x

Ерөнхийлөгчийн унаган үзэл санаа улам сэрээсэй!

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулжээ. Уг илгээлтдээ “Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм” хэмээн Ардчилсан хувьсгалын түүхэн ололтыг үнэлжээ.Энэ мөрүүдийг хараад “Ерөнхийлөгч сэтгэлээсээ өчиж байгаа бол түүний “унаган үзэл санаа” нь хэвээрээ аж,ашгүй дээ!” хэмээн бодоод баярлаж суулаа.

Хэдийгээр өөрсдөө сайн ухаардаггүй ч либераль (чөлөөт) ардчилал бол манай гэр хорооллынхны унаган үзэл санаа юм.

Хүн бүр хүндлэл хүлээх эрхтэй гэдэг бол өөрөө либераль ардчилсан үзэл билээ. Боол, хамжлага мэт дорд үзэгдэлгүй хүндлэл хүлээж, ёс бус алагчлал, албалдлагаас ангид байхыг эрх чөлөө гэдэг. Ийн хүндлэл хүсэж байгаа хувь хүн хэн болов чиг либераль ардчилсан үзэлтэн болох бөгөөд энэ утгаараа манай гэр хорооллынхон яах аргагүй унаган либераль ардчилсан үзэлтэнгүүд мөн болой!

Гэр хорооллынхон хоёр шалтгааны улмаас аль социализмийн үеэс л дорд үзэгдэж ирсэн аж.

Нэг дэх шалтгаан нь коммунистууд битүүхэндээ хашааны газартай айлыг хувийн өмчийн үзэл санааг тээгч хэмээн хардаж,ад үздэг байлаа. “Аман хуур” кино бол хашааны газрыг нийгэмчлэхийг уриалсан бүтээл!

Даан чиг, бүх айл өрхийг нийтийн орон сууцанд “суулган” нийгэмчлэх коммунистуудын мөнгө дутсан юм. Мөнгө нь байсансан бол тэд хашааны газартай айлыг нэгийг нь ч үлдээлгүй “газарт оруулан (хашааны газар хурааж авахыг ингэж нэрлэдэг байв)” нийтийн орон сууцанд шилжүүлэн суурьшуулах замаар иргэдээ хуарагнуулан нийгэмчлэх байлаа.Ингэх нь ерөөсөө социалист бүтээн байгуулалтын гол зорилго. 

Бүхнийг, нийтийн орон сууцанд оруулан хуарагнуулах коммунистуудын санаархал бүтээгүй хэдий ч хашааны газар бүхий айл өрхийн хувийн орон сууц руу дэд бүтцийг таталгүй хааж боож чадсан юм.

Хэрэв зээ хашааны газар руу дэд бүтэц татаадахвал хувийн өмчийн үзэл санааг өөгшүүлчих байлаа.Тийм учраас л жишээ нь хотын яг төвийн 100 айл руу инженерийн дэд бүтэц татахгүй унжсан хэрэг шүү дээ!

Мэдээж, дэд бүтэцэд холбогдсон хашааны газартай болчихвол иргэд түүн дээрээ орон сууц бариад, нийтийн орон сууцанд орж өгөхгүй болно. Хувийн өмчийн газар цэцэглэх байлаа.

Хоёр дахь шалтгаан нь инженерийн дэд бүтцэнд холбогдолгүй чадуулсан тул гэр хорооллын айл өрхийн иргэд халуун хүйтэн усгүй,бохироо зайлуулах шугамгүй,үүнээс болоод ахуйн соёлын хувьд дорой байсан юм.Энэ нь орон сууцанд амьдардаг иргэдийн зүгээс тэднийг дорд үзэх байдалд хүргэсэн.Нэн ялангуяа хүүхэд залуусын дунд тийм байдал тун эрээ цээрээгүй илэрдэг байв.

Ийнхүү нэг талаас үзэл суртлын хавчлагаас,нөгөө талаас ахуйн соёлын ялгаанаас болоод гэр хорооллын айл өрхийн иргэд социализмын үеэс л дорд үзэгдэж эхэлсэн юм.Эл байдалдаа гэр хорооллын иргэд ямагт эмзэглэн,хүндлэлийг хүсэн хүлээсээр өдгөөг хүрчээ.

