x

Generation “Z” – “Z” үеийнхэн

Энэ бол хорвоод бүтнээрээ ирчихсэн байгаа үеийнхэн. Бидний хайрыг хамгийн их татдаг хүмүүс. Тэдний хамгийн бага нь цэцэрлэгийн хаалгаа хэдхэн сарын дараа хааж, сургуулийн босго алхана. Ихэнх нь 1 дүгээр ангиас 2.3.4.5.6.7.8.9.10.11.12 дугаар ангид сурч байгаа. Хамгийн ахмад нь оюутны ширээгээ баяртай гэж хэлж байгаа хүмүүс. Галзуу барын аманд гараа хийхээс буцдаггүй 25 настнууд. Бидний итгэл найдвар, гэрэл гэгээ. Гайхамшиг бүтээх үеийнхэн. 

Z үеийнхэн бол Монголчууд бидний баяр хөөр, урам зориг төдийгүй дэлхий нийтэд, хүн төрөлхтний хувьд ч гэрэлт ирээдүй нь юм. Энэ үеийг эрхлүүлж, энэ үеийнхнээс амьдралын жаргалаа авдаггүй, эдэлдэггүй айл өрх, гэр бүл, хүн төрөлтөн гэж энэ цэнхэр дэлхийд нэгээхэн ч үгүй. Заримынх нь хүүхэд, магадгүй байгаа бүх хүүхэд нь. Заримынх нь ач зээ, ачинцар зээнцэр. Заримынх нь хайртай дүү нар. Хайрлаад хайрлаад ханашгүй, эрхлүүлээд эрхлүүлээд эгнэшгүй, хараад хараад уйдамгүй амин зүрхний эзэд. Амьд бурхад. 

Z үеийнхэн гэж хэн бэ. Хэзээ төрж өссөн хүмүүс бэ. Хэн тэднийг ингэж нэрлэв? 

Z-чүүд бол 1995-2015 оны хооронд төрсөн хүүхэд, залуус юм. Одоо тэд 25-05 настай. Хүний нэг үеийг ойролцоогоор 15-20 орчим жилийн давтамжтайгаар нэрлэдэг уламжлал манай дэлхий ертөнцөд тогтоод бүтэн зууныг элээх гэж байна. Энэ нь шинжлэх ухаан, нийгэм, хүн судлалын түүхэнд нэгэнт тогтсон нэршил, хэвшил, ухагдахуун юм. 

“Z” гэсэн үсгээр төлөөлүүлж нэрлэдэг нэг үе байдаг нь зөвхөн миний дээр хэлсэн үеийнхэн. Өөр ямар ч үеийг урьд өмнө тэгэж нэрлэж байгаагүй, хойшид ч нэрлэхгүй юм. Гэхдээ би энд “Z” үсэг, “Z” үеийн тухай ярьж байна. Одоо амьдарч байгаа хүмүүс та бид бүгд ямар нэг тодотголтой, үсэгтэй, эсвэл үгтэй үеийнхэн. Энэ тухай удахгүй цухас өгүүлэмз. 

“Z” үеийнхэн гэснээс эдний төрсөн он, нас үс тодорхой ч “Z” гэдэг үсгийг дуудах нэгдмэл дуудлага одоо хүртэл алга. “Z” үсгийг “British English” хэлтнүүд “zed” гэж дууддаг. Гэтэл “American English” хэрэглэдэг хүмүүс “zee” гэж хэлнэ. Ингэж дуудахаар “Webster” толинд тогтсон юм гэсэн. Харин “Англи хэлний төв комисс” гэж нэг газраас “Z” үсгийг хэрэглээнээс хасах тухай зарлаад хэсэг шуугиулсан. Уг нь “Z” бол Грек үсэг юм. Грек хэлэнд “zeta” гэж дуудах. За яахав. Яаж сурсан, түүгээрээ дуудах нь зөв байх. 

Яаж ч бодсон “Z” үеийнхэн бол бидний мэдэх хамгийн өхөөрдөм, хөөрхөн, хайр татам хүмүүс. “Z” үеийнхэний тухай ном бичсэн хүн ч бидний дунд бий. Чулуунцэрэнгийн Отгочулуу гэж судлаач “Z үеийнхэн: сайныг өвлөж, саарыг өөрчлөх нь” гэж ном бичсэн. Бүр гурван боть ном энэ үеийнхэнд зориулж туурвих юм гэсэн. Ч.Отгочулуу “Популизмын төлөөсийг Z үеийнхэн үүрэх учраас тархиа илүү цэнэглэх ёстой” гэж ярьжээ. – Утсаа алдвал 40 хоног шаналах энэ үеийнхэн, одоогийн муу муухайд санаа зовохгүй юм гэж ундууцаж харагдсан. “Z” үед хайр, халаа зориулж байгаа хүмүүс хаа сайгүй. 

