x

Фашизмын эсрэг эвсэн тэмцэх хэрэгтэй!

Фашизм айсуй! Энэ тухай би; 2018 оны 10 сард бичсэн “Монголд нэвтэрсэн Гитлерийн тэргүүн туршлага...”, 2019 оны 8 сард бичсэн “Хүрэлсүх улам бүр фашист Муссолини руу ойртож байна” нэртэй нийтлэлүүдээрээ сэрэмжлүүлж байв. 

Сая батлагдсан сонгуулийн хууль миний болгоомжлол үндэстэй болохыг нотолж байна. Популистуудын бий болгоод буй блээфээр дүүрэн фейк ертөнцийг нэвтлэн харж чадах, түүх болоод нийгмийн ухааны боловсролтой хүмүүс эрхбиш үүнийг бас анзаарсан биз.

Харин бусад хүмүүс, сонгуулийн хууль ямар аюулыг наашлуулж буйг гадарлаа ч үгүй. Тэгэхээр, сая батлагдсан сонгуулийн хууль болон фашизмын хооронд ямар холбоо байгааг тодруулъя.

Фашизм гээчийг, хууль зүйн өнцгөөс нь аваад үзвэл, үндэсний удирдагч, жолоодогч, фюрер гэх мэт дээд эрхийг барьж үндэсний хувь заяаг атгасан хүмүүсийн хүсэл зоригоос (Үндсэн хуулиас бус) л хууль урган гарах ёстой гэсэн үзэл санаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссны дараа, энэ дайны гол гэмт хэрэгтнүүд болох нацистууд болон фашистуудыг шүүх болжээ. Гэтэл, шүүгчид тун амаргүй нөхцөл байдалтай тулаадхав. Учир юу гэвэл нацистууд, фашистуудын үйлдсэн гэмт хэргүүд нь тухайн үедээ өөрийн улсдаа мөрдөгдөж байсан холбогдох хуулиудад нийцэн үйлдэгдсэн байв. Нэг ёсондоо нацистууд, фашистууд хуулиа л хэрэгжүүлсэн аж.

Яаж яваад ийм байдалд хүрсэн юм бэ? Үндсэн хуулиас хуулийг “хулгайлах” боломжтой болсон үед ийм байдалд хүрдэг зүй тогтолтой хэмээн шууд хариулчихаж болно.

Гитлерийн дарангуйллын эрин үеийн Германд Веймарийн Үндсэн хууль хэмээн нэрлэгдсэн, маш ардчилсан үндсэн хууль хүчин төгөлдөр хэвээрээ байсан юм. Веймарийн Үндсэн хуулиар; хүнийг үндэс, угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодлоороо ялгаварлахыг хатуу хориглосон байдаг!

Гэтэл уг Үндсэн хууль нэгэн “цоорхой”-той байж. Тэр нь, онцгой байдлын үед засгийн газар руу хууль санаачлан тогтоох бүх эрх мэдэл шилжинэ хэмээх утгатай заалт аж.

Эл заалтийг ашиглан Гитлерийн засгийн газар, аугаа их Ари үндэстэнг дорд үзэн аюул учруулж буй олон улсын хуйвалдаантай тэмцэхийн тулд онцгой байдал тогтоох болсноо зарлав. 

Тэгээд; еврей, цыган, хөжлийн бэрхшээлтэй иргэд, либераль, коммунист гэх мэтийн, герман үндэстний “ариун дээд байдалд хор учруулах дайснууд”-ыг устгах хуулиудыг засгийн газраараа угсруулан гаргав. Ийнхүү нацист хуулийн дагуу явагдсан, еврей хүүхэд хүртэл шатаасан, солиотой хядлага эхэлсэн билээ.

Дайны дараа, Гитлерийн эрин үеийн энэ солиорлоос сургамж авсан ардчилсан үзэлт германчууд, Веймарийн Үндсэн хуулийг сэргээхдээ: үндсэн хууль зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд халдсан хуулийг төр гаргавал, ард түмэнтэй байгуулсан нийгмийн гэрээгээ төрийн зүгээс зөрчсөн хэрэг мөн болох бөгөөд ийм тохиодолд германы ардтүмэн зэвсэгт бослого гаргах эрхтэй гэсэн заалтыг тус хуульд оруулжээ.

