x

Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог ebarimt аппликейшнээр дамжуулан төлөх Засгийн газрын албан даалгаврыг энэ оны аравдугаар сарын 16-наас эхлэн аймаг, сумын Засаг дарга нар болон салбарын сайд нарт хүргүүлжээ. Ингэснээр ebarimt аппликейшн ашиглан төрийн үйлчилгээний төлбөр тооцоог гар утаснаасаа төлөх боломжтой болсон байна.

Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэгтэй ярилцлаа.

- Ebarimt аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчилгээнд НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-2016 оноос буюу ebarimt аппликейшн гарсан цагаасаа хойш саяхныг хүртэл ямар нэгэн шинэчлэлт хийгээгүй байсан. Энэ жил гурван шинэчлэлийг хийгээд байна.

Нэгдүгээрт, иргэдийн гомдлыг аппликейшнээрээ дамжуулан гаргах боломжтой болсон. Ингэснээр иргэд ААН илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгохгүй байгаа асуудалд татварын алба руу заавал залгахгүй, цахимаар гомдлоо илгээх боломжтой болсон. Гомдлын дагуу харьяа татварын албанаас холбогдож аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг.

Хоёрдугаарт, өнгөрсөн долдугаар сард үүрэн холбооны операторуудтай хамтран ebarimt аппликейшн ашиглах дата төлбөрийг үнэгүй болголоо. Та датагүй байсан ч интернетээ асаагаад л орох боломжтой. Гуравдугаарт, өнгөрсөн сараас төрийн үйлчилгээний төлбөр тооцоог аппликейшн ашиглан төлж НӨАТ-ын баримт авах боломж бүрдсэн юм. Үүгээр дамжуулан Улсын бүртгэлийн 38 үйлчилгээ болон авто тээврийн татвар төлөлтийн үйлчилгээг авч болно.

Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд банканд дугаарлаж мөнгөө төлдөг байсан бол одоо ebarimt аппликейшн ашиглан төрийн сангийн дансанд мөнгөө тушаах боломжтой болсон. Харин татваргүй төрийн үйлчилгээнүүд буюу иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаанд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувь хүртэлх урамшуулал тооцогдохгүй. Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой гэдгийг тодотгож хэлмээр байна.

-И-баримтыг аппликейшнд төрийн үйлчилгээг оруулсан тухай иргэд төдийлөн мэдээлэлгүй байна?

-Сүүлийн үед цахим шилжилт, дижитал шилжилт гэж ярих болсон. Үүнийг хийхийн тулд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад чиглэсэн цахим системүүдийг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. И-баримтын систем нь үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Одоогийн байдлаар 1.2 cая хэрэглэгч ашиглаж байна. Иймээс одоогийн нөхцөл байдалд дижитал технологийн шилжилт рүү шилжихэд И-баримтын төхөөрөмж маань хамгийн зөв гэж үзсэн.

-Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгвэл танайх мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд 1.9 сая иргэнд И-баримтын буцаан олголт олгосон. Ингэхдээ иргэдийг банканд дугаарлуулалгүй өөрийнх нь хэрэглэдэг арилжааны банкны дансанд шилжүүлсэн. Манайх Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв гээд төрийн өмчит байгууллага. Монголбанк, Кибер аюулгүй байдлын шугам, сүлжээ, Үндэсний дата төв гэсэн байгууллагатай хамтарч ажилладаг.

Тэгэхээр аюулгүй байдал тал дээр төрийн хууль журмын дагуу, хяналт дор үйл ажиллагаа явуулж байгаа учир мэдээллийн аюулгүй байдлын асуудалд эргэлзэхгүй байж болно.

-Ер нь нэлээд үр дүнтэй шинэчлэл болж байгаа юм байна?

-Тийм ээ. Апликейшн маань зах зээлд гарахад нэг өдөрт шинэчлэгдэнэ гэж байхгүй. Одоогийн байдлаар 1.2 сая иргэний маань 510 мянга нь шинэчлэлт хийж төрийн үйлчилгээг авах боломжтой болсон байна. Үлдсэн иргэд он гарахаас өмнө И-баримтынхаа аппликейшнд шинэчлэлт хийнэ.

Мөн ирэх оноос Засгийн газрын 25 байгууллагыг үйл ажиллагааны төлбөр тооцоог төлөх боломжийг бий болгоно. Тухайлбал, НМХГ-ын төлбөр, авто тээврийн төлбөр тооцоог төлөх боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог байхаар хуульд тусгаад байна.

-Зарим зах, худалдааны төв И-баримт олгодоггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Татварын багц хуулиар татвар төлөгчийг дөрвөн хэсэгт хуваадаг. Бага буюу 50 саяас доош орлоготой. Дунд буюу 50 саяас дээш орлоготой иргэд гэх мэтчилэн. Тэгвэл татвар төлөхгүй байгаа иргэд нь бага буюу 50 саяас доош орлоготой иргэд байгаа. Иймээс бид энэ хүмүүст зориулсан гар утасны төхөөрөмжийг бий болгох гэж байна.

Зах дээр очоод иргэд утсаараа төлбөрөө төлөөд И-баримт авдаг болох юм. Мөн ирэх оноос татварын хуулиар бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 3 цаг 19 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 6 цаг 10 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 6 цаг 11 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 6 цаг 13 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 6 цаг 15 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 6 цаг 15 мин Газрын тосны үнэ дахин өслөө 6 цаг 16 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 6 цаг 17 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 8 цаг 7 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 8 цаг 22 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 8 цаг 27 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 8 цаг 28 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 8 цаг 30 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 8 цаг 30 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 10 цаг 57 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 11 цаг 1 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 11 цаг 2 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 11 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 11 цаг 5 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 12 цаг 7 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top