“Рашаантын 18” хэмээх дуу гармагцаа л хүндлэл нэхсэн гэр хорооллынхонд дунд бараг сүлд дуу нь болсон .Энэ дуугаар хөглөгдсөн гэр хорооллынхон Ардчилсан хувьсгалыг анхнаас нь маш идэвхтэй дэмжиж билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Яармагийн гэр хороололд өсөж өндийсөн хүн.Гэр хорооллоо хоцрогдлын “хий үзэгдэл” болон үлдэх вий хэмээн их эмзэглэж явдаг нэгэн.Ийн эмзэглэхдээ Ардчилсан хувьсгалын партизан болсон хэрэг.

Хүндлэл нэхсэн гэр хорооллынхны нэг нь болохынхоо хувьд унаган либераль ардчилсан үзэл санаатай партизан байсан юм.Түүнийг нь би мэднэ,бичсэн анхных нь нийтлэлүүд ч үүнийг гэрчилнэ.

Гэтэл,Ерөнхийлөгч болоод өөрийн мөнөөх унаган үзлээ гээгээд эхлэх шиг болоод явчихав. Яагаад ингэснийг өдий болтол би ойлгох гэж ядаж буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөөд төд удалгүй хэлсэн үгэндээ “Либераль ардчилал явуургүй” хэмээв.Ардчилсан хувьсгалаас хойшхи цаг үеийг, “завхарсан” хэмээн тодорхойлов. Ардчилсан хувьсгалаас Хятад “хожсон” мэтээр балайрав.

Ардчиллыг төрсөн цагаас нь хойш зүхэж явсан “ахмад коммунистууд”-ыг өргөмжлөх болов.Хойд Солонгос болон Венесүэлийн Чаавасын бүтээн байгуулалтын туршлагыг Монголд оруулж ирэв.Халхын голын ойгоор далимдуулан Зөвлөлтийн Монгол байсан үеийг нэхэн сануулав.

Энэ бүхнийг хараад би бүр гайхаш тасарч байлаа. Ардчилсан Баттулга алга болсоор буйд санаа зовниж суулаа.Сүүлдээ тэсгэл алдан нэг л мэдэхэд, Ерөнхийлөгч болоод төрөл арилжсан Баттулгынхаа, хамгийн хайр найргүй шүүмжлэгч болон хувирсан билээ ,миний бие.

Чөлөөт ардчиллын үзэл санаа бол миний хувьд “сахиус” минь тул өөр яалтай ч билээ. Би бол чөлөөт ардчиллыг дайсагнасан бүхэнтэй тэмцэх “өвчтэй” хүн!

Ашгүй, Х.Баттулгын унаган үзэл санаа нь Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор сэрлээ. Түүний гэр хороололд өсөж өндийхдөө олж авсан, хүндлэлийг нэхэх либераль ардчилсан үзэл нь сэрлээ.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хуралд илгээсэн түүний үг чин сэтгэлийнх нь өчил байгаасай .Хүний унаган үзэл ийм л байх ёстой!

Грекийн Афинд гараагаа авсан ардчилал явсаар,Соён гэгээрлийн эрин эхлэхүйд “Хүн бүр хүндлэл хүлээх эрхтэй!” хэмээх утгатай болон өргөжсөн байдаг. Өдгөө манай гэр хорооллынхны унаган үзэл санаа болон уламжлагджээ.

Ийм болохыг дөнгөж сая болж өнгөрсөн гэр хорооллын 4-р чуулган харуулллаа. Чуулганы төлөөлөгчид хүндлэл нэхэгсдийн бэлэг тэмдэг болгон “Жокер”-ийн баг өмсцгөөсөн.Ийнхүү тэд Францийн хувьсгалын буухиаг хүлээн авч байгаагаа зарлалаа!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 50 мин Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт 1 цаг 1 мин Улаанбаатар хот хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах шинэ шатны төслийг эхлүүлнэ 1 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо 1 цаг 12 мин УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хоёр чухал асуудлаар хуралдана. 1 цаг 13 мин “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзнээр Н.Минжинсайхан тодорлоо 1 цаг 15 мин УИХ-ын 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 15 мин СOR17 бага хурлын Үндэсний дэд хороо анхдугаар хуралдаанаа хийв 1 цаг 16 мин Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын хурлыг зохион байгуулна 1 цаг 17 мин Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ. 1 цаг 18 мин Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 16 цаг 57 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 16 цаг 58 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 18 цаг 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 19 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 19 цаг 13 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 19 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 19 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 21 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 21 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 21 цаг 40 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Top