x

Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгааг илрүүлжээ

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Австралийн “Жэйд метан”-тай нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Улмаар хоёр тал хамтран “Метан газ ресурс” компанийг байгуулан ажлаа эхэлсэн юм.

Тавантолгойн орд газарт метан хийн хайгуул хийх төслийн хөрөнгө оруулалтыг “Жэйд метан” компани бүрэн дааж буй. “Эрдэнэс метан” энэ онд таван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бол Австралийн геологичид ордын геологийн тогтоцтой танилцан эрлийн талбайг ялгажээ. Ингэснээр хамтран байгуулсан төслийн компани найман талбайд 500-900 метр гүн цооног өрөмдсөн байна. Нийт 5207.7 тууш метр өрөмдөж, 618 ширхэг нүүрсний дээжид метан хийн бүрэн шинжилгээ хийсэн ажээ.

Тэд хайгуулын үр дүнгийн тайлангаа АМГТГ-ын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүлээлгэн өгчээ. Хайгуулын явцад Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгаа нь илэрсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид нөөцийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.

Метан хий нь тортоггүй, үнэргүй, 98 хувийн шаталттай учир хэрэглээнд нэвтрүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэхээс гадна дотоодын түлшний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж үздэг. Метан хийг олборлох явцад ихээхэн ус хуримтлагддаг аж. Үүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж буй нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой. Метан хийн олон улсын зах зээл 2021 он гэхэд таван жилийн өмнөхөөс 5.8 хувиар өснө гэж шинжээчид тооцжээ. Оросын метан хийн зах зээл 34.6, БНХАУ-ынх 14.7, Индонезийнх 14.9, Канадынх 11.1 хувиар өснө гэж таамаглаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
СОР17-д оролцогчдод виз олгоход онцгой анхаарахыг хүсэв 1 цаг 8 мин Германаас сайн дураараа нутаг буцсан цагаачдын тоо нэмэгджээ 1 цаг 12 мин Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалж байна 1 цаг 16 мин “Улаанбаатар трамвай” төслийн байгаль орчны үнэлгээ 85 хувьтай байна 1 цаг 19 мин Сар шинийн баяраар хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгааг анхаарууллаа 1 цаг 20 мин Ихэнх нутгаар мал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна 2 цаг 43 мин Альпийн нуруунд 20 жилийн дараа Өвлийн олимп зохион байгуулагдана 2 цаг 44 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ 2 цаг 44 мин АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ 2 цаг 45 мин Улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 мянга давлаа 2 цаг 45 мин Монгол Улс, Дэлхийн банк COP17-ийн хүрээнд хамтран ажиллана 2 цаг 46 мин Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлана 2 цаг 48 мин Хятадаас Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан мөр олджээ 2 цаг 48 мин Алт, мөнгөний үнэ үргэлжлэн унаж, зах зээлд дарамт нэмэгдлээ 4 цаг 38 мин Монголын өсвөрийн усанд сэлэгчид олон улсын тэмцээнээс 71 медаль хүртлээ 4 цаг 40 мин Гадаад харилцааны дэд сайд Казахстан, Австралийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзав 4 цаг 41 мин Өвлийн Олимпын далбааг залах тамирчдын нэрс тодорхой болов 4 цаг 43 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монголд айлчилна 4 цаг 43 мин Монголчууд оюуны чадвараар дэлхийд наймдугаарт эрэмбэлэгджээ 4 цаг 48 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зөрчил буурчээ 4 цаг 49 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Ираны халуун өдрүүд БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ
Top