x

“ЛОМБАРДАД” буй МОНГОЛ

Монголчууд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг. Хөлийнхөө уртад тааруулж хөнжлөө жийгээгүйгээс улсаа, иргэдээ эрсдэлд оруулах вий гэх болгоомжлол төрж байна. Бид өнөөдөр ДНБ-ийнхээ 168 хувьтай тэнцэх хэмжээний өртэй.

Хөлийнхөө

Тодруулбал, Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум ам.доллар байгаагийн 7.2 нь Засгийн газарт хамаатай. Гүйцэтгэх засаглалын өр ДНБ-ий 85 хувиас 58.9 болж буурсан ч нийт зээлийн хэмжээ багассангүй. Товчхондоо, Засгийн газар өөрсдийн өрөө хариуцах ч дээрх дурдсан бүх зээлийн төлбөр Монголоос валютаар гарна. Энэ нь төлбөрийн тэнцэл ялангуяа валютын ханшид маш том нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Ханшаар дамжиж эдийн засагт савлагаа үүсэхийг үгүйсгэхгүй. Ердөө зургаа, долоохон жилийн өмнө нэг ам.доллар 1,280-1,300 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр нэг дахин нэмэгдсэн. Эдийн засгийн алдаатай бодлого, Засгийн газрын тогтворгүй байдал ханшийн өсөлтөд ийн нөлөөлж тэр хэрээр иргэдийн амьдралд ачаа болсоор иржээ.

Өр, зээлд хязгаар гэж бий. Олдсон болгоныг аваад байвал улс орны үндэсний дархлаа алдагдаж, өрөөр дамжиж аль нэг орны хараат болох эрсдэлтэй. Өрийн хавх, занга, өрөөр урхидах бодлого гэж байдаг. Хавханд орсон амьтан ямар байдгийг бид бүгд мэднэ. Ийм байдалд орсон олон орон дэлхий дахинд байна. Тийм учраас өрийн асуудалд Монгол төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй үгүйлэгдэж байгааг тодотгох гэсэн юм.

Гадаадаас авч байгаа өр, зээлд тавих зохицуулалт бага зэрэг гажихад л ханшийн савлагаа, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж байсан жишээг бид сүүлийн 20 гаруй жилд хангалттай үзлээ, харлаа. Ийм учраас ч авч байгаа зээл бүрийг үр ашигтай, эдийн засгийн тооцоотой юунд зарцуулахаа маш нарийн урьдчилж төлөвлөхийг шийдвэр гаргагчдаас хүсээд байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өр шат дараатай буурч байгаа нь сайн үзүүлэлт ч шинээр авч буй зээлийг юунд зарцуулах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж тэр дагуу хэрэгжүүлэх нь үүнээс ч илүү чухал байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг ч долларын гадаад бонд гаргаагүй. Арилжааны банкнуудаас ч зээл аваагүй. Харин өмнө нь арилжааны банкнуудаас авсан байсан 4-5 их наяд төгрөгийн өрийг төлсөн. Энэ мөнгө бүгдээрээ жилийн 13-18 хувийн хүүтэй байв. Дээр нь Засгийн газрын нэг ч төгрөгийн баталгаа гаргаагүй нь сайшаалтай.

Гэхдээ зээл монголчуудад өр болж үлдэж буйг санах хэрэгтэй. Ялангуяа валютын зээлийг 10, 20,30 жилийн дараа төлөхөд ханш тэр хэрээр дагаад өссөн байна. 2012 онд Азийн хөгжлийн банк, БНСУ-аас авсан 55 сая долларын зээлийг манай улс авч байхад 71 тэрбум төгрөг болж байсан. Долоон жилийн дараа одоо энэ мөнгө 140 тэрбум төгрөг болчхоод байх жишээтэй. Валютын зээлийн хор уршиг энэ. Өөрөөр хэлбэл, жижиг эдийн засагтай манай улсын хувьд “толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийхгүй” байх буюу хэт улстөржиж болохгүйг харуулж байна.

