x

“З.Энхболдын" шүүхийг харвал Баянсэлэнгийн “зөв” бололтой!

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Eрөнхийлөгчийн гомдлыг барагдуулахад хууль ямар хамаатай юм бэ!” хэмээн ундууцжээ. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хуульч хүн гэхэд “арай ч дээ” гэхээр үг хэлсэн юм. Чинбат хурандаа шиг этгээдэд мэргэжлийн ёс зүй энэ тэр бол томдож ахадсан ойлголт бололтой. Түүний ийн хэнэггүй аархаж буйгаас харахад л илэрхий.

Чинбат хурандаагийн тархин дахь “толин неврон”-ы хувь бага байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан аутизмтай биш бол зохих ёсны толин невронтой л байж таарна. Өөрөөр хэлбэл, “бусдын оронд өөрийгөө тавих чадвар” зохих хэмжээнд байх учиртай.

Ядахдаа хурандаа Чинбат, толин невроноо ажиллуулаад иргэн Ц.Уянгын оронд өөрийгөө тавьсан бол “...хууль ямар хамаатай юм бэ!” гээд дарамталж буй эрх бүхий албан тушаалтны аюулыг мэдрэхсэн. Мэргэжлийн ёс зүй нь ахаддаг юмаа гэхэд өөрт нь ч эргээд тохиож мэдэх эрсдэлтэй, хортой жишиг шүү дээ!

Миний таних, хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашиж явсан нэгэн эрхэм бий. Тэр өнөөдөр, өөрөө хилсдэхдээ хүрчихсэн яваа. Тэрбээр “Эрх мэдэлтэй байх үедээ хуулийг ягштал зөв хэрэглэдэг явдлыг журамлахгүй яав аа!” хэмээгээд толгойгоо хавдтал нь шааж явна билээ. Манай хуулийнхан эрх мэдэлтэй байх үедээ толин невроноо ажиллуулдаггүй нь гэм биш зан. Яг Чинбат хурандаа шиг!

“Хууль ямар хамаатай юм бэ!” хэмээсэн үг зөвхөн хурандаа Чинбатын аархуу үг төдийхөн байсан бол сүржигнэх шаардлагагүй л дээ. Амаа мэддэггүй албан тушаалтан эцэстээ өөрөө л хэрэгт орно гээд орхихсон. Жинхэнэ ардчилсан нийгэмд ийм үг хэлсэн цагдаагийн этгээд дор хаяж мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээдэг.

Гэтэл, өдгөө Монголд “Хууль ямар хамаатай юм бэ!” хэмээх үг улам бүр тогтолцооны шинжтэй болоод байгаа. Нарийндаа Шүүх эрх мэдэл хараат бус байдлаа алдаж, улс төрийн эрх мэдэлтэнд үйлчилдэг “Улс төрийн шүүх” болон хувирсны илрэл. Үүнээс болоод хуулийн засаглал бус, улс төрийн эрх мэдлийн засаглал тогтож байна. Монгол Улсын хараат бус Шүүх эрх мэдлийг одоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Шүүх хэмээн нуулгүй нэрлэвэл зохино! 

Улс төрийн хэрэгтнүүд шууд утгаараа бий болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилснийхээ төлөө, Путиныг шүүмжилснийхээ төлөө Ц.Уянга, Г.Ганбат нарын иргэд хэрэгтэн болж байна!

Тэднийг яаж хэрэгтэн болгож байгааг, өөрийн биеэр үзэх “ховорхон аз завшаан” надад бас тохиолдсоныг өгүүлсү.

Миний бие 2019 оны 6-р сарын 21-ний өдөр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байх даа? Хуцлаа л байна! ” хэмээн твиттерээрээ жиргэсэн юм. Мөн нийтлэл бичсэн.

Ерөнхий сайд асан Энхсайханыг зохиомол хэрэг үүсгэн баривчилсан явдлыг эсэргүүцэн миний зүгээс хийсэн улс төрийн үйлдэл л дээ. Энэ баривчилгааг явуулахад З.Энхболд нөлөөлсөн гэх мэдээлэл надад байсан болоод л тэгсэн хэрэг!

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд төд удалгүй миний энэ үйлдлийн хариуг барин, өөрийг нь гүтгэсэн гэж үзээд надад захиргааны хариуцлага тооцуулахаар ЦЕГ-т хүсэлт гаргасан юм.

З.Энхболд иргэнийхээ хувиар ингэх эрхтэй юм. Үнэхээр би түүнийг гүтгэсэн нь тогтоогдвол З.Энхболдын эрх, эрх чөлөөнд халдсан хэрэг мөн болох бөгөөд хуулийн дагуу надад захиргааны хариуцлага ноогдуулах нь шударга ёс юм.

Гэхдээ цагдаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын даалгавраар ажиллаж байгаа юм шиг хэргийг шалгаж болохгүй. Хэргийг шалгахдаа хэнд ч тал засаж болохгүй. Надад хариуцлага тооцох гэж байгаа бол хуулиа л ягштал баримталж ажиллах ёстой. Намайг, З.Энхболдыг гүтгэснийг нотлох ёстой, надаас мэдүүлэг авах ёстой, мэдүүлэг авахдаа миний өмгөөлөгчийг байлцуулах ёстой, мэдүүлэг авсан тэмдэглэл нь чанд бүртгэгдсэн байх ёстой гэх мэтчилэн ажиллагаанууд наад зах нь хуулийн дагуу хийгдэнэ. Ядахдаа, хэлсэн үгээ нотлох ямар үндэс байгааг надаас асуух хэрэгтэй шүү дээ!

