x

Оюутолгой ба Монголын улс төр

Одоогоос жил хагасын өмнө /218 оны дөрөвдүгээр сард/ нийслэлийн төв талбай дээр нэг хэсэг хүмүүс Оюутолгойн гэрээгээр “сор залж” байв. Тэдгээр хүмүүс улс төрийн сөрөг хүчин болох МАХН-ын далбаан дор нэгдсэн байлаа. Араас нь Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх хүнийг /Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс МГЛ” компанийн Б.Бямбасайхан/ барьж хорих гэх мэтээр улс төрийн үйл явцууд өрнөсөн билээ.

Үүнээс хойш гурван сар өнгөрөхөд Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшиж буй “Туркоиз Хилл Ресурс” компанийн зэх зээлийн үнэлгээ 6.0 тэрбумаас 1.0 тэрбум ам.доллар болж, зургаа дахин унасан байдаг. Нэг хувьцааны ханш 60 цент рүү орсон.

Харин энэ удаа /хоёр хоногийн өмнө/ эрх барьж байгаа намын, эсвэл Засгийн газрын даалгавраар гэх үү, нэр нь тодроогүй нэг ТББ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан дөрвөн төрлийн захирамжийг /Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг батлах тухай/ Захиргааны хэргийн шүүхэд өгч, шүүх тэдний нэхэмжлэлийн ханган захирамжуудыг хүчингүй болгожээ.

Өнөөдөр "Туркойз Хилл Ресурс" компани шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох тухай эхний мэдэгдлээ хийж, шийдвэрийг албан ёсоор хүлээж авсны дараа олон улсын зах зээлд мэдээлэх болно гэв. Ингээд манай Засгийн газар саалийн ганц үнээнийхээ “дэлэнг шарж идэх”-дээ тулж байх шиг. Ганц гэхийн учир нь Оюутолгой төсөл бол Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хэрэгжүүлсэн анхны цор ганц мега төсөл юм.

Шүүх хурал болохын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Оюутолгойн гэрээний хэрэгжилт дээр УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн гэх авч, энэ талаараа албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа бүлгийн гишүүдийн зүгээс “Хууль бус гэрээ, хууль зөрчсөн захирамж” гэх нэг агуулгатай мэдээллийг өгч эхэлснээс үзвэл шүүхийн шийдвэрийн талаар урьдчилан мэдэж байсан бололтой. Гэхдээ Монгол Улсын ямар хуулийг яаж зөрчсөн талаар бас л хэлэх үггүй байна. Мөн Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой гэсэн ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй гишүүд ч МАН-ын бүлэг дотор гарчээ. Гэрээг зогсоовол /Оюутолгой төсөл зогсвол/ Монголын эдийн засаг хамгийн багадаа 20-25 хувиар агших тухай Д.Хаянхярваа гишүүн ярьсан байна. Энэ л бидний бодит байдал. Бусад нь харин нэлээдгүй "субьектив" шинжтэй дүгнэлтүүд сонсогдож байгаа. 

УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ албан ёсоор танилцуулаагүй ч өмнө яригдаж байсанчлан нэгдүгээрт, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах асуудал дээр Монголын талын 34 хувийг төлөөлж буй “Эрдэнэс МГЛ” компанид Засгийн газар эрх олгосон явдлыг УИХ буруутгаж байгаа. Мөн далд уурхайн хөрөнгө оруулалтаас болж Монголын талын 34 хувьд оногдох хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулагч талаас зээлсэн өр нэмэгдэж байгаа нь Монголын талд учирч буй хохирол гэж үзэж байгаа.   

Нөгөө тал шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаас харвал давж заалдах нь тодорхой. Мөн тэр явцдаа олон улсын арбитр ч бас хандах нь зайлшгүй болов. Энэ тохиолдолд ажлын хэсгийнхний зөгнөснөөр Оюутолгой төсөл жинхэнээсээ зогсоход хүрч болох юм.  

Одоогоос сарын өмнө, Саарал жагсаалтын асуудал анх босч ирэхэд эдийн засагч Ч.Отгочулуу “Оюутолгойд дэлхийн ихэнх том банкууд зээл өгсөн, олон улсын санхүүгийн корпораци, ОУВС тэднийг дэмжиж байгаа. Тэр үүднээсээ энэ байгууллагууд манайхыг саарал жагсаалтад удаан байлгахыг дэмжихгүй. Оюутолгой нэгэнт,хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг баталчихсан учраас дажгүй байх” гэсэн байдаг. Нэг ёсондоо Саарал жагсаалтаас аврагдаж гарах ганц боломж нь Оюутолгой төсөл гэж.

Мөн “Хэрвээ хэрвээ Дубайн гэрээг хийгээгүй бол бид өнөөдөр Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь орчихсон байх байсан биз” гэсэн нь ч хоосон үг биш. Хэрвээ Дубайн гэрээг батлаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс, ОУВС орж ирээгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй гэсэн байна. 2016 оны сонгуулийн дараа эрх баригчид БНХАУ-аас зээл авахаар ярилцаж байсан ч юм байна.

Тэгэхээр бид Оюутолгой төслийг зогсоохгүй, эдийн засгаа агшаахгүй, цаашлаад олон улсын зах зээлд "найдваргүй түнш" болохгүй байж, ОУВС-гийн өмнө авсан үүрэг амлалтаа ч биелүүлье гэвэл энэ сэдвээр улс төржихөө жаахан хойш тавьж, хөрөнгө оруулагчтай өөрсдийнх нь хэлээр ярих цаг болсон шиг байна.  

Б.ЗАЯА  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 8 цаг 39 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 8 цаг 49 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 8 цаг 52 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 8 цаг 52 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 8 цаг 53 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 8 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 8 цаг 55 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 8 цаг 56 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 11 цаг 17 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 11 цаг 26 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 11 цаг 27 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 11 цаг 30 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 39 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 11 цаг 44 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 13 цаг 21 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 13 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 13 цаг 33 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 13 цаг 33 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 13 цаг 38 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 13 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top