Хүн төрөхлтөний өмнөх бүх үеийнхэн “Z” үеийнхний төлөө амьдарч ирсэн. Өнөө цагт хорвоод амьдарч, ажиллаж байгаа бүх хүн энэ үед алив сайн сайхнаа үлдээх гэж яваа нь эргэлзээгүй. Бас өмнөх, өнөө бүх үеийнхний бүтээсэн хүндрэл бэрхшээл, сорилт боломж энэ үед ирэх нь гарцаагүй. “Энэ өрийг бидний хойч үеийнхэн төлнө” гэж тэдний ачааг нэмэх хөлдүү зүрхтэн ч цөөдсөнгүй. Алтан гахай жил нилээд нь төрсөн болохоор алт мөнгө ихтэй ирнэ гэж зарим нь горьдсон юм болов уу, хэн мэдэхэв. 

“Z” үеийн тухай судлаачдын дүгнэлт сонирхол татдаг. Тэднийг эцэг эхийн, эмээ өвөөгийн, ах эгчийн халуун хайр халамжийг хамгийн их мэдэрсэн үеийнхэн гэж тодотгожээ. Нэг үгээр хэлбэл “Z”-чүүдийн өсөлт хөгжилтөд гэр бүл, орчин тойрныхон нь хамгийн их нөлөөтэй байсан аж.

Тэд бол хүн төрөлхтөний бүх үеэс хамгийн сайн хүмүүжилтэй, хамгийн сайн боловсролтой бас хамгийн бүтээлч үе нь байх гэнэ. Мэдээж хэн ч байсан өсөж яваа үр хүүхдээ, ач зээгээ, дараа үеэ хамгийн сайн үе, хамгийн сайн хүмүүс гэж итгэдэг. Тэр итгэлтэй ч дээрхи дүгнэлт холбоотой байх. 

Би хувьдаа ийм сайн, итгэл дагуулсан мэргэжилтнүүдийн үг судалгаанд сэтгэл баясаж байна. Дээр нь “сайн” гэх тусам юм сайн болдог гэдэгт би итгэдэг. - Миний охин хүү, ач зээ сайн гээд байх тусам тэд сайн болжтаараа. Тэр сайны энд хүрч явах, ажиллаж амьдрах гэсэн ойлголт тэдэнд сууж л таараа. 

- Дэмбэрэл угаасаа цоорхой гэж “Хүргэн хүү” кинонд гардаг шиг бидний хойч үе, тэр тусмаа “Z” үеийнхэн угаасаа онцгой, сайн, бүр тасархай. Бусад бүх үеэс өөр үе гэдэгт би эргэлзэхгүй байна. Байгаа мэдлэг чадвар, сайн бүхнээ эдэнд зориулж, замынх нь чулуу, бэрхшээлийг ганц нэгийг ч болов холдуулах нь бидний үүрэг, ёс зүйн болоод хүн болж төрсний хариуцлага юм.

“Z” үеийнхэн супер компьютер, хиймэл оюун ухаан, куантуум тооцоолол, шинэ шинэ аппликейшн, алгоритм, software, сансар огторгуй гээд явж өгөх нь. Тэд хүн төрөлхтний бий болгосон хамгийн хэцүү хүнд сорилтуудыг давах шийдвэрлэх үеийнхэн юм. Дээр нь тэд хамгийн том боломж, хамгийн дэвшилтэд шийдлүүдийг ч гартаа бүрэн оруулах хүмүүс. 

Тэд өнөө цагийн бусдадаа гай бологчид, бас хүний бүтээсэн үнэт зүйл, гайхамшигт соёлын ялгааг өдөр шөнө адил дүгнэн цэгнэх хүмүүс. Тэд телевиз хөгжмийн удирдлага, утас, компьютер бүх юм зөөврийн, ухаалаг болох үед төрж өсөж байгаа үеийнхэн. Тэд гар утсыг кааштайгаа хольж, видео тоглоомыг биний үеийнхний даавуун бөмбөг шиг элээж, Instagram, snapchat, дижитал дэлхийгээс ертөнцөө бүтээж нөхөрлөл, сонирхол, замаа сонгож яваа хүмүүс. Тэд интернет хаалгаар бөөнөөрөө орж ирсэн. Тэр ертөнцийн сайн мууг хар багаасаа мэдэх, тэр хирээр хэрсүүжих, нүдний ялгаа нь эрт арилах хүүхдүүд. 

