x

"Монгол экспорт экспо-2019"-д 100 гаруй ААН оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа "Монгол экспорт экспо-2019" нэртэйгээр Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаагаар хөнгөн үйлдвэрийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих, нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлжээ.

ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хэвлэл, сав баглаа боодол, барилгын материал, дахин боловсруулах, хүнс, гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг 100 гаруй ААН оролцож байна.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү: "Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулсан Монгол-Хятадын экспод хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голлон оролцсон. Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур", "Монгол экспорт" зэрэг гурван хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэгчиддээ зах зээлийг нь нээж өгөхөд эдгээр хөтөлбөрийн хоорондын уялдаа оршино. "Ноолуур" хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадал 30 хувиар нэмэгдсэн. Энэ салбар жилдээ 900 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Монгол Улс дэлхийн хоёр дахь том ноолуурын түүхий эд бэлтгэгчийн хувьд энэхүү боломжоо үр дүнтэй ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна" гэв.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: "Манай улс БНХАУ, Итали, Испани, БНТУ, БНСУ зэрэг улсад хагас боловсруулсан арьс шир экспортолж байна. Хэдийгээр хагас боловсруулсан арьс ширний экспорт их байгаа ч цаашид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ төрлийн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор арьс ширний хаягдлаар модны цавуу, техникийн желатин үйлдвэрлэж БНХАУ-руу экспортолж байна. Мөн адууны дэл сүүлийг түүхийгээр нь БНХАУ-руу экспортолдог байсан бол өнгөрсөн хавраас түүнийгээ боловсруулаад өнгө, урт богиноор нь ялгаад экспортолдог болсон. Цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнийг Европын орнууд руу экспортлохыг зорьж байна" гэлээ. 

"Монгол экспорт экспо-2019" үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал Мишээл Экспо төвд үргэлжилнэ. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top