Тиймээс л сонгуулийн шоу хийж, зарим талаараа биелэхгүй мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж муйхарлан зүтгэж, олсон хэдэн төгрөгөө буруу зарцуулснаас валютын ханшид маш хурдацтай нөлөөлөх болсон. Зээлээ юунд зарцуулах вэ гэвэл, өндөр технологийг санхүүжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг салбаруудад түлхүү зээлүүлэх маягаар хөшүүрэг байх ёстой. Ийм бодлого нь тодорхой болчихвол бэлэн төсөл байхгүй гэх зовлон гарахгүй.

Хувийн хэвшлийнхэн төр гадаадаас авсан бага хүүтэй зээлээ ийм төслүүдэд ийм зарчмаар өгнө гэсэн. Энэ дагуу бичиг баримтаа, тооцоо судалгаагаа гаргаж өгье гээд бэлдчихнэ. Хөгжлийн урт, дунд хугацааны бодлоготойгоо уялдуулж зээлийг авч хэрэглэх шаардлага амьдралаас урган гарч байна. Товчхондоо, дэд бүтцэд тулгуурласан хөгжилд зээлийг авах ёстой.

Ингэхгүй болохоор улстөрчдийн хамаарал бүхий компаниуд өндөр дүнтэй зээл авч түүнийгээ төлөхгүй, хариуцлага ч хүлээдэггүй жишиг тогтоочихлоо. Өдрөөс өдөрт байшин барилгын тоо нэмэгдэж, харагдах байдал талаасаа өнгөө нэмж, хөгжил цэцэглэлт тэлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд монгол хүний цалин огт өссөнгүй. Тэр хэрээр иргэдийн амьдрал дээшилсэнгүй. Зээлсэн мөнгөө хүний хөгжилдөө тодорхой хэмжээнд ашигладаг болмоор байна.

Монгол Улс нийт өрийн хэмжээгээрээ зээлтэй орнуудын 79 дүгээрт бичигджээ. БНХАУ ДНБ-ийнхээ 51.2, Герман 59 хувьтай тэнцэж буй. ДНБ-ийнхээ 0.5 хувьтай тэнцэх хэмжээний өртэй улс Хонг Конг гэж дэлхийн эдийн засгийн тайланд дурдсан байна.

Эндээс харахад нэг хүнд ногдох ДНБ-ийнхээ маш бага хувьтай тэнцэх хэмжээний өртэй улс орон өндөр хөгжиж байх. Тэгэхээр зээл гэдэг засаглалын хомсдолтой популизм хөгжсөн авлига ихтэй улсуудад тус болохоосоо илүүтэй ус болж байгааг тодотгомоор байна. Нэгэнт авсан өрөө төлөхгүй бол улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал яригдана. Эдийн засаг хүндхэн байсан үеүдэд манай улс урд хормойгоороо хойдохоо нөхөж байсан.

Нэг зээлийг төлөхийг тулд нөгөөхөөс нь зээлдэг. Өрийн дарамт ихтэй 2012-2016 онд авсан зээлийнхээ зөвхөн хүүд 1.4 их наяд төгрөг төлж байв. Хэдийгээр энэ тоо одоо буурсан ч жилд бид зээлийн хүүд 850-900 орчим тэрбум төгрөг төлж л байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг талаараа азтай. 2019, 2020 он өндөр зээл төлбөр байхгүй учраас эдийн засгийн бүтцээ зөв харж, менежментээ хийгээд явбал өсөлт өмнөхөөсөө улам бүр нэмэгдэхээр байгаа.

Тиймдээ ч Засгийн газар ямар нэг бонд гаргаагүй, арилжааны банкнаас зээл ч аваагүй. Харин 2020 оноос хойш Засгийн газар нэлээд том хэмжээний өр төлбөр барагдуулах хуваарьтай. Энэ үед дэлхийн эдийн засаг ч савлагаатай байна гэж шинжээчид үзэж буй. Ойрын дөрвөн жилд хүлээгдэж буй гурав орчим тэрбум ам.долларын өрийг хэрхэн төлөх стратеги төлөвлөгөө ч одоохондоо бүдэг сонгуулийн хийрхэл, улс төржилтийн талбар дунд л Монгол Улс “ломбардад” байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.75.88)
    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
    2026 оны 03 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top