Эдгээр ажиллагаа явагдсангүй. З.Энхболдын хүсэлтээр ажиллаж буй эрх бүхий албан тушаалтан болох цагдаагийн ахмад Б.Ганзориг нь миний биеийг “санаатай ололгүй хугацаа хожив”, надаас мэдүүлэг огт авсангүй, өмгөөлөл авах эрхийг маань хангасангүй. Ийн аргацаасаар хуулийн хугацаа дуусмагц З.Энхболдыг гүтгэсэн нь тогтоогдсон гэж гөрдөөд, шууд надад захиргааны хариуцлага ноогдуулан хоёр сая төгрөгөөр торгов.

Намайг хууль бусаар торгосон тул би зөрүүлэн шүүхэд хандаж торгуулийг хүчингүй болгож өгөх хүсэлт гаргасан билээ. Би шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.

Харин шүүх дээр жинхэнэ “хошин шог” явдал боллоо. Гурвантаа шүүх хурал болсон. 

Эхний шүүх хурал дээр З.Энхболдын өмгөөлөгч, шүүгчээс татгалзаж байгаа тухай Энхболдын захиаг уншиж танилцуулав. Үндэслэл нь шүүгч, “энэ хэрэг, хэрэг биш юм байна билээ” хэмээн шүүх хурал болохоос өмнө хэн нэгэнд ярьсан болохыг З.Энхболд сонсож гэнэ. Өмгөөлөгч захиаг уншаад дуусахад шүүгч ихэд гайхсан бололтой “огт тийм зүйл яриагүй” гэдгээ хэлээд шүүх хурлыг завсарлуулав. Дүүргийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар З.Энхболд даргын хүсэлтийг ёсоор болгосон тул шүүх хурал шинэ шүүгч томилогдтол хойшлов.

Х.Идэр гэдэг шүүгч шинээр томилогдсоноор удаах шүүх хурал 10 гаруй хоногийн дараа эхлэв. Гэтэл З.Энхболд ахиад шүүгчээс татгалзав. Үндэслэл нь Идэр шүүгчийн аав Хувьтөгөлдөр болбоос 1996-2000 оны хооронд Бат-Үүлтэй хамт УИХ-ын гишүүн байсан тул гэнэ.

20 жилийн өмнө Хувьтөгөлдөр бид хоёр хамтдаа УИХ-ын гишүүн байсан нь үнэн. Түүнээс хойш бараг таарсангүй. Сүүлийн үед сургийг нь ч сонсоогүй яваа, би. 

Шүүгч Идэр дахин хурал завсарлуулав. Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар бас л З.Энхболд даргын хүсэлтийг хүлээн авав. Шинэ шүүгч томилогдтол шүүх хурлыг дахин хойшлууллаа. 

Хоёр долоо хоног өнгөрөөд гурав дахь шүүх хурал болов. Шинээр Д.Ренченхорол гэдэг шүүгчийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатар томилжээ.

Өмнөх хоёр шүүгчийг дэндүү хөгийн үндэслэлээр татгалзаж Ренченхорол гэдэг шүүгчээр шүүлгэх гэж байгааг тодорхой зорилготой үйлдэл хэмээн үзээд миний бие эс зөвшөөрч, Ренченхорол шүүгчээс татгалзах хүсэлтээ хуулийн үндэслэл заан гаргалаа. Гэтэл, З.Энхболдын гаргасан хөгийн хов маягийн үндэслэлийг уухайн тас шүүрч аваад байсан ерөнхий шүүгч Ж.Болдбаатар маань миний хүсэлтийг болохоор хүлээн авсангүй. З.Энхболд даргадаа тал засаад байгаа гэлтэй!

Шүүх хурал болов. Шүүх хурлын үеэр Ренченхорол шүүгч надад тун ёозгүй хандаж байгаа нь мэдрэгдээд, түүгээр шүүлгэхгүй гэж татгалзсан маань зөв байжээ хэмээн бодогдож суулаа. Даанч би Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга биш тул миний хүсэлтийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатар тоохгүйгээс хойш яалтай ч билээ!

Болдог юм болдгоороо боллоо. Өмгөөлөгч маань, эрх бүхий албан тушаалтан Бат-Үүлээс огт мэдүүлэгаваагүй, тэгээд хуулийн бараг заалт бүрийг илтэд зөрчсөөр торгууль ноогдуулсан гэх зэргийг баримтаар нотлон хэлсээр атал Ренчендорж шүүгч, нэгэнт шийдвэр нь тодорхой болчихсон аятай хар цагаан үггүй сууж байгаад З.Энхболд даргынхаа талд шийдвэр гаргалаа. Хууль бусаар намайг торгосон ахмад Б.Ганзоригийн шийдвэрийг шүүгч хэвээр нь үлдээлээ. “Хууль ямар хамаатай юм бэ” гэсэн шиг!

Ренчендорж шүүгчийн шүүж байгаа байдлыг хараад байхад, “хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолтой байж болзошгүй” хэмээн үзсэн шүүгчээсээ татгалзах эрхээ хангуулахаар зүтгээд байгаа Баянсэлэнгийн “зөв” бололтой дог. Шүүгч захиалгаар шүүж байгаа бол иргэн хүн өөр яалтай билээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 6 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 8 цаг 32 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 55 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 26 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 44 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 19 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 13 цаг 32 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 13 цаг 33 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 13 цаг 36 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 13 цаг 37 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 13 цаг 38 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 51 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 53 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 54 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 56 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 57 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 58 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 26 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 4 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top