x

Алтны ханш огцом буурлаа

Долоо хоногийг 1,510 орчим ам.доллараар эхлүүлсэн алтны зах зээл өчигдөр 22:00 цаг хүртэл 1,536-г шүргэж, эргээд 1,528 орчимд хэлбэлзэж байв.

Ийнхүү өссөн шалтгаан нь АНУ ба Ираны харилцаа муудсан, Дональд Трампыг Ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулах тухай асуудал хөндөгдсөнтэй холбоотой байлаа. Үүнтэй ижил төстэй үйл явдлууд өнгөрсөн жилүүдэд олонтаа тохиолдож байсан бөгөөд үр дүнд нь ханш огцом өссөн шигээ огцом унаж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүх дахин давтагдлаа. 1,528 дээр байсан ханш хоёр цагийн дотор 1,503-т хүрч буурав. 

Учир нь Дональд Трамп НҮБ-ын индрээс мэдэгдэл хийхдээ “Хятадтай хийж буй хэлэлцээр та бүхний бодож байгаагаас хурдан болж магадгүй” гэжээ.

Мөн Хятадын талаас зарим компаниуд АНУ-аас илүү их хэмжээний гахайн мах авахаар бэлдэж байгаа талаар мэдээлэл хөвөрч байна. Ингэснээр ам.доллар чангарч, АНУ-ын хувьцаанууд өссөн бол алтны ханш буурав. Талууд аравдугаар сарын 7-нд Вашингтон хотноо уулзаж хэлэлцээрээ үргэлжлүүлэх юм. 

“Гадаад худалдааны дайнаас үүдэн алтны ханш огцом өсчихсөн. Өнгөрсөн жилийн өдийд 1,200 орчим ам.доллартай байсан ханш одоо 1,510 орчимд хэлбэлзэж байна. Энэ хэмжээний өсөлт сүүлийн 6 жилийн хугацаанд тохиолдоогүй юм. Тэгвэл энэхүү огцом өсөлтийн дараа гадаад худалдааны дайнтай холбоотой багахан ч болов эерэг мэдээлэл цацагдвал алтны ханш огцом буурч 1,450-1,430-ийн орчимд ирэх боломжтой. Иймээс алтны арилжаа хийж буй бол маш болгоомжтой байхыг сануулж байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас мэдээллээ.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь 20 цаг 35 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна 23 цаг 38 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй 23 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 23 цаг 53 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла...
Top