Бүх үеийн зовлон жаргал, ухаан, бүтээлийг гартаа бүрнээр нь барих хувь зохиол бол тэднийх. Юмыг нээлттэй харах төрмөл заяатай тэдэнд өнөөгийн амиа аргалсан, бодсон, нэгнээ хуурсан улс төр, хэрүүл тэмцэл хүйтэн ч биш, халуун ч биш байгаа. Тэдний үед улс төр, бодлого, шийдэл гэдэг бол шал өөр хавтгайд яригддаг асуудал болно. 

Харин тэдэнд өгөх бяцхан зөвлөмж надад байгаа. Зөвхөн “Z” үеийнхэнд ч биш энэ үеийнхэний ах эгч, аав ээж, эмээ өвөөд. Гэхдээ миний зөвлөмжийг уншихгүй, сонирхохгүй, одоо шууд дэлгэцээ хааж, чихээ бөглөвөл би бүр баярлана. Учир нь “Z” үеийнхэн энэ бүхний дундуур өөрсдөө гарна. Тэсэж үлдэх, дараа үеийнхэндээ шинэ гайхалтай дэлхий ертөнцийг гардуулах хүнд даалгавар тэдэнд бий. 

Зөвлөмж нэг: Миний харж байгаагаар “Z” үеийнхэн хамгийн их “Hard working” хамгийн их ажилтай үе байх болно. Өрсөлдөөн бол та бүхний амьдрах арга. Багийн ажиллагаа, нийтийн сайн сайхан, зэрэгцэн орших гэдэг бол Та бүхний шашин болно. Ийм бодит байдлын нүүрэн дээр юу сурч, юунд цагаа зарж, ач холбогдол өгөхөө өөрсдөө мэд. Цаг хайран болсон үе ирж яваа учир дараа, дараагийн зөвлөмж бичихээ ингээд азная. 

“Z”-ийн ахмад үеийг “Y” үе гэж нэрлэдэг. Тэд бол 1980-1994 оны хооронд төрсөн хүмүүс. 2020 оны байдлаар 40-26 настай. Энэ үеийнхнийг Millennials буюу Мянгатынхан гэж ч дууддаг. Үзэх харах юмны олон сонголт, интернэт, нийтийн мэдээллийн дэлбэрэлт дунд төрж өссөн болоод ч тэрүү “тэсвэр тэвчээрийн асуудалтай” гэж энэ үеийг зарим судлаач тодорхойлсон нь бий. 

Social ертөнцөд багагүй нөлөөтэй, бас элдэв төрлийн олон хаягтай, телевизээс Netflix-рүү шилжиж байгаа гэх. Хүйтэн дайн дууссан зах зээл хүчээ авсан, хорвоогийн эрээн мярааныг шинхэнээр нь амталж элдэв төрлийн өр зээлийн зовлон, хатууг амсаж яваа хүмүүс. Мянгатууд ямар байхаас бидний хайртай, бас өхөөрдөм “Z” үеийнхний хувь заяа их хамаатай. Учир нь тэд “Z”-чүүдийн аав ээж, ах эгч нар юм. 

“Y”-чуудын өмнөх үе бол мэдээж “X” үеийнхэн. Тэд 1965-1979 оны хооронд хорвоод мэндэлсэн 55-41 насныхан. Энэ үеийнхэн телевиз удаан цагаар үздэг, Facebook, жиргээг хамгийн өргөн хэрэглэдэг, brand-ыг бусдаас илүү сонирхдог гэж байгаа. Өөрийгөө төдийгүй эцэг эх, ах дүү, хамаатан саднаа авч явах хүнд ачаа, хариуцлага үүрсээр ирсэн хүмүүс. “X” үеийнхнийг завсрын гэж зарим нь нэрлэдэг. Хоёр том үеийн хооронд залгаас, гүүр болж гүрийж яваа нөхөд. 

