x

Ам.долларын ханш 200 төгрөгөөр өсчээ

Өнөөдрийн байдлаар, нэг ам.доллар Монголбанкны албан ханшаар 2735 төгрөгтэй тэнцэж байна. Дээрх ханшийг өмнөх хоёр 7 хоногийнхтой харьцуулахад 4 төгрөгөөр өссөн байна. Ам.долларын ханш өнгөрсөн оны эхний хагаст харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн 3 сард 200 төгрөгөөр өсч, жилийн өмнөхтэй харьцуулахад 270 төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй гарчээ. 

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан зэрэг эдийн засгийн байдал валютын ханшид эерэг нөлөөлөхөөр байсан ч манай улс "Саарал жагсаалт"-д орно гэсэн оны сүүлийн саруудын хүлээлтийн үеэр зохиомол өсөлт үүсгэсэн зэрэг байдал ханш савлахад нөлөөлсөн гэж зарим эдийн засагч тайлбарлаж байгаа.

Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригийн дуудлага худалдаагаар Төвбанк нийт 24 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлээд байна. 

Харин сүүлийн саруудад Монголбанкнаас валютын нийлүүлэлтийг хийж, ханшийн савлагааг зохицуулах үүднээс валютын дуудлага худалдаа зохион байгуулснаар валютын ханшийг тогтворжуулж чадсан гэж үзэж байгаагаа эдийн засагчид илэрхийлж байна. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригийн дуудлага худалдаагаар Төв банк нийт 24 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлээд байна. 

Цаашид валютын ханшийг тогтворжуулахад нөлөөлөх гадаад валютын нөөц бий гэдгийг Төвбанкнаас мэдээлж байгаа. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнөөдрийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрээд байна. Нөөц энэ онд нэмэгдэх боломжтой талаар мэдэгдэж байгаа юм. 

Бусад валютын ханшийг дурдвал, БНХАУ-ын юань 392 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2 төгрөгөөр өссөн байна. ОХУ-ын рублийн ханш бага зэрэг чангарч 44 төгрөгийн ханштай байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
СОР17-д оролцогчдод виз олгоход онцгой анхаарахыг хүсэв 1 цаг 10 мин Германаас сайн дураараа нутаг буцсан цагаачдын тоо нэмэгджээ 1 цаг 14 мин Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалж байна 1 цаг 18 мин “Улаанбаатар трамвай” төслийн байгаль орчны үнэлгээ 85 хувьтай байна 1 цаг 21 мин Сар шинийн баяраар хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгааг анхаарууллаа 1 цаг 22 мин Ихэнх нутгаар мал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна 2 цаг 45 мин Альпийн нуруунд 20 жилийн дараа Өвлийн олимп зохион байгуулагдана 2 цаг 46 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ 2 цаг 46 мин АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ 2 цаг 47 мин Улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 мянга давлаа 2 цаг 47 мин Монгол Улс, Дэлхийн банк COP17-ийн хүрээнд хамтран ажиллана 2 цаг 48 мин Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлана 2 цаг 50 мин Хятадаас Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан мөр олджээ 2 цаг 50 мин Алт, мөнгөний үнэ үргэлжлэн унаж, зах зээлд дарамт нэмэгдлээ 4 цаг 40 мин Монголын өсвөрийн усанд сэлэгчид олон улсын тэмцээнээс 71 медаль хүртлээ 4 цаг 42 мин Гадаад харилцааны дэд сайд Казахстан, Австралийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзав 4 цаг 43 мин Өвлийн Олимпын далбааг залах тамирчдын нэрс тодорхой болов 4 цаг 45 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монголд айлчилна 4 цаг 45 мин Монголчууд оюуны чадвараар дэлхийд наймдугаарт эрэмбэлэгджээ 4 цаг 50 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зөрчил буурчээ 4 цаг 51 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Ираны халуун өдрүүд БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ
Top