x

Арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нээлт өчигдөр болж, Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан оролцов. Тэр энэ үеэр түүнээс ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой зарим мэдээллийг өглөө. 

Х.Баделхан:

-"Ипотекийн зээлийн эх үүсвэр нь улсын төсөв, арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэр болон Монголбанкны эргэн төлөлт гэсэн гурван эх үүсвэрээс бүрддэг. 2020 оны Улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүйгээр тусгасан. Энэ нь арилжааны банкнаас гаргаж буй зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Тэгэхээр арилжааны банкнаас олгох зээлийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Жилд дунджаар 10 мянга орчим айл ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болдог. Энэ жил ч зээл үргэлжлэх төдийгүй эх үүсвэр нь нэмэгдэнэ. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо ба олгосон санхүүжилтийн хэмжээг харвал 2017 оноос хойш тасралтгүй буурсаар 2018 онд гэхэд 295.9 тэрбум төгрөгийн зээлийг 6,470 иргэнд олгосон байна.

Харин шинэ журам хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгосон. Үүний 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд Монголбанкны эх үүсвэрээс, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд өгсөн байна. Харин банкууд өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд олгосон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top