x

КОРТИЗО́Л

-Монголчууд бол хорслын гормоноо хэтрүүлчихсэн улс-

Дөрвөн жилд нэг удаа УИХ-ын сонгууль, жил өнгөрөөд мөн 4 жилд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгууль тохиодог. Сонгуулийнх нь кампани ид өрнөж буй үед нийгэмд сэтгэхүйн тэнцвэр алдагдах нь ганц Монгол гэлтгүй сонгууль явагддаг ардчилсан аливаа улс оронд байдаг хэвийн үзэгдэл. Хүмүүс аль туйлшрах, дагаж ханарах, уурсах, бухимдах, шаналах, нойргүй хонох, санхүүгээ хохироох, шоудах, амлах, хууртах явдал дэлхийд бишгүй нэг тохиолдох ба хэрэв түүнд нь хэт автвал эрүүл мэндээрээ хохирох, биегүй болох явдал зөндөө гардаг байна. 

Эрүүл мэндээрээ хохирох гол шалтгаан нь биен дэх кортизол (гидрокортизон) хэмээх даавар юм. “Cortisol”- стрессийн гормон. Хорслын гормон гээд нэрлэчихвэл бүр ойлгомжтой. Хүн болгонд бий. Хэт ялгаруулбал хор болж биед тархана. Эрүүл мэндийг чинь бусниана. Монголчууд өөрсдөө мэдэхгүй яваа болохоос бус, эрүүл мэндийн байгууллагууд нь зөв ухуулж ойлгуулаагүй болохоос бус шилжилтийн гэгдэх орнууд дотроо Монгол болстресс-хорслын гормон–кортизолоор нэн өндөр үзүүлэлттэй оронд тооцогдоно. Нийгэм нь тэгшрээгүй, ядуурал, мөнгөгүйтэл, ажилгүйдэл, архидалт задгайрсан, монголчууд өөрсдийгөө тамлаж амьдардаг, улс төр нь популизмээр дүүрэн байгаа энэ улсад насанд хүрсэн хүн бүр толгой дараалан уур уцаартай, хэрүүлч, хорлогч, өсөрхүү, шазруун яваа нь хүн болгоны бие дэх кортизол нь оргилж буцалж явна гэсэн үг.

Хий хоосон эх оронч царайлан нийгэмд гоцлохыг хүсэх нь стрессийн гормон–кортизолоор өөрийгөө хордуулан, бусдыг хордуулах гол нөхцөл болдог гэсэн үг юм. Хэт атаархах, хорон санаа хэт өвөрлөх, хэт биеэ оторлох, мөнгө олохыг хэт шунах нь кортизолоо ямагт оргилуулж явна, тэр нь эргэж биедээ хор болж шингэнэ гэсэн үг. ТВ-үүдээр харуулах элдэв болж бүтэхгүй нэвтрүүлэг, кортизол дүүрсэн улс төрийн элдэв мэдээлэл нь Монголд доозоо хэтэртэл хөгжчихөөд байна. Тэгтэл түүний эсрэг талд буюу эерэг сайн талын гормон-эндорфин(Endorphin буюу баяслын гормон) монгол хүний биед нөгөөхдөө дарлуулаад юун сэргэх сэхэх. Стрессгүй айл өрх байх нь байна. Дэндүү цөөн юм. Тэр цөөхөнд л эндорфин бургилж байдаг байх. Хошин урлаг гэж сайн талын гормон-эндорфинийг хөгжүүлэгч эм байна гэж ойлгодог бол тэр нь худал юм. Тэрхэн үедээ инээж хөхрөөд, үзвэр дууслаа, эргээд нийгмийн бухимдалдаа шингээд орчихно. Дахиад өөрсдийгөө тамлаж эхэлнэ. 

Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгсэн, үүнийг улс төр дээр авч ярьж болмоор санж. Энэ бол аливаа юмс үзэгдлийг түүний ил буй хуулиар тайлбарлах, утгачилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол ажээ. 

Visionary – хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory-сонсголоор дамжиж тахиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг бол тийм дурсамжуудыг улс төр, элдэв улс төрчид ёстой үйлдвэрлэж өгдөг. 

Улс төрийн тодорхой салбар дээр аваад үзэхэд, пост коммунист ба хөгжиж буй ертөнцийн шилжилтийн бэрхшээл зовлон, хямрал, мөргөлдөөн, сонгуулийн будлиан, улс төрчид, террорист халдлага гэхчлэн нийгмийн үзэгдлүүд дээр NLP програмчлалаар анализ хийхийг барууны ажиглагчид илүүтэйд үзэх болжээ.

