x

Азийн хөгжлийн банк 2020 онд эдийн засгийн өсөлт саарна хэмээн таамаглав

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс болон Азийн хөгжлийн төлөвийн шинэчилсэн тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана хэмээн тус банк үзэж байна.

Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна.

2019 оны эхний хагас жилийн хувьд дотоод эрэлт өсөж, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн бол оны сүүлийн хагаст Хятад улсын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна хэмээн дурджээ. 
 
Хүснэгт: Эдийн засгийн зарим үзүүлэлт(%-аар)

                                    2019                                     2020
         АХТайлан 2019               Шинэчлэгдсэн        АХТайлан 2019           Шинэчлэгдсэн
ДНБ-ий өсөлт 6.70% 6.70% 6.30% 6.10%
Инфляц 8.5 8.5 7.5 7.5
Урсгал тэнцэл -9.6 -10.7 -13 -16.1

Хүснэгтэд заасан үзүүлэлтүүдийн шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ. 

Өсөлт:

2019 онд эдийн засгийн өсөлт саарч 6.7%-д хүрнэ. Үүнд

  • Дотоод эрэлт хурдтай өснө
  • БНХАУ-ын өсөлт саарахын хэрээр уул уурхайн экспорт буурна
  • Дотоодын эрэлтийн хэрэгцээг хангахаар импорт өснө.

2020 онд өсөлт удааширч 6.1 хувьтай байна.

Харин ирэх жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болох эрсдлүүдийг дараах байдлаар нэрлэлээ. Үүнд:

  • БНХАУ-ийн өсөлт огцом удаашр
  • ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй зогсох, эсвэл банкны дахин хөрөнгөжүүлэх үйл явц зогсох
  • Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсон тухайгаа зарласны дараагаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах 
  • Дэлхийн худалдааны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх.

Иймд бодлого тодорхойлогчдын хувьд

-Макро эдийн засгийн маш бат бөх, сайн менежмент

-Хөрөнгө оруулалт оновчтой, үнэхээр иргэдэд наалдахуйц байх

-Бизнесийн салбарыг дэмжих, санхүүгийн салбарын тогтвортой байдалд анхаарах шаардлагатай гэсэн зөвлөгөөг АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч ба Ахлах эдийн засагч Деклан Магий өглөө. 

Инфляцын тухайд энэ онд өндөр хэвээр байх ч ирэх онд хүнсний бүтээгдэхүүний үнийн нөлөө буурах тул дагаад буурна хэмээн таамаглаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 5 цаг 1 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 7 цаг 52 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 7 цаг 53 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 7 цаг 55 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 7 цаг 57 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 7 цаг 57 мин Газрын тосны үнэ дахин өслөө 7 цаг 58 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 7 цаг 59 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 9 цаг 49 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 10 цаг 4 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 10 цаг 9 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 10 цаг 10 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 10 цаг 12 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 10 цаг 12 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 12 цаг 39 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 12 цаг 43 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 12 цаг 44 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 12 цаг 45 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 12 цаг 47 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 13 цаг 49 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top