x

Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг ба Хууль зүйн сайдын тохуурхал

Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан. Яллагдагчаар татах нь шүүхэд шилжүүлэхээс дор хаяж хоёр сарын наана. Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байсныг харин ч шүүгдэгчээр тооцох хүртэл болгож уртасгасан юм... Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган дээр ингэж хэлжээ.

Мөн өдөр нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “хүргэн” Г.Дэнзэнг “Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр ял, хариуцлагаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарчээ.

Эргэн сануулахад 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж, яллагдагчаар татсан тохиолдолд /гэм буруутай нь тогтоогдсон/ хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор хуульчилсан байв. Хөөн хэлэлцэх хугацаанд нь багтааж гэмт хэргийг илрүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохоо зогсоно гэсэн үг. Энэ нь хуулийн байгууллагад нэгэнт илэрсэн хэргийг мөрдөн шалгах хугацааг нь тавьж өгч байгаа юм.

Харин МАН Засгийн эрх авсны дараа буюу 2017 онд баталсан хуулиар хөөн хэлэлцэх хугацааг “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл” тоолохоор болж, Ц.Нямдорж сайдын хэлснээр “сунгасан” гэнэ. Ингээд “хүргэн” Г.Дэнзэнгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүх дээр өндөрлөж, Г.Дэнзэн ял, хариуцлага хүлээлгүй өнгөрлөө. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар тооцдог. Энэ хоёрын хооронд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал бас л гэм зэмгүй өнгөрнө гэсэн үг. Үүнийг Ц.Нямдорж сайд “хөөн хэлэлцэх хугацааг сунгасан” гэж яриад байгаа юм. Тэгж “сунгасан” нь тэгээд хэнд ашигтай болсон байна вэ дээ.

Үнэн хэрэгтээ Ц.Нямдорж сайд хоёр өөр зүйлийг нийлүүлж яриад нийтийн толгойг эргүүлэх сурсан ажлаа л хийж байна л даа. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нэг тусдаа ойлголт. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн, ямар ял хүлээхээс нь шалтгаалж хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тавьдаг. 5-8 жилийн ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна ч гэдэг юм уу. Арай хөнгөн ялтай гэмт хэрэг бол хөөн хэлэлцэх хугацаа нэг жил гэх мэт. Энэ бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа.

2015, 2017 оны Эрүүгийн хуулиуд аль аль нь 2002 оны Эрүүгийн хуулийг бодвол ялын бодлого харьцангуй хөнгөн болсон, хорих ялын дээд хэмжээ ч буурсан. Үүнээсээ шалгаалаад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч бас хасагдсан. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын “хөөн хэлэлцэх хугацааг би уртасгасан” гэдэг угаасаа худал юм.

Харин хөөн хэлэлцэх хугацааг тооцох гэдэг нь огт өөр зүйл. Түрүүний хэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох буюу давж заалдах шатны шийдвэр гартал тоолох уу, эсвэл яллагдагчаар татагдсан даруйд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох уу? Энэ бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ял хариуцлага хүлээх эсэх, өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимтай холбоотой асуудал.

Нэгэнт хэргийн хөөн хэлэлцэн хугацаанд багтаад гэмт хэргийг илрүүлж, гэм бурууг нотолж чадсан бол ял, хариуцлагаас чөлөөлж болохгүй гэдэг эхний зарчим. Энэ нь 2015 онд баталсан Эрүүгийн хуульд байж. Яллагдагчаар татсан тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж. Хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байтал хугацаа дуусахаас нэг сарын өмнө хэргийг илрүүлсэн, гэм бурууг нотолсон бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсоогоод хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэл хуулийн байгууллага ажлаа хийнэ ээ гэсэн үг.

Гэтэл Ц.Нямдорж сайд “Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэчихээр нөгөө хугацаа нь тоологдсоор яваад хэрэг шүүхээр шийдэгдэхээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаж байгаа юм. Ингээд нөгөө гэмт хэрэгтэн ял завших үүд хаалга нь нээгддэг.

Энэ удаад Г.Дэнзэнгээр жишээ авсан нь түүнийг “ял завшлаа” гэсэн хэрэг биш юм. Нэгдүгээрт шүүх хурал болоогүй, хоёрдугаарт Г.Дэндэн давж заалдах эрхээ ч эдлээгүй байхад “гэмтэй, гэмгүйн” тухай ярих боломжгүй. Үндсэн хуульд бичсэн байх аа, “хэн нэгний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй нөхцөлд гэм буруутайд тооцож болохгүй” гэж. Магадгүй энэ хэрэг гурван шатны шүүхээр яваад эцэслэн шийдэгдсэн тохиолдолд түүний “гэмтэй, гэмгүйн” тухай бид нийтээрээ хэлэлцэх боломжтой болох байлаа. Гэтэл энэ хэрэг ингэж дууссан нь, хэрвээ Г.Дэнзэн үнэхээр гэм буруугүй байсан бол өөрт нь ч гэсэн хохиролтой. Харин гэм буруутай байсан бол нийгэмд хохиролтой зүйл болж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа түүний нийгэмд учруулах хор хохирол арилсан гэж үзээд, хоёрдугаарт илрээгүй гэмт хэргийн тоог нэмэгдүүлэхгүйн тулд хуулиар тогтоосон зүйл. Харин илэрсэн гэмт хэргийг, гэмт хэрэгтнийг ял завшуулах, хариуцлагаас чөлөөлөхийн тулд бий болгосон зүйл биш гэдгийг дээр хэлсэн.

Гэтэл энэ улсын хуулийн салбарыг хорь гаруй жил толгойлж, таван удаа Хууль зүйн сайдаар ажилласан хүн ийм зүйлийг мэдэхгүй байна гэж байхгүй. Харин мэдэхгүй гэж бодсон хүмүүсийнхээ толгойг эргүүлэх гэж ингэж мэлздэг, зүтгэдэг байх. Тэгээд ч салбарын сайд нь ийм зүйл ярьж байхад бослого гаргах ёстой манай хуульчид нүдээ аниад, чихээ бөглөөд, чив чимээгүй сууж байгаа нь ёстой нөгөө “хүртэх ёстойгоо хүртэж байгаа” хэрэг юм биз дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (118.91.57.97)
    Zuw bichmeer yum
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 8 цаг 41 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 8 цаг 51 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 8 цаг 54 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 8 цаг 54 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 8 цаг 55 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 8 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 8 цаг 57 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 8 цаг 58 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 11 цаг 19 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 11 цаг 28 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 11 цаг 28 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 11 цаг 32 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 41 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 11 цаг 46 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 13 цаг 22 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 13 цаг 34 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 13 цаг 34 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 13 цаг 35 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 13 цаг 40 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 13 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top