x

С.Зориг агсны хэргийн талаар ХЗБХ хаалттай хуралдлаа

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор УЕП-ын орлогч, С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат уригджээ. Ярилцлагын үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон нийтэд ил болоогүй зарим мэдээллийг дэлгэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдлаа.

Хаалттай хуралдааны өмнө УИХ-ын гишүүн, Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцуулав.

Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон улсын Парламентын холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсхүл уг асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав.  

Харин энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны төвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай УИХ-ын  төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэв.

Хаалтай хуралдаан хоёр цаг орчим үргэлжилж, хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлаар УИХ-ын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй гэх шийдэлд хүрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.131.250.130)
    5 удаа хуулийн сайд хийсэн энэ нөхрийн үед хэрэг илэрсэнгүй... зөвхөн энэ үндэслэлээр хариуцлага хүлээх субьёктийн нэг нь энэ нөхөр ш дээ. Юун хариуцлага хүлээх ичих зовох... энэ муу ойрад монголыг сүйрүүлж л амрах нь. Хятадын тагнуулд нууцаа даатгадөг ийм улс бх гэж...
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
    • Sanal neg bna.
      2018 оны 05 сарын 09
  • Зочин (202.131.250.130)
    УИХ ОРОЛЦОХ АСУУДАЛ МӨН ҮҮ. ХЭРГИЙГ ШУУРХАЙЛАХАД НЭМЭР БОЛОХГҮЙ ГАЦААХ ЗАМХРУУЛАХ АЖИЛД ЯАРАН ОРЖ БУЙ ЭНЭ 65 НӨХӨР МОНГОЛ ХҮМҮҮС МӨН ҮҮ
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Туршлагаас харахад сандарна гэдэг анхаармаар үйлдэл бдаг. Тэвдэж яаран гаргасан шийдвэр нь но'той хүмүүсийг бүр ч эвгүй бдалд оруулж, эсрэг талд нэмэх оноо авчирдаг. Муу дээр муухай гэж хэрэг хийгээгүй л юм ингэж сандрах ямар хэрэг бна. Энэ их хурал буруу ишилсэн сүр болжээ. Тарахаас нааш монголд хэрэг болохгүй лай болох нь дээ
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • MANAN-D DUND HURUU (103.229.122.19)
    Mongol ulsiig erunhiilugchiin zasaglaltai bolgoj ene neg buren erkh yarisan 76n malaas salah tsag bolson shuu !!!!!!!!!!!!!
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Nyamka hamaagui sandarval harvana shu !!! (103.229.122.19)
    Nyamdorj odoo bolio boli prokuror ard tumend harin bodit unen medeelel ugsun shu. Sandraadl aisan tsaraitai amitan nevtruuleg garch duusaagui baital garch ireedl medegdel hiigeedl balai balai yum yarih yumaa. Ug ni ovoo gaigui hun yumaa gej boddog baisan chin zarimdaa ih tenegteh yumaa. Bodvol zunuglul gedeg ni yum Bolovuu ?
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Бодв (66.181.160.123)
    Энэ хэргийг самрах зорилготой, захиалагчийг олох замд шороо цацагчид прокурорын ярилцлагыг хараад амь тэмцэн бухимдаж байх шиг ээ. Харвачих вий дээ, хөгшин гишүүн.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Харин ч сайн тайлбарласан (103.212.117.16)
    Харин ч УИХ-ын гишүүд шиг ховын үгээр шүүхийг гцтаан доромжлоогүй зөв зүйтэй тайлбар хийлээ гэж харсаншт. Улс төрчид бол худлаа сенсацилаж нэр төрөө өсгөх эсвэл энэ хэрэгтэй холбогдолтой учир захиалагчийг илрүүлэхгүй сошиалаар самарч байгаа нь нэгэнт ойлгомжтой боллоодоо
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • БАТ (27.123.214.121)
    АТГ-ЫН ДАРГЫГ СОЛИХООС МАН ЫХАН АЙСАН ЮМ БАЙХ ДАА. ШУДАРГА ХҮН Л АЖИЛЛАЖ ХҮН АРДАА ЯЛГАВАРЛАХГҮЙ УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛААСАЙ
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 39 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 10 цаг 54 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 13 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top