Өнөөдөр Монголд, хуулийг ойлгох фашист маягийн ойлголт газар аваад байна. Тодруулбал, Үндсэн хуулиас бус, хууль санаачлах эрхтэй этгээдүүдийн хүсэл зоригоос л хууль урган гардаг мэт буруу ойлголт хууль тогтоогчид дунд газар аваад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс (хуулиас) хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн... баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гээд, хуулиуд нь Үндсэн хуульд заавал нийцсэн байхаар заажээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн хоёругаар бүлгийн арван зургадугаар зүйлд тоочсон хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх зорилгоор л хууль гарах ёстой хэмээн Үндсэн хууль зарлигдсан гэсэн үг. Энэ шаардлагад хууль нийцэж байгаа эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт тавьж, шаардлага хангаагүй хуулийг хүчингүй болгох үүрэгтэй аж.

Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль ёсоор бол хуулийн уг сурвалж нь Үндсэн хууль мөн, хууль зөвхөн тэндээс урган гарна. Хууль гагцхүү Үндсэн хуулийн хүсэл зоригт нийцэх ёстой авай.

Өнөөгийн УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар Үндсэн хуулиа ерөөсөө ойлгодоггүй. Санаатай ойлгодоггүй юм шиг байгаа юм. Тэгээд тэд, хууль өөрсдийнх нь хүсэл зоригоос урган гарч, түүнд нийцнэ хэмээн үздэг бололтой.

Ийм байдлын нэг тод жишээг; Баасанхүү, Аюурсайхан нарын гишүүд, сонгуулийн хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг хэр дэвшүүлэхгүй байх заалт оруулж, түүнийг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дэмжиж баталснаархарууллаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хориглочихоод байхад шүү дээ!

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг заалтыг эсэргүүцэж мэдэгдэл хийхдээ “Энэ бол Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй” хэмээжээ.

Энхбаярын зөв юм. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ял эдэлж дуусаад гэм зэм нь цайрсан иргэнийхээ эрх, эрх чөлөөгөө хууль ёсоор эдэлж байгаа нэг иргэндээ зориулж хууль гаргаж болохгүй. Хүнийг шүүхээр яллачихаад дахин хуулиар яллаж болохгүй.

Гэм зэмгүй иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцсан шүү дээ! Гэтэл, гэм зэмгүй учир шүүхээр яллаж болохгүй болохоор нь эрх, эрх чөлөөг нь эдлүүлэхийг хориглосон хууль санаатай гаргаж байгаад, төр нь иргэнээ яллаж байна шүү дээ! 

Тэр тусмаа, Энхбаяртай “өс санан өрсөлдөж” явдаг, түүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй Баасанхүүгийн санаачилсан заалтыг УИХ дэмжин баталж байна. Үүгээрээ УИХ нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хориглосон хуулийн заалтуудыг илтэд зөрчиж байгаа юм.

Баасанхүү “би хууль санаачлах эрхээ ашигласан, яадгийм” гэж таахалзаж сууна. Энэ бол Монголын төр Гитлерийн төр шиг цагаандаа гарсныг илтгэж байна!

Энхбаярт тохиолдсон явдал нь Монголын төр, ашиг сонирхол нь хатгавал иргэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ юман чинээ үл тоон зөрчих хүмүүсийн гарт байгаа юм байна гэдгийг харуулж байна! Тэд, фашистууд шиг Үндсэн хуулиас хуулийг хулгайлах замаар, ард түмэнтэй хийсэн гэрээгээ цуцлах юм байна! Фашизм айсуй гэдэг маань ийм учиртай.

Н.Энхбаярын улстөрөөс хол байгаасай гэдэг хүн цөөнгүй байдаг. Би тийм хүмүүсийн нэг нь!

