x

Даатгал бол 100 хүний даатгалаар нэг хүний эрсдлийг төлдөг систем

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БОЛ ХОЁРДОГЧ ТАТВАР БИШ /Part-2/

Даатгалын үндсэн шинж бол сардаа 100 мянган төгрөгийг НДШ-д өгсөн бол сардаа 5 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг систем. 100 мянган төгрөг төлөөд түүндээ таарсан үйлчилгээ авдаг бол энэ даатгал биш. Өөрөөр хэлбэл, 100 хүний төлсөн даатгалаар нэг хүний эрсдлийг нөхөн төлөхийг даатгал гэдэг.

Гэтэл даатгалын системийн талаар үнэн зөв ойлголт байхгүйн улмаас иргэд төр буюу төрд гарсан “буруу гарын” нөхдөөр маллуулж, даатгалын сангаар тоглуулж байна. Нэг нь даатгалын шимтгэлийг татвараас ялгаж таниулдаггүй, нөгөө нь ялгаж танидаггүйн балгаар...

Үйлчилгээ нь нийгмийн халамж хэлбэрээр олгогддог, хүртээмжгүй, чанаргүй бол даатгал биш, татвар болж хувирна. Бага цалинтай иргэн тэтгэвэрт гарлаа, гарсан өдрөөсөө амжиргааны доод түвшин лүү шууд унана. Урт хугацааны зээл авах эрхгүй, “тэтгэврийн хүн” гээд ажилд авахгүй, нэг үгээр хэлбэл хүний тооноос хасагдана. Тэтгэврийн нэртэй богино хугацааны зээлийг юу ч идэхгүй, уухгүй, өмсөхгүй гэсэн нөхцөлөөр өндөр хүүтэй авна.

За тэгээд өвдөх юм бол амьдрал бүр хэцүүднэ. Сар бүрийн хөнгөлөлттэй эм авдаг бол өрх гэрийн орлого гэх юмгүй болж эмнийхээ мөнгөнд ч хүрэхгүй. Дэлхийд сарын 120 доллараар амьдралаа болгодог өөр ард түмэн хаана байна? Нөгөө Африкийн сүрхий орнуудыг эс тооцвол...

Үнэгүй нэртэй урт дараалалтай улсын эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж оношлогооны аппаратаа хэдэн сараар хүлээсэн иргэд, өвчтөнд оногдох эмчийн хүртээмж нь бага, бага цалинтай эмч нар нь ар амьдралаа хаяад түмний төлөө зүтгэнэ. Эдгээрийг НДШ-ээр болгоод байна уу, эсвэл эрт хоосолчихоод арга чаргаа бараад байна уу? Гажиг энэ тогтолцоогоо уул нь даатгал биш, татвар гээд нэрлээд зуршвал шударга болж байгаа юм. 

Өнөөдөр албан ёсоор ажил эрхэлж байгаа хүн бүр ХАОАТ-тай нийлээд цалингийнхаа 34 хувийг “даатгал” нэртэй татварт өгч байна. Ажил олгогчоос 13,5 хувь, ажилтнаас 11,5 хувь, дээр нь ХАОАТ-т 10 хувь. Үндсэндээ орлогынхоо 34 орчим хувийг улсдаа буцааж авах нөхцөлгүйгээр тушааж байна.

Сард 100 мянган төгрөгийг Тэтгэврийн даатгалын санд төлбөл 25 жилийн дараа 150 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжийг тэтгэврийн даатгал гэж байгаа юм. Гэвч тэтгэврийн насыг нэмсэн, Монгол хүний дундаж наслалт өндөр биш, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, урьдчилсан үзлэг, оношлогоо муу гэх мэтээс болоод ер нь энэ тэтгэврийн үр шимийг үзэж байгаа нь тун бага. Дээр нь энэхүү гажиг даатгал нь  ажил олгогчийг дарамталдаг систем болоод хувирчихсан.

