x

2018 онд царцаагдсан 38 төсөлд 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

 

Б.Тогтохсүрэн:

-“Бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төсвийг хэлэлцлээ. 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдлыг 2 их наяд байхаар өргөн барьсан. 

Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хэд хэдэн ололттой тал байна гэж үзсэн. Нэгдүгээрт, МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүдийг тусгасан байна гэж жүзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн амлалтууд энэ төсөв батлагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Хоёрдугаарт, 2018-2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бүлгийн хурлаас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэв. 

Бүлгийн даргын товч мэдээллийн дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Уул уурхайн салбараас 3.2 их наяд орлого олно гэж төсөөлсөн нь өнгөрсөн оныхоос 24 орчим хувиар их байгаа. Энэ хэр боломжтой вэ. Мөн өмнөх Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болсон концессын гэрээ өнөөг хэр хэрэгжсээр байна. Энэ хэр ёс зүйтэй үйлдэв вэ?

-2020 оны төсвийг зохиоход бидэнд хэд хэдэн эрсдэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, АНУ болон БНХАУ хооронд хийгдэж байгаа худалдааны дайн. Энэ нь эдийн засагт тодорхой бус байдал авчирч байгаа. Хоёрдугаарт, эрдэм баялаг, түүхий эдийн үнэн хэлбэлзэл. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах эрсдэл байна гэж үзэж байгаа.  

Дотоодод ч мөн эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, өвөлжилт хүндэрч магадгүй. Гуравдугаарт, саарал жагсаалтыг тодорхой эрсдэлд тооцож байгаа. 
Байгалийн баялагтай холбоотойгоор нүүрсний экспортыг 42 сая тонноор тооцсон. Зэсийн баяжмалыг 1.225 мянган тн-оор авсан. Төмрийн хүдэрийг өсөлттэй байна гэж үзээд 8.2 сая тн хүдэр байна гэж үзсэн. Харин алтны олборлолтыг хоёр орчим тонноор буурна гэж тооцоолсон. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Анх энэ Засгийн газар байгуулагдахдаа 3.3 их наяд төгрөгийн гэрээг уламжилж авсан. Өмнөх Засгийн газруудын концессын гэрээг санхүүжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Дээр нь бүх гэрээг доллар, юаниар хийсэн нь бидэнд нэлээд дарамт авчирч байгаа.  

-Өр буурлаа гэж мэдээлж байгаа ч 2016 онд 24 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 29.7 тэрбум ам.доллар болсон байна. Өр буурсан гэдгийг юунд үндэслэж хэлээд байна вэ?

-Улсын өр, Засгийн газрын өр гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүнээс 18.2 тэрбум ам.доллар нь ААН, компаниудын гадаадаас авсан өр. Үүний 50 орчим хувь нь Оюутолгойн өр. Энд Монголын 34, гадаадын 66 гэлтгүйгээр бүгд Монгол Улсын өр дээр бичигдэж байгаа. 

Хувийн хэвшлийнхний өрийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь эдгээр ААН-үүдэд итгэх итгэл нэмэгдүүлж байна гэсэн үг. Улсын нийт өрийн 2.2 тэбум ам.доллар нь арилжааны банкуудын авсан зээл, Монголбанканд 2 тэрбум гаруй ам.долларын өр байгаа. Үлдсэн нь Засгийн газрын өр. Үүнээс 2.9 нь бондууд. 

Засгийн газар 2019 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд нийтдээ 7.4 их наяд төгрөгийн өр төлсөн. Үндсэн өр болон хүү төлсөн. 
Төсвийн алдагдал хоёр их наяд байгаа. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Ордогоо тэнцвэржүүлсэн орлогоор авсан гэсэн үг. Нийт орлого биш. Энэ орлого дотор хоёр эх үүсвэр ороогүй байгаа. Нэгдүгээрт, үнэ тогтворжуулалтын сан. Хоёрдугаарт, ирээдүйн өв сан. Энэ хоёрын орлогыг нэмбэл нэг их наяд орчим төгрөг байгаа гэсэн үг. 

-Ирэх жил иргэдийн цалин тэтгэврийг яг хэзээнээс, хэдэн хувиар нэмнэ гэж тооцож байгаа вэ. Мөн царцаагдсан барилга байгууламжийг дуусгана гэж байна. Үүнд хэдэн төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа вэ?

-Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ. 30-40 хувиар нэмж байсан тохиолдол байгаа. Гэвч энэ нь эргээд үнэ хөөрөгддөг. Тиймээс инфляцийн түвшинтэй уялдуулж нэмж байгаа.

Царцаагдсан барилгын тухайд өртөг өсгөх санал экспэртийн дүгнэлтээр баталгаажсан уу гэдгийг харж байгаа. 23 төсөл дээр 23 тэрбум төгрөг тавигдсан. 2018 онд төсвийн тухай хуульд тусгагдсан боловч ажлаа хийж чадалгүй хураагдсан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгож байгаа. 

-Саарал жагсаалтад орохгүйн тулд өнгөрсөн хугацаанд юу хийв?

-Саарал жагсаалтад Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. 2019 оны хоёрдугаар сараас эхлээд л ярьж байгаа. Юу гэхээр арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийх шаардлагатай байна гэж. Яагаад гэвэл арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хуулийн ашигласан. Ил тодын хууль тухайн үедээ хэрэгжээд дуусчихсан. Гэтэл сүүлд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдлээ ил тодын хууль руу оруулж ирсэн. Үүнийг шалгаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Монголбанк шийдэх хэрэгтэй. Энэ мөнгө нь хуулийн дагуу байна уу үгүй, яагаад ийм урт хугацаа шаардав гэдэг нь асуудал үүсгэнэ. 

Дараагийн асуудал нь мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэрэг юу байна вэ. Олон асуудал яригддаг хэр нь шийдэгдсэн гэх хэрэг бараг байхгүй. Монгол Улсын санхүү дээрээ хэр хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог вэ гэдэг нь тодорхой бус байгаад байгаа гол эрсдэл энэ юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 32 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 38 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 42 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 2 цаг 27 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 40 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 57 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 8 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 9 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 33 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 37 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 42 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 47 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 52 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top