“X”-ийн өмнөх том гэгддэг үеийг ямар нэг грек, латин үсгээр төлөөлүүлдэггүй. Хоёр үетэй үгнээс бүрдсэн нэртэй үеийнхэн. Тэдний үеийг албан ёсоор “Baby boomers” гэдэг. Энэ үеийн нэрийг би монголчлох гэж оролдсон. Миний бие энэ үеийн сүүлийг мушгиж мэндэлсэн төл. “Их төрөлтийн” үе гэж хэлж болох. Хиймэл оюун ухаан – Google орчуулахдаа энэ үеийнхний нэрийг “хүүхэд өдөөгч”гэж байна лээ. Амраар нь “Олуулаа” гээд ч нэрлэчихдэг юмуу. 

Энэ үеийнхэн бол 1944-1964 оны хооронд төрсөн, одоогоор 76-56 настай хүмүүс юм. Дэлхийн 2 дугаар дайн дуусах нь тодорхой болчихсон, хүн бүрийн сэтгэл ертөнц даяар тайвширсан цагтай, энэ үеийн эхлэл давхацдаг. Их ч баярласан их ч тайвширсан. Итгэл зориг, эрч хүч дүүрэн үе. Хаа сайгүй хүүхэд. 

Аж үйлдвэрийн хувьсгал эрчээ авч, мэдээллийн технолог хэрхэн мэндэлж, хувьсаж өөрчлөгдсөнийг “Олуулаа” үеийнхэн андахгүй. Дэлхийн дэг журам шинээр бүрэлдэж, хоёр том системийн өрсөлдөөн гэж юу байсан, яаж төгссөнийг сайн мэдэх хүмүүс. 

Би энэ үеийнхний нилээдийг эртний хүмүүс гэж бодсон чинь улс төрийг бужигнуулж яваа надаас ахмад зарим хүн энэ үед хамаарах. Цаг хугацаа гэж хурдан ч юм шиг, удаан ч юм шиг. Зарим нь цаг зүүдэг байхад, зарим нь цагнаас зүүгдчихсэн мэт. Одоо тэд бүгдээрээ сайхан эмээ, өвөө нар. 

Аав ээжийнхээ үеийг энд дурдахгүй орхиж яаж би зүрхлэх билээ. Бидний өмнөх үеийг олон улсын нэршилээр “Traditionalists” гэдэг юм. Заримынх нь аав ээжийн үе, заримынх нь эмээ өвөө, элэнц хуланцын үе. “Уламжлалтынхан” эсвэл хууччуул гэж хэлж, нэрлэж болох хүмүүс. Эд бол 1943 оноос өмнө мэндэлсэн 77-гоос дээш настнууд юм. 

Эдний үеийг “ахмад” эсвэл “чимээгүй” үе гэж хэлэх нь бий. Мөн “алтан” үеийнхэн ч гэдэг. Манайд бол энэ нэр нилээд хэвшмэл. Алтан үеийнхэн хувьсгал ч үзсэн, дайн ч туулсан, измын хоморгонд ч орцгоосон. Гэхдээ бидний хөх дэлхийг амьдралтай, амгалан сайхан чигээр нь хойч үеийнхэндээ шилжүүлсэн гавъяатай хүмүүс. 

Би дээрхийг бичихдээ нийтлэг он, нэршлийг гол болгов. Он жилийн хувьд хөдөлдөг зөрдөг, зарим нь давхцаж, бие бие рүүгээ ордог зүйл байх л юм. Гэхдээ зааг ялгааг олны жишиг болгож ханатай буулгахыг хичээв. 

“Z” үеийнхний араас гарч байгаа, одоо төрж, өлгийдөө үнэгчилж, хөлд орж байгаа, 2016 оноос хойшхи үеийг хэрхэн нэрлэх талаар яриа хэлэлцүүлэг ид өрнөж байна. 

“Z”-ээр үсгийн дараалал өндөрлөж байдаг. Эсвэл Грек үсгээ эхнээс нь хэрэглээд явах уу! “Tech”, “Alpha”, “D” гээд янз бүрийн хувилбар гарч ирж байна. Харин “Alpha” гэсэн нэрэнд ихэнх нь талтай байх шиг. Би ч хувьдаа Alpha нь дээр гэж бодож байна.

Нэн шинэ “Alpha” үеийнхэн долоо хоног бүр дэлхий дээр 2.5 саяулаа уйлан мэндчилж байна. Ерөөлөөр тэд улам олуулаа, улам эрүүл, аз жаргалтай байг ээ. 

Ц.Элбэгдорж /baabar.mn/ 2020.01.01

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.184.41)
    uhsen....
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 9 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 52 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 42 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 48 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 20 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top