Даатгал бол өөрийн болон 3-дагч этгээдийн өмнө үүсэх эрсдэлийг даатгадаг систем болохоос өөрт хамааралгүй хариуцлагыг нааж өгдөг систем биш юм. Иргэн хүн өндөр тэтгэвэр, тэтгэмж авахын тулд тухайн сангууддаа илүү их мөнгийг төлөх ёстой. Эрүүл мэнддээ илүү сайн анхаармаар байвал эрүүл мэндийн даатгалын сандаа мөнгө сайн төлөх ёстой. Ийм байтал шууд ажил олгогчоос тэтгэврийн даатгалын 9,5 хувийг шууд татдаг. Иргэн хүний ирээдүйдээ санаа тавих ёстой хариуцлагыг ажил олгогч дээр давхар нааж дарамталдаг нь бас нэг төрлийн татвар болчихоод байна.

Одоо байгаа нийгмийн даатгалын сангуудаас зөвхөн Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг ажил олгогчоос авч болох бөгөөд хэрэв нэммээр байвал үйлдвэрлэлийн тасалдлын даатгал, ажилтны өмнө хүлээх хариуцлагын даатгал, бизнесийн эрсдлийн даатгал, ажлын талбайд учир болзошгүй гэнэтийн ослын даатгал гээд төрөлжүүлээд даатгуулж болно. Гэвч харамсалтай нь Монголд хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын систем өөрөө үүнд тохирсон ухаалаг ситсем биш юм.

Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын сангаас гадна ажилгүйдлийн даатгалын санд ажил олгогчоос бас авна. 0,2 хувь гэхээр бага сонсогдож байгаа ч олон ажилчидтай ААН-үүдэд бол нийлбэр дүнгээрээ явж өгнө. Ажлын хариуцлага байхгүй, ажил хаяж явдаг, залхуу нөхдүүдэд зориулж ажилгүйдлийн даатгалын санд ажил олгогчоос мөнгө татаж байгаа нь угаасаа буруу юм. Харин энэ нэрнийхээ оронд Үйлдвэрлэлийн тасалдлын даатгалын сан гэж нэрлээд ажилтандаа ажлуулсан цалингаа өгч чадахгүй дампуурах нөхцөл үүссэн үед төлдөг санг бий болгож болох юм.

Гэтэл ажилтай орлоготой байх нь хувь хүнээс хамаарах асуудал байхад ажил хийх дургүй нөхдийг ажилгүйдлийн сангаас мөнгө олгож байдаг нь ямар ч үр ашиггүй зүйл. Үүнээс болоод хэдэн сар ажиллаад ажлаа хаяад явдаг, ажилгүйдлийн тэтгэмжээр архи уух жишээний хэсэг бүлэг нөхөд ч байна. Байгууллага дамжаад явдаг, ажлын байрандаа олигтой амжилт гаргахгүй, бүтээмж байхгүй, хэзээ ч хаяад явахад бэлэн тийм хүмүүс. Гэтэл яагаад заавал ажил олгогч, баялаг бүтээгчид энэ систем, энэ засаглалын санхүүг нуруундаа үүрч явах гэж.

Тиймээс “даатгал” гэсэн хоосон нэртэй татваруудаа зөв болгох, эсвэл нэршлийг солих, бүр чадахгүй бол арилжааны буюу хуьийн даатгалдаа хэсэгчлээд шилжүүлбэл яасан юм бэ? Төр өөрөө энэ системийг авч явж чадахгүй юм бол түүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөх цаг болсон байна!

С.Лхагважав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Татвар гэж яг хэлж гэхдээ ихэнх хүмүүс угаасаа татвартай адилгаж ойлгодог (192.82.64.194)
    татвар
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • tiime (66.181.179.232)
    zub shuu
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 4 цаг 30 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 4 цаг 43 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 4 цаг 44 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 4 цаг 47 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 4 цаг 47 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 4 цаг 49 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 7 цаг 2 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 7 цаг 3 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 7 цаг 4 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 7 цаг 5 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 7 цаг 7 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 7 цаг 8 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 7 цаг 9 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 8 цаг 37 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 9 цаг 15 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 9 цаг 16 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 9 цаг 17 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 9 цаг 18 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 9 цаг 19 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 9 цаг 38 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга...
Top