Гэхдээ өнөөдөр Монголын төр, фашизмд үүд хаалгаа нээхээр зэхэж байна. Архи үйлдвэрлэгчдийг сонгуульд оруулахыг хориглох санал гарч байх үеэс л, бас уул уурхайн бизнес эрхэлдэг этгээдүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох санал гарч байх үеэс л УИХ дээр фашист үзэл санааны сураг дуулдаж байсан юм. Харин өнөөдөр сураг биш, хууль болчихлоо!

Энэ маягаар хууль санаачлагчид цаашаа даварвал удахгүй, хятад цус холилдсн хүмүүсийг, улмаар магадгүй казах иргэдийг нэр дэвшүүлэхийг хориглосон хууль гарч мэднэ. Тийм түүх бий.

Феодал болон баян нударганыг төрд зүтгэхийг хориглож байсан түүхтэй юм шүү! Хятадын эрлийз иргэдийг төрийн алба эрхлэхийг хориглосон нууц шийдвэр социалист төрийн үед гарч байсан түүхтэй юм шүү!

Хууль тогтоогчдыг ингэж давруулахгүйн тулд Н.Энхбаярын эсрэг гаргасан хуулийн эсэргүүцэн эвсэж тэмцэх хэрэгтэй. Жинхэнэ ардчилсан үзэлтэй хүн бүр тэмцэх хэрэгтэй! Фашизмын эсрэг эвсэн тэмцэх хэрэгтэй!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ард (202.179.31.89)
    сонгуулийн хуулиа яаж өөрчилж байгааг ард түмэнд реклам шиг цацаж байж бүгд ойлгож эсэргүүцэх болно хулгайгаар баталчаад дараа нь ийм юм яриад байж болохгүй талбай дээр эсэргүүцээд гарч болох л байсан шүү дээ ардчилсан баатар болох гэж жүжиглэхээ боль
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (118.169.36.122)
    бид хаана явнаа чи биднийг юунд хутгачихваа салга саарлаа
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
    • ардчилагч
      яагаад салга болсон юм бол ...мянгатын атаман байхдаа тэргүүндээ гэмтэл авсан юм болуу
      2019 оны 12 сарын 25
    • ардчилсан ахаа монгол улсын үнэ цэнэтэй бүхэн хааччих ваа. ажлын байргүй болсон иргэд гадаад руу... бүх аан-үүд хувьд очсон.хэн хэн авсан...
      2019 оны 12 сарын 25
  • Эрх чөлөө (119.40.98.177)
    Бид сонгох эрхээ ямх ямхаар алдаж эхлэсэн. Дараа ээлжинд ямар хүмүүсийн сонгогдох эрхийг хуулиар хориглох бол. энэ бол аймшигв
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • энэ бол үнэн (119.40.98.177)
    Энхбаярт тохиолдсон явдал нь Монголын төр, ашиг сонирхол нь хатгавал иргэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ юман чинээ үл тоон зөрчих хүмүүсийн гарт байгаа юм байна гэдгийг харуулж байна! Тэд, фашистууд шиг Үндсэн хуулиас хуулийг хулгайлах замаар, ард түмэнтэй хийсэн гэрээгээ цуцлах юм байна! Фашизм айсуй гэдэг маань ийм учиртай.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • иргэн
      Н.Энхбаяр ...оны сонгуулиар \ерөнхийлөгчийн\ луйвардуулж хохирсон.Дараа нь хилс хэргээр... одоо болтол шийтгүүлсээр л... таныг Ман-ынхан биш нөгөө этгээд л одоо ч гэсэн нөлөөлсөөр л Баасанхүүг хөлсөлсөн бололтой
      2019 оны 12 сарын 24
  • D,bazar. (150.129.143.166)
    Fashizm...ayul.Bat-Yyliig demjij baina.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 5 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 15 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 18 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 18 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 19 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 22 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 43 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 52 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 52 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 56 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 5 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 10 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 46 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 11 цаг 58 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 11 цаг 58 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 11 цаг 59 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 4 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top