x

Өнгөрч буй жаран

2020.01.01

Одоо 17-р жаран дөнгөж дундаа орж, дуусах нь 2046 онд атал сүүлийн үед миний, манай, бидний жаран гэж олон хүн ярьж бичих болов.  Цувран урсаж буй он жилүүдээс өнөөдрийг хүртэлх хоёр жаран, хоёр зууныг дамнасан жаран жилийг сугалан авч онцлох нь түүхийн ямар нэгэн үе төгсгөж дараачийнх эхэлж байгааг тэд харж, ядахдаа зөнгөөрөө мэдэрснийх байж болох уу?

Энэ бол миний жаран. Би оны төгсгөлөөр төрсөн болоод тэр үү, 1959 ба 1960 оны завсарт яваад байдаг. Үүнээс болж 30,40,50-иад оны "түүхэн" хүмүүсийн тоонд багтдаг ч нэг удаа 60,70,80-аад оныхны бүртгэлд тууж явсан удаатай. 

Юутай ч 1959,1960 он бол Монголын түүхэнд шинэ цагийн эхлэл байжээ. Ардын аж ахуйтны хувийн малыг нийгэмчлэх кампанит ажил 1959 онд үндсэндээ шувтарч нэгдэлжих хөдөлгөөн яллаа. Хожим Ю.Цэдэнбал дарга үүнийг 1921 оны ардын хувьсгалтай тэнцэх түүхэн үйл явдал гэжээ. Түүхэн, гэхдээ буруу байсныг маханд оочирлож, аавууд нь хөдөөнөөс яаж идэш оруулдаг байсныг мэдэх манай үеийнхэн хэлнэ. Яг энэ үеэс малгүй болсон хөдөөнийхөн Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот, барилга, аж үйлдвэртэй болсон. Зөрүүлээд залуучуудыг хэдэн мянгаар нь хөдөө рүү илгээлтээр явуулсан нь атар газар эзэмших хөдөлгөөн. Энэ бүхэнтэй зэрэгцээд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарч алдарт соёлын довтолгооныг  эхлүүлжээ. Багшийнхаа зарласнаар бямба гаригт ангиараа одоогийн Чингэс зочид буудлын хажуудах халуун усанд очиж ордог байснаа бодоход би энэ тулаанд оролцсон юм байна. 1950,60 оны зааг дээр XX зууны Улаанбаатарын агуу бүтээн байгуулалт эрчээ авч 40, 50, 220, 120 мянгатын орон сууцны хорооллууд сүндэрлэв. Нийслэлийн төв өнөөгийн төрхөө олсон. (Өнөөдөр эвдээд дууслаа!). Урлаг соёл, ялангуяа уран зохиол бол цэцэглэсээн. Дараа жил нь социалист үндсэн хуультай болж, дахиад нэг жилийн дараа БНМАУ НҮБ-д элсэв.

1959 онд өөр ямар содон үйл явдал болсныг эргэн санавал (би юугаа санахав, энд тэндээс хайж үзэхэд) "Ардын элч", "Морьтой ч болоосой" кинонууд дэлгэцнээ гарч, Астрид Линдгрены “Дээвэр дээр суудаг Карлсон, жаалхүү хоёр” номыг анх орчуулан хэвлүүлсэн байна. Бас цэвэр усны хамгийн анхны  2,6 км хоолойг 1959 онд Энх тайвны өргөн чөлөөнд татжээ. Солонгосын өнчин хүүхдүүдийг долоон жилийн дараа, 1959 онд нутаг буцаасан. Цагдаагийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан хамгийн анхны тохиолдол тэр жил гарчээ. Бас Вьетнамд бэлэглэсэн морь хэдэн сарын дараа нутагтаа гүйж ирсэн гэдэг. 1959 оны есдүгээр сард монголч эрдэмтдийн олон улсын анхдугаар хурал Улаанбаатарт болсныг бүгд мэднэ.

Тэр үед Монголоос гадуур юу болсныг сонирхоод нэгэн зүйлийг олж мэдлээ. АНУ-ын архивын газраас саявтар ил болгосон нэгэн баримт бичигт (SAC (Strategic Air Command) Atomic Weapons Requirements Study for 1959) америкийн бөмбөгдөгч онгоцууд 1959 онд атомын бөмбөг хаяхаар төлөвлөсөн ЗХУ, Зүүн Европ ба Хятад дахь байнуудын жагсаалтанд “Ulaan Baatar, China” гэж оруулсан байна. China гэжээ! Хэрвээ Зөвлөлт, Америк хоёр дайтаад эхэлсэн бол миний жаран эхлэхгүй байж. Би капитализм, социализмын эвлэршгүй зөрчил тэмцлийн золиос болох шахсан байна. Ядахдаа хөдөөгүүр гайгүй өнгөрөх байсан байх гэж өөрийгөө золиосолж бодсон шүү.

Миний жарны эхний гучин жил - 1960, 1970, 1980-аад он бол жинхэнэ социализмын он жилүүд.  Нярай, нялх, хүүхэд, тэгээд залуу байжээ. Коммунизм хэмээх гэрэлт сайхан ирээдүйн төлөө итгэлтэй явсан монголчуудын нэг би. Энэхүү жарны яг тэг дунд 1989,1990  онд ардчилсан хувьсгал гарчээ. Түүний хойшхи 30 жилийг бүгд мэдэх учраас олон үгээр яахав. Хоёр өөр нийгэмд яг тэнцүү хуваагдсан жаран жил.

Одоо 2019, 2020 оны зааг. Чухам одооноос 1959, 1960 он, эсвэл 1989, 1990 оных шиг биш юмаа гэхэд дутахааргүй том өөрчлөлт гарах ёстой юм биш үү? Тэгвэл мэдээж 2020 оны сонгуулиас эхэлнэ.

Д.Цэрэнжав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.95)
    жаран чавганц
    2020 оны 01 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 7 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 17 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 20 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 20 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 21 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 24 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 45 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 54 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 54 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 58 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 7 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 12 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 48 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 12 цаг 0 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 12 цаг 1 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 12 цаг 1 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 6 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top