Оросоор жишээлэн ийм гаргалгаа хийсэн баримт байна. В.И.Ленин өөрийнхийсэнтөрийн эргэлтийг (Октябрийн хувьсгал) Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл гэж хэлснийг эшлэн тэр дэвсгэр дээр Оросын хямрал, түүхий эдийн үнийн уналт,элдэв террорист халдлага, мафи-олигархийн эсрэг тэмцэл энэ бүгдийг NLP програмчлалаар авч үзэжболох юм. Орос орон ийм зовлон амсаж байгаа нь чухамдаа зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц суртал, нүдэнд ил тусах зүйлийгилүү эрхэмлэх тэр явдлын золиос нь нийгэм өөрөө болсны гэрч гэлтэй. Тээр жил барууны судлаачид 2004 оны Бесланы барьцаалагчдыг сулласан байлдааны ажиллагаа олон хүний аминд хүрсэнийг NLP аргачлалаараа хэмжээд, В.Путины хувийн араншин рүү аваачсан сонин баримт буй. Оросын автократ уламжлал, Москвагийн элитийн (КГБ ба генералитет) монополь эрх мэдэл, дээр нь түүнийг тойрсон суртал ухуулгыг оролцуулаад “эдүгээгийн Путин нь Москвагийн Муссолини болж хувирлаа” хэмээн Ерөнхийлөгч Ж.Картерын зөвлөх асан З.Бжезинскийтэр үед дүгнэснийг Оросын хэвлэлүүд эшлэж байсансан. Тэрхэн үедээ NLP аргачлалаар бол, Оросын хамаг гай гамшгийн гол буруу тан нь чеченийн дээрэмчид байжээ. Эдүгээ Орост NLP юу гэж зааж байнав гэхлээр Украин гэж лүд барам байна, Украиныг Оросын эсрэг тухирч байгаа НАТО, барууныхан байна, түүнд хэлмэгдсэн Орос хоригийн зовлон амслаа, түүнийг ОХУ сөрж чадаж байна гэх ойлголт. 

“Арабын хавар”-аас хойш олон улсад ISIL гэх лалын улсын террористууд NLP-г маш гаргуун хэрэглэж байна. Тэмцлийн олон хэлбэрийг нь хэн ч төсөөлж ч хүчрэхээ больсон, гэхдээ бүх тэмцлээ шударга ёс, ариун Аллахтай холбож сурталчлах нь сая сая мусульманчууд, сая сая анти-америкч хүн ардын тархи зүрхэнд очиж суужээ.

“Зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” суртлыг хийхдээ өмнөх нийгэмд коммунистууд хамгийн их гаршсан. Октябрийн хувьсгалыг Орос шиг харанхуй газар л бүтээж болох тухай Лениний ярьснаас үүдэн “Интернационал” хэмээх сүрлэг дууны шүлэг бадыг аваад үзье. “Энэ бол манай эцсийн, шийдвэрлэх тулалдаан” гэсэн үгс тэнд бий. Хятадын төрийн дуулалд “Босцгоо! Боол болох дургүй хүмүүсээ, цус махаараа бид шинэ Цагаан хэрмийг байгуулъя!” гэхчлэн, чухамдаа ямар адтай аатай эх оронч үгс вэ, нулимс цийлэгнээд л явчихмаар.

Яг ийм фонон дээр өнөөгийн Монголын шилжилт ба УИХ-ын удаа дараагийн сонгуулиудыг уншигчид өөрсдөө төсөөлөөд үз дээ. NLP-г МАН (МАХН) гаргуун хийж сурсан. “Зүрхэнд тусаж тархинд өрөмдөх” МАН-ын эх оронч тактик, АН-ын ил задгайрал нийлээд тэр хэдэн сардаа дээд цэгтээ тулаад, сонгуулийн дараа нэг хэсэг саардаг уламжлал тогтсон. 

Ерөөсөө монголчуудын уран сайхны сэтгэлгээ тийм NLP-гхүлээн авах бэлээхэн хөрс нь учраас эх оронч царайлах нь экс-коммунистууд төдийгүй“ард түмний” нэр баригч улс төрч, иргэний хөдөлгөөн, эх оронч-нацист хөдөлгөөн, алтны эрэлчин, газар шороочин гээд бүгдийнх зэвсэг юм. NLP-г хөхиүлэх бэлээхэн бэлдмэл нь монгол хүний цээжинд багтан ядан яваа хорсол бухимдлын гормон–кортизол юм. 

