x

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг дахин хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д тавьсан. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн зохицуулалтыг Цэц хүчингүй болгосноос асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон билээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж, тавдугаар сарын 03-нд баталжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож, бүрэн эхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас тавьбал УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна.

Нэг үгээр Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхийг хэлэлцэхэд үүссэн хуулийн мухардал арилсан учир асуудлыг дахин хэлэлцэх боломжтой болов.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаас хойш ажлын гурван өдөрт багтаан УИХ-ын дарга түүнд гарын үсэг зурж ёсчилдог. Ёсчилсон хууль болон УИХ-ын бусад шийдвэрийг УИХ-ын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ. Илгээсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг ЕТГ хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрхтэй.

Тэгэхээр хэрэв Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хориг тавихгүй бол Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллага дахин оруулж ирэх боломжтой юм байна.

Б.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Damfuu uls umaa. Ene nohriig uug n geleltsdegiin. Manaiaas oor ulsad bol zugeer ali hezeenii hogiin savan dotor l chihsen baigaa. Ene nohroos oor chuhal ajil baidaggui um uu Ulsiin ih hurakd (139.5.217.158)
    Zochin
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 40 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 10 цаг 55 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 14 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top