x

Монголчуудыг дампууруулах МАН-ын санаачлага

Гэрэл зургийг МОНЦАМЭ

Өчигдөр намрын чуулганыг нээж хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна.

Төсвийн сахилга батыг чанд баримталж, өрийн дарамтыг багасгамаар байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

Гэвч энэ зөвхөн намрын чуулганы нээлтэд ирсэн гаднын зочдод зориулсан гоё үг байж.

Харин үүнээс ердөө нэг хоёрхон цагийн өмнө Ахмадын баярт зориулсан мэндчилгээндээ УИХ-ын дарга “Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой. Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн УИХ хийж байна” гэв.

Энэ л МАН-ын жинхэнэ санаа. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд яг энэ хэлбэрээрээ бичигдсэн байгаа.

Одоо АНСА-д оруулах гэж байгаа ҮХНӨ-ийн төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн “Иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан төрийн нийтийн өмч байна” хэмээн бичсэн байна. Хэрвээ "төрийн нийтийн өмч" гэж байх юм бол "төрийн хувийн өмч" гэж бас байх ёстой болох нь ээ дээ. Ийм л голгүй тэнэг зүйл хийдэг улс даа.

Энэ бол анхнаасаа ҮХНӨ-ийн төсөлд байсан ч эд биш. Төслийн эхний хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа, хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө Т.Аюурсайхан (газрын гай юмаа) тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн гэнэт дундаас нь “Стратегийн ордын 51-ээс дээш хувь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байх” санал оруулж ирснийг нь өнгө зүсийг нь өөрчлөөд оруулж ирсэн хэрэг.

Саналыг анх хэлэлцсэн ажлын хэсгийн гишүүд “Ийм тусдаа саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй” гээд буцаангуут нь УИХ-ын дарга үүрэг өгөөд, улам дордуулаад оруулж байгаа юм. Бүхэл бүтэн ажлын хэсэг хоёр жил суугаад, эрдэмтэн судлаачид нь ухаан бодлоо уралдуулаад арай гэж боосон хуулийн төслийг хэдэн попчингоор төсөл өргөн бариулаад задалчихаж байгаа юм. Одоо түүнийгээ сонгуулийн амлалт болгоод тарааж эхэллээ л дээ. Наад санал чинь гадаадын хөрөнгө оруулалтыг ална шүү, 2011 оны уул уурхайн тэг зогсолт дахина шүү гэж эдийн засагчид нь хэлээд байхад ийм зүйл хийж л байдаг.

Хэрвээ одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлнэ гээд баахан бэлэн мөнгө тараана, хувь, хувьцаа, ноогдол ашиг амална. Ийм л юм болно. Эргээд эдийн засгаа дампууруулна. 

Тэгсэн атлаа чуулганы индэр дээрээс “Парламентын судалгааны хүрээлэн байгуулна. Төрийн бодлого боловсруулахад эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангана” гэж ярьсан УИХ-ын даргын үгэнд хэн итгэх вэ? Ёстой “харагдаарай” биз дээ. Хэрвээ тэдний бодол, бодлогыг сонсох байсан хоёр жил гаруй суусан, хориод жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ингэж нэг амьсгаагаар дампууруулах байсан уу? Одоо нөгөө муу судлаачдаа тогоон дотроо оруулж ирж, толгойг нь давтах нь л дээ.  

Байгалийн баялгийн үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэх цорын ганц арга зам нь төсвийн зөв бодлого юм аа. Эрүүл, мэнд, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулж чадвал Монголын залуу үе эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай хүн болж, ажилтай, орлоготой амьдрах юм аа гэж хэдэн ч жил гуйж гувшив. Гэтэл хулгайч л юм болсон хойно "Театр барьж, музей байгуулж дэлхийн чихийг дэлдийлгэнэ ээ" л гэх юм. Яасан ч харалган бодол, ханаж цаддаггүй шунал байдаг юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 8 цаг 40 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 8 цаг 50 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 8 цаг 53 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 8 цаг 53 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 8 цаг 54 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 8 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 8 цаг 56 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 8 цаг 57 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 11 цаг 18 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 11 цаг 27 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 11 цаг 28 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 11 цаг 31 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 40 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 11 цаг 45 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 13 цаг 21 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 13 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 13 цаг 34 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 13 цаг 34 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 13 цаг 39 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 13 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top