Нийгэм тогтворгүй, ядууралтай бол бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн нь ардчилсан хүчнийхэн ба ардчилал байжирсэн, 29 жил тэдэн рүү заасаар ирсэн. Түүнийгтойруулсансурталухуулгахийчэх, гүйцээ, ялалт аяндаа гэсэн зарчмаар 29 жилбид ажиллажээ.Одоо бол МАНАН гээч атаат хар мангасын тухай айдсын үлгэр газар авах байх. Нийгэм даяар газар авсан авилгал, албан тушаалын хэнээрхэл, ёс зүйгүй задгайрал, гэмт хэрэг, янхандалт, золбин тэнэмэл амьдрал зэрэг муу үзэгдэл бол цоо шинээр буй болчихсон юм биш. Тэр социализм гэгчээс чинь бидэнд өвлүүлэн үлдээсэнгамшгийнзадгайрсанхэлбэрнь, гэвчүүнийг социалист нийгмийг ухарч мөрөөдөгсөд яахин ухаарах билээ. Өөрсдөөсөө зайлуулж ардчилал руу заахдаа NLP аргыг хэрэглэхээс аргагүй. 

Монгол Улс зах зээл рүүгишгээд29 жил болоход өөдтэй урагшлахгүй, эдийн засаг нь ямагт “0” (нойл) зааж, сүүдрийн “хар эдийн засаг” нь албан ёсны эдийн засагтайгаа дүйцэх хэмжээнд очиж, бүр параллель эдийн засагтай болчихсон. Улс ялзарсан тухай яриа бол дуусашгүй. Энэ бүхэн нь өнгөрснөөсанагалзан, ухарч мөрөөдөх дон, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн Монголын популизмын буруу юм гээд хэлчих ухаантан одоогоор алга. Ийм популизм нийгэмд хүчтэй байгаагаас XXI зууны хөгжил дэвшил, гэгээрэл боловсрол, мэдлэг рүү халдах нь энүүхэнд .“Зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” суртал дотор “дипломтой хулгайч”, “дипломгүй эх оронч” гэсэн харьцуулалт гаргаж ирээд арынх нь хамаагүй дээр гэх уриа дуудлагыг түгээдэг. “Дипломгүй эх орончийг УИХ-д сонгоё” гэх кампанит ажил хотын захын гэр хороололд хамар шархируулан өрнөдөг, өрнөнө чиг. Хэрэв иймдээ тулах бол яршиг зүгээр тэр жил Арабын нэг оронд парламентын гишүүдийн 50 хувь нь заавал ажилчин, малчин, тариачин байна гэсэн шиг хуульчилбал таарна.

Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлжүл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээрбол ерөнхийдөө түгээмэл байна. Америк ба америкийн ардчиллыг оруулж ирснийг үзэн ядагчид огтоос буурахгүй байгаа нь нийгмийн үзэгдэл дээр тоглодог коммунист маневр – эх оронч хөдөлгөөн, эх оронч ухуулга байнга хийх, элдэв туг аялуулан аян зохиох, тийм ч бүтээн байгуулалтын жил, тийм ч сарын аян гэх сүржин кампаниуд, хээл хахууль, санхүүгийн луйвар, сонгуулийн луйвраа эх оронч царайлан хийх, дээр нь шагналын их хур (одон, медалиар бөмбөгдөх) мэтчилэнг жагсаагаад үз дээ. Элдэвуриалоозондэвшүүлж, түүндээ хөглөгдөн хөтлөгдөх дон бол өнөөгийн манай нийгмийн хамгийн шилдэг PRба NLP мөн. Эцсийн бүлэгтажлын үрдүн бус, ажил хийсэн дүр эсгэж, хийсэн гэж үнэмшүүлж, түүндээ уяран баясах, ард түмний сэтгэлд сайхан дурсамж үлдвэл л болох нь тэр. 

Бид яг одоо эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөтнийгэмрүү явж байгаа. Энэ утгаар ажил хийсэн дүр эсгэж, элдэв хурал зөвлөлгөөн хийж,хийсэн бүтээсэн гэж үнэмшүүлж, түүндээ сэтгэл ханах, эсвэл төв талбайд эх оронч дүр эсгэн жагсаж хашгичихньхэрэгдээрээөөрийгөө хорлож буй хэлбэр юм. Тэр шинэ капиталист нийгэм бол ямар ч кампаничлал, эх оронч царайчлал, элдэв туг лоозон, одон медальгүйгээр болж бүтэх нийгэм юм. Учир нь тэрээр өөртөө хуультай, тэр хуулийнхаа шүүлтүүрээр шигшээд өгнө. 

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 1 цаг 22 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 1 цаг 34 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 1 цаг 35 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 1 цаг 38 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 1 цаг 39 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 1 цаг 40 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 3 цаг 53 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 3 цаг 54 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 3 цаг 56 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 3 цаг 57 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 3 цаг 58 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 3 цаг 59 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 4 цаг 0 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 5 цаг 28 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 6 цаг 6 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 6 цаг 7 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 6 цаг 9 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 6 цаг 10 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 6 цаг 11 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 6 цаг 29 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top