөн, уушиг тэнийж урам орсон нутаг болгох эсэх нь эрх мэдэлтнүүдийн биш, иргэд бидний гарт байдгийг санах хэрэгтэй. Монголчууд төр засгийн эрх мэдлийг өгсөн, сонгосон төлөөлөгчдөө хянаж дүгнэж, халж сольж чаддаг болох ёстой.

Нийтлэлч Д.Жаргалсайхан /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 20 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 21 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 21 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 26 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 27 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 29 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 30 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 31 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 42 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 45 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 47 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 49 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 50 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 53 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 30 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 31 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 33 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top