x

Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтав. Уулзалт Улаангом хотын хөгжимт драмын театрт боллоо.

Увс аймгийн Улаангом хотын иргэн, зохиолч, сэтгүүлч Норов:

   Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн үед их ярьж байгаа. Энэ хуулийг хэлэлцүүлэхдээ аймаг орон нутгийн иргэдийн санаа бодлыг тугасан гэж байгаа ч би манай аймагт энэ хэлэлцүүлэг болсон эсэхийг мэдэхгүй байна. Уг нь улс орныхоо, ард түмнийхээ хувь заяаны төлөө үгээ хэлдэг, зөв сэтгэлтэй хүмүүсийг энэ хэлэлцүүлэгт оролцуулах ёстой юм. Би гэхдээ өнөөдрийн боломжийг ашиглаад хэлэхэд УИХ-ыг хоёр танхимтай болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол өнөөдрийн УИХ ямар ч хяналтгүй, ард түмнээсээ тасарсан байгаа шүү.

Өнөөдөр Монголын ард түмэн мөнгө гуйхаас илүү шударга ёсыг хүсэж байгаа. Бүр шударга ёсны гүн хямралд орсон. Сүүлийн үед мөн АТГ-ын даргыг солих асуудлыг ярьж байна. Зарим телевизийн сувгаар Ерөнхийлөгчид иргэдээс асуух эрх байхгүй гэнэ. Гэвч, засгийн  эрх бүх ард түмний мэдэлд байдаг, тэр утгаараа төрийн үйл хэрэгт шууд оролцож ард түмнээс санал асууж байгааг зөв арга гэж бодож байна. Төр чинь ард түмнийх учраас ард түмнээсээ асуух нь зөв.

Увс аймгийн Улаангом сумын иргэн, өндөр настан:

Бидэнд эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна. Цаашид цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Өнөөдөр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12, сарын нэг хувийн хүүтэй боллоо гэсэн. Гэтэл энэ шийдвэр нь зөвхөн тэтгэврийн зээлээ тэгэлсэн хүнд л үйлчилж байна. Ямар нэг шалгуургүйгээр энэ зээлийн хүүг адилхан нэг хувь болгомоор байна. Хөгшид бид бүгдээрээ л 24 сараар тэтгэврийн зээлтэй байдаг. 25 дахь сардаа эргээд л зээлээ авдаг юм шүү. Тиймээс хөгшдийн тэтгэврийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.

Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн иргэн Батаа:

Улстөрчид сүүлийн 28 жил муур, хулгана болж тоглолоо. Сонгуулийн дараа маш олон мэргэжилтнүүдийг хоморголон халж, ажил амьдралгүй болгож байна. Энэ байдал бүр сүүлдээ хууль шиг хэрэгждэг, үйлчилдэг боллоо шүү. Бүр намчирхаж, талцаж байгаа байдал нь дээд цэгтээ хүрсэн. Ажилдаа мэргэшсэн олон жил ажилласан хүмүүсийг улс төрийн шалтгаанаар ажлаас нь халж байгаад төр засаг анхаарлаа сайн хандуулж, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Дарамбазар:

Таны ярьж байгаа тэтгэвэр нэмнэ гэдэг асуудал их зөв. Бид дэмжиж байгаа. Ер нь бол аль нэг нам сонгуульд ялаад л 20 гаруйхан мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгддэг юм. Бид үүнд нь хууртаад л сууж байдаг. Одоо хөгшид бидний хамгийн их авдаг, мөнгөө үрдэг зүйл нь эм, тариа шүү дээ. Гэтэл авч байгаа тэтгэвэр нь эм тарианыхаа мөнгөнд ч хүрэхгүй байна. Тиймээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох асуудлыг бүрэн дэмжиж байгаа шүү. Мөн тэтгэврийн зөрүү арилгахад анхаарч, үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дээхэн үед Засгийн газрын 20-р тогтоол гарч, олон хүнийг нэг өдөрт зэрэг тэтгэвэрт нь гаргасан. Эхлээд тэдний тэтгэврийг ядаж нэмэх хэрэгтэй байна шүү.

Увс аймгийн Давст сумын иргэн С.Пүрэвжав:

Манай суманд давсны, Хүдэнгийн хоёр уурхай байдаг юм. Тэр хоёр уурхайг ганц хүн худалдаад авчихсан байдаг. Уурхайн ашиг, орлогоос улсад мөнгө өгдөггүй, сум орон нутагт ч ямар ч ашиггүй байдаг. Уг нь манай сумын удирдлагууд уурхайгаас бага ч гэсэн татвар авч иргэдээ тав, гурван төгрөгтэй болгох гэж үздэг ч чаддаггүй юм. Газрын доорх тэр их баялаг яагаад ганцхан хүний өмчид очдог юм бэ. Газар доорх баялаг ард түмний мэдэлд байна гэдэг биз дээ. Сум, орон нутагт байгаа уурхайг лиценз нэрээр заралгүй нутаг орны иргэдээс нь асуудаг болох хэрэгтэй.

Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Болор-Эрдэнэ:

Увс аймагт төрийн албаны завхрал маш их байна. Олонх болсон нам анхны хурлаараа Засаг даргаа томилсон. Засаг дарга нь томилогдсоныхоо маргааш намайг ажлаас халсан. Би гэлтгүй олон хүн ажлаасаа халагдсан. Бидний оронд томилогдсон хүмүүс нь төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс байсан.

Ядаж ажлаас халагдаж байгаа хүний ард өр зээл, үр хүүхэд, ар гэр нь бий. Гэтэл тэднийг юу ч бодолгүй ажил амьдралгүй болгож байна. Нийтдээ 300 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн шүү. Хуулийн байгууллага дээр очихоор ажилд нь буцааж томил гэдэг. Гэвч, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийг эргэж хараад энэ замбараагүй асуудалд анхаарч өгөөч.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, аймаг орон нутгийн шинж чанартай асуудлаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авч, зарим асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгов.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 0 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 53 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 34 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 17 цаг 4 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 17 цаг 23 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 54 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 21 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 21 цаг 6 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 46 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 55 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 23 цаг 4 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 23 цаг 9 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 23 цаг 28 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 48 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 53 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 58 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top