x
Нийгэм
АТГ: Эхний хоёр сард 10 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулжээ
Авлигатай тэмцэх газраас энэ оны эхний хоёр сард 128 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, ашиг сонирхлын зөрчил гаргасан 10 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулжээ. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 16 байгууллагад зөвлөмж хүргүүлсэн байна.
2026-03-09
Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм
2026 оны гуравдугаар сарын 9-15-нд Улаанбаатар хот, орон нутаг болон хилийн чанадад болох онцлох үйл явдлуудын тойм. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаан, "Tourism week-2026" чуулган зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
2026-03-09
Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь
Өнөөдөр хийгдэх цахилгаан шугам сүлжээний засварын хуваарийг танилцуулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болзошгүйг анхаарууллаа.
2026-03-09
УБЦТС ТӨХК-ийн 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажил эхэллээ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлаа эхлүүлж, 10 дугаар сарын 10 хүртэл үе шаттайгаар гүйцэтгэхээр болжээ. Энэ хугацаанд хуучирсан тулгуур, шугам сүлжээг шинэчлэх бөгөөд засварын хуваарийг хэрэглэгчдэд мессеж болон цахим хуудсаар хүргэх юм.
2026-03-09
Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
2026-03-07
Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд оролцож, гэр бүл, хүүхэд хамгаалал болон ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хуулийн төслүүдийг танилцууллаа.
2026-03-07
"Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг есөн номинациар шалгаруулж урамшууллаа.
2026-03-06
ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд 24.77 га талбайд сургууль, цэцэрлэг, орон сууц бүхий "Шүншиг гэгээн" төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн эхний ээлжийн барилгын ажил энэ хавраас эхлэхэд бэлэн болоод байна.
2026-03-06
Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо
Улаанбаатар метро төслийн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нийслэлийн 100 хувийн тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд суралцах долоон оюутан хариуцлагын гэрээ байгууллаа. Тэд төгсөж ирээд метро, трамвайн төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д багшлах юм.
2026-03-06
Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, зодсон хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж байна. Иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
2026-03-06
Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ
Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ажлын байрны орчныг сайжруулах гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн нээлