x

"Эрдэнэт" үйлдвэр оны эхний найман сард 688 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын төлөөлөл болсон шилдэг 40 орчим аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа. 

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уурхайгаасаа гаргаж буй бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, молибдены баяжмалын дээжээс болон Засвар механикийн заводдаа үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хэтийн зорилт, бодлого зэргээ монгол ахуйтайгаа хослуулан танилцууллаа. 

Тус үйлдвэрийн Засвар механикийн завод нь үйлдвэрийнхээ үндсэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээс гадна бусад уул уурхайн компаниудын сэлбэг хэрэгслийг захиалгаар үйлдвэрлэх боломжтой юм байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нэг их наяд 314 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өнөөдрийн байдлаар унаж байгаа ч үйлдвэрийн үйл ажиллагаа найдвартай, тасралтгүй ажиллаж байгаа. Учир нь бид хэмнэлтийн бодлого, зэсийн үнийн  зөрүүний алдаглагдлыг нөхөх бодлого зэргийг барин ажиллаж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат онцоллоо.

 Үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд зургаан том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд,

  1. Ордын нөөцийг нэмэгдүүлэх

  2. Дэвшилтэд ашиглалтын технологи, нэвтрүүлэх,

  3. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл

  4. Уусгалтын технологи нэвтрүүлэх

  5. Зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төслүүд багтсан байна.

Мөн энэ ондоо багтаад техник технологийн шинэчлэлүүдийг хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалтын ажлыг хийнэ гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулсан үндсэн дөрвөн цех байдгийн нэг нь засвар механикийн завод. Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл өртөг өндөртэй байдаг тул тус завод нь бүх төрлийн сэлбэг хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэхээс гадна сэргээн засварладаг.

Тиймээс өдөрлөгийн үеэр өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож, уул уурхайн бусад компаниудад сэлбэг хэрэгслээ санал болгож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 3 цаг 44 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 6 цаг 35 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 6 цаг 36 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 6 цаг 38 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 6 цаг 40 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 6 цаг 40 мин Газрын тосны үнэ дахин өслөө 6 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 6 цаг 42 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 8 цаг 32 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 8 цаг 47 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 8 цаг 52 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 8 цаг 53 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 8 цаг 55 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 8 цаг 55 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 11 цаг 22 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 11 цаг 26 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 11 цаг 27 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 11 цаг 28 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 11 цаг 30 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 12 цаг 32 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top