x

Тэтгэврийн шинэчлэл чухал уу, нэг удаа тэглэх нь чухал уу?

Тэтгэврийн даатгал нь хуучин социалист нийгмийн уламжлал нь хүчтэй хадгалагдаж байгаа, шинэчлэл өөрчлөлт хийх нэн шаардлагатай байгаа салбаруудын нэг. Д.Бямбаа, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар маш тодорхой өгүүлсэн байна лээ. Тэрээр “Эв хамтын тогтолцоог аль ч улс орон хоёр салаалж хэрэгжүүлдэг, ялангуяа социалист орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүн улс бүгд адилхан хуультай. Тэд энэ системээсээ үе шаттай шилжсэн. Шилжихдээ зах зээлийн хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн” гэж дүгнэж хэлсэн. Гэвч манай улсад энэ зарчмаар хэрэгжих байсан хуулийг олон удаагийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгожээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар тэтгэврийн даатгалын сан 601.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 2019 онд энэ нийт алдагдал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Харин Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлж тэтгэврийн даатгалын сангийн зөрүүг санхүүжүүлэхээр тусгасан байснаа УИХ цуцлаад сар болоогүй байна. Тэтгэврийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого оновчгүй байгаагаас үүдсэн алдагдлыг хувь хэмжээ шууд нэмэх замаар бууруулах гэсэн оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн. Яг өнөөдөр хэрэгжиж байгаа бодлогоор цааш олон жил явбал тэтгэврийн сангийн алдагдал улам ихээр нэмэгдэж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө маш ихтэй болох учраас тэтгэврийн даатгалын тогтолцоог цаг хугацаа алдалгүй хурдан өөрчлөх шаардлагатай байна.

Иргэн хүн өөрийнхөө ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалтын нэг бол тэтгэврийн даатгал. Энэ мөнгийг татварын орлоготой адилтгаж, төр захиран зарцуулж буй нь миний мөнгийг халааснаас маань дээрэмдэж байгаатай яг адил зүйл юм. Тэтгэврийн даатгалын сан нь нийгмийн даатгалын таван сангийн нэг нь. Манайд нийгмийн даатгалын сан нь улсын төсвийн нэг хэсэг байна гэж хууль батлаад төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоод дураараа дургиж байгаа нь иргэд, судлаачдын эгдүүцлийг улам хүргэсээр байна.

Иргэдийн итгэлийг төрүүлж чадахгүй байгаа зүйл бол ирээдүйн тэтгэвэр тогтоолгогчдод тэтгэврийн даатгалын баталгаа бүрдэхгүй байгаа явдал юм. НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн ч ирээдүйн баталгаа нь бүрдэхгүй байгаа учраас иргэд оны өмнө шимтгэлийн хувь хэмжээ нэмэхийг эсэргүүцсэн. Мөн сарын нэг сая төгрөгийн цалинтай иргэн 30-40 жил ажиллаад өнөөдрийн хүчин төгөлдөр хууль, дүрэм журмын хүрээнд тэтгэвэр тогтоолгоход сарын орлого нь гурав дахин буурахаар байгаад олон залуучууд сэтгэл ханамжгүй байна.

НДШ-ийн хувь хэмжээг нэмэх гэсэн оролдлого мартагдаж амжаагүй байтал шинэ оны босго дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр бүх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн гайхамшигтай амлалт шинэ жилээр нийгэм талцуулаад амжлаа. Нийт өрхийн 26.6 хувь нь сарын 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой, өөрөөр хэлбэл ийм хэмжээний өрх 100 хувь тэтгэврийн орлогоор амьдарч байна гэсэн үг. Мөн нийт өрхийн 26.1 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн сарын орлоготой, өөрөөр хэлбэл тал орлого нь тэтгэврийн орлого гэж үзэж болно.

Нийт өрхийн 50-аас илүү хувь нь маш бага орлоготой амьдарч байгаа өнөө үед дээрх амлалт хүн амын дийлэнх олонх хэсэгт таалагдах нь тодорхой. Өнөөдөр иргэд зээлээ тэглүүлээд баярлах нь түр зуурын үзэгдэл. Нэг удаа зээлийг нь тэглэх сайхан. Гэхдээ тэд маргааш дахиад зээл авна, урт хугацааны зөв шийдэл биш учраас. Ахмадуудад, иргэдэд нэг удаагийн улс төрийн агуулгатай халамж биш тогтвортой баталгаатай орлогын эх үүсвэр л хэрэгтэй байна. Харамсалтай нь, энэ удаагийн эрх баригчдаас ийм зүйл хүлээгээд нэмэргүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Тэд гадаад өрийг ахин нэг их наяд орчим төгрөгөөр нэмээд бүх тэтгэврийн зээлийг тэглэвэл үүний төлөөсийг ирэх жилүүдэд залуучууд, ажил хөдөлмөр эрхэлдэг дундаж давхаргыхан төлөх болно. Улс төрийн агуулгатай нэг удаагийн зээл тэглэх амлалтаа болиод тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага манайд их байна.  

Р.Шинэгэрэл (Эдийн засагч)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 7 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 17 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 20 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 20 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 21 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 24 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 45 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 54 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 55 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 58 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 7 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 12 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 49 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 12 цаг 0 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 12 цаг 1 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 12 цаг 1 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 6 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top