x

Цатгалан гөлөг өлсгөлөн ноход болох цаг дор

Дээхэн үед нэг телевизийн үүдээр ороод ихэд атаархаж билээ. Эзэн нь Монголын нэртэй бизнесмэн, бас ч үгүй улс төрд нөлөө бүхий нэгэн. Телевизийн барилга дотор охин компаниудынх нь оффис төвлөрсөн. Доторх тохижилт энэ тэр нь таван одтой зочид буудлаас дутахааргүй, шил толь болсон тансаг газар. Монголд ийм барилгатай хэвлэл мэдээллийн байгууллага хоёр л бий. Хоёулаа хувийнх. Авдаг цалин хангалттай, хийх ажил нь тодорхой учраас сэтгүүлчдийнх нь хараа дээгүүр, гэдэс цатгалан. Сэтгүүлчдийн ийм олонлогийг бий болгож чадсаных нь төлөө энэ хоёр эрхэмд атаархахаас аргагүй.

Гэвч сэтгүүлч хүнд гэдэс цатгалан, мөр бүтэн явахаас гадна хувийн эрх чөлөө гэдэг зүйл ус агаар шиг хэрэгтэй байдаг. Өөрөөрөө сэтгэн бодох, өөрийнхөө өнцгөөс асуудлыг харах, хардаж сэрдэх, хааяахан хайхрамжгүй өнгөрөөх эрх ч бий. Үүнийг харин нөгөө мөр нь цоорхой, гэдэс дундуур яваа ч хувийнхаа эрх чөлөөг хадгалж үлдсэн олонхи сэтгүүлчид, хэвлэлийн жижиг редакциуд гүйцэтгэдэг. Нийгэмд “харанга” дэлдсэн асуудлуудыг тэд л олон нийтийн өмнө дэлгэн тавьж, нүд чих нь болдог. Ард нь мөнгөтэй, нөлөөтэй эзэн, өөрөөс нь өөр хэн нэгний эрх ашиг байхгүй учраас алдсан ч, оносон ч өөрийн дур. Хэвлэлийн байгууллагын нэгэн хэвийн, хэвшмэл дүр төрхийг тэд л өөрчилдөг.

Харин улс төрд бол өөр. Ялангуяа Монголын улс төрд эзэн, боолын сэтгэлгээ ихээхэн ноёлдог. Нэг хэсэг нь эзнээ “долоосоор байгаад” өндөрлөгт гаргаж, долоосоор байгаад нүдийг нь сохолсон атлаа үүнийгээ ч үл анзааран алдаа оноог нь хэлсэн, шүүмжилсэн болгоныг “муу бөгс долоогч, хөлсний бичээч” хэмээн РС-ний араас зүхэж суух нь Монголын эмгэнэл юм. Үг, үзэл зөрсөн болгоныг өлсгөлөн ноход шиг дайрч, ноцно. Бусдын үгийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх, эргэцүүлэх бодох гэх мэтийн эрүүл сэтгэлгээ тэнд байхгүй, манкурт боолоос ялгаагүй.

Яг үнэндээ эзэн эрх мэдлийн өндөрлөгөөс буцаж унах тэр мөчид түүнийг хүрээлж, хөлс, цусыг нь сорж амьдарсан шимэгчид хөөс болон замхарч, нэгэн цагт “баастай бурхан” мэт залагдаж байсан эзэн шаазан заан мэт бяц үсрэх аюултай. Харин шимэгчид өөрийг нь хоолтой байлгах өөр нэг тэнэгийг сонгож олоод тойрон хүрээлж, хөлс, сэвсээр нь хооллож эхэлдэг. Жинхэнэ долоогчид нь тэд юм.

Нохой хоол өгсөн хүнийхээ гарыг хаздаггүй гэдэг. Харин тэд нохой биш учраас хоолгүй хоцрохоос эзнээ зуухыг илүүд үзнэ. Тиймээс эзэн нь тэднийг үргэлж цатгалан байлгах үүрэгтэй. Үүний тулд өмнөхөөсөө илүү ихийг хулгайлах хэрэгтэй болдог. Эс бөгөөс цатгалан гөлөг хэзээ нэг өдөр өлсгөлөн ноход болж, эргээд өөрийг нь зуух аюултай.     

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 42 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 10 цаг 57 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 16 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top