x

Хойд захын хар “овоохой” буюу Саарал жагсаалт

Эхэндээ иргэдийг цочирдуулж, сүүлдээ улстөрчдийн амандаа хүлхэх дуртай “бай” болоод байгаа Саарал жагсаалт хэмээх сэдэв одоо улстөржилт, сандал албан тушаалын барьцаа болж байх шиг. Яагаад манайх ийн Саарал жагсаалтад орох болсон талаар уг нь албаны эх сурвалжууд хангалттай тайлбарласан. Гэвч улстөрчид, тухайлбал энэ “гулгалт”-ын хамгийн том буруутан, хариуцагчдын нэг болох Хууль зүйн сайд нь хүртэл тэс ондоо, улстөржүүлсэн тайлбар хийгээд сууж байх болов.

Уг нь ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн 4 үзүүлэлтийг бүр энгийнээр тайлбарлавал:

Нэгдүгээрт: “Хяналтын байгууллагууд санхүүгийн инститүцүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх.” 

Тайлбар нь:Банк бус санхүүгийн байгууллага /Хадгаламж зээлийн хоршоо, ББС гэх мэт/-д тавих хяналт сул /Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг/

Хоёрдугаарт: “Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэх...”)

Тайлбар нь-Үл хөдлөх хөрөнгийн бизнес, үнэт эдлэлийн наймааны хяналт сул, натриот, аудитор гэх мэт татвар төлөлт, гүйлгээ хяналт тодорхойгүй бүтэц их /зөвшөөрлийг ХЗДХ олгодог, эсвэл бүр огт зөвшөөрөлгүй, орлого тодорхойгүй байдаг/

Гуравдугаарт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

Тайлбар нь-Хууль хүчний байгуулагуудын хийж байгаа ажлуудын үр дүн харагдахгүй байгаа. /Авлига, албан тушаалтай холбоотой хэрэгт Ерөнхий сайд, Сангийн сайд аснаас эхлээд олон хүнийг баривчилж, хорьсон боловч ямар ч шийдвэр гараагүй-Энэ их энгийн тайлбар мэт боловч дэлхий хавтгайрсан өнөөгийн нөхцөлд Монголын талаархи бүх мэдээлэл дэлгээтэй байгааг та бид мэднэ/

Дөрөвдүгээрт: “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх...”

Тайлбар нь- Олон улсын хувьд эдийн засгийн хоригт ороод байгаа, цөмийн зэвсэг бүхий Хойд Солонгостой хийж буй харилцаагаа зогсоох /Өмнө нь манайд 2000 ажилтан ажиллаж байгаагаас одоо 200 үлдсэн. Эдгээр ажилчдын цалингийн тодорхой хэсгийг Засгийн газар нь авдаг учраас, Засгийн газрын төвшний санхүүгийн харилцаатай гэж үзэхээр байгаа/.

Ингээд харахаар Саарал жагсаалтад орсон нь зөвхөн Монголбанкнаас шалтгаалах зүйл биш гэдэг нь харагдаж байгаа биз. Гэтэл өдгөө асуудлыг сайн мэдэж байх, бүр ихээхэн хариуцлага нь ногдох ёстой Хууль, зүйн сайдаасаа эхлээд асуудлыг улстөржүүлж, одоо төв банкны Ерөнхийлөгчийнхөө толгойгоор туг тахиад өнгөрөөх арга сэдэж байх шиг. Уг нь бол ФАТХ-ын зөвлөмжийн асуудлаар Хууль зүйн яам холбогдох албад нь оролцсон ажлын хэсэг байгуулж ажилласан.  ФАТХ-ын гол шаардлагад хууль, хяналтыг сайжруулах руу чиглэсэн, угаасаа ийм чиглэлтэй, ФАТФ-ыг анх их 7 улсын хууль зүйн сайд нар байгуулсан гээд асуудлын гол нь хойд хар овоохой бус Хууль зүйн яам руу чиглэгдэх учиртайг ойлгож ядах зүйлгүй. Дээрээс нь 2021 оны 5-р сард дээрх үзүүлэлтийг сайжруулах хяналтын хугацааг бидэнд өгөөд байгаа. Гэтэл энэ ажлуудаа хийхийн оронд Монголбанкныхаа Ерөнхийлөгчөөр туг тахиснаар харин ч хийх ёстой ажлаа гацааж, ФАТХ болон олон улсын санхүүгийн байгууллагынханд ч эргэлзээ төрүүлэхээр байдалд орохоор байна.

Нөгөө жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг Саарал жагсаалтаас гарах гээд харьцангуй ойлголцлын хэмжээнд ажиллаж байгаа одоогийн Ерөнхийлөгчийг сольсноор Монгол Улс нөгөө л улстөрийн хувьд тогтворгүй, үйл ажиллагаа нь доголдолтой гэсэн эргэлзээг улам л нэмэх, цаашилбал ОУВС-гийн хөтөлбөрийг зогсоох магадлалтай.  Тэгэхээр Саарал жагсаалтаас илүүтэй манай улстөрчдийн өнөөгийн байдал, ялангуяа “нүх” олдсон дээр нь түлхэж унагаад “өөрийнхөө” хүнийг оронд нь томилох гэж улайрч байгаа нь илүү хар ангал руу, түлхэх вий, биднийг...

ЖИЧ:Монголчууд гадны улс орон руу явахдаа их хэмжээний валют бэлнээр авч явдаг, түүнийгээ гаалийн мэдүүлэгт мэдүүлдэггүй, монгол зангаараа л халааслаад явж байдаг. Тиймээс гааль дээр мөнгөө хураалгах тохиолдол их гардаг, гадны улсуудын хувьд ч монголчууд эх сурвалж тодорхойгүй, мэдүүлэгтээ бөглөөгүй валют авч явдаг гэсэн дохио санамж хэдийнэ бий болсон. Та бэлэн валютаа заавал гаалийн мэдүүлэгт бөглөж байгаарай гэж албаныхан зөвлөж байгаа.

Гадаадад монголчууд картаа ашиглаж чадахгүй болно гэсэн айдастай мэдээлэл гарсан тухайд, одоогоор тийм зүйл үгүй. Харин дохио санамж нэлээд эртнээс ирсэн бөгөөд жишээлбэл Стандард Чартеред Банк Монгол Улсын банкуудын гүйлгээг дамжуулахад хэт өндөр зардалтай боллоо гэсэн үндэслэлээр 2018 оны зургадугаар сард харилцаагаа тасалсан. Тиймээс одоо АНУ-руу шилжүүлж байгаа мөнгөн гуйвуулгуудыг Хятад эсвэл бусад улсын банкуудаар дамжуулснаар, давхар шимтгэл төлж, хугацааны хувьд саатаж байгаа гэдгийг анхаараарай. Гэхдээ байдал ийм хэвээр монголчууд өөрсдөө улстөржиж, сандал ширээний хэрүүлдээ хутгалдсаар байвал өөр банкууд ч харилцаагаа хүйтрүүлж магадгүйг сануулах юун.

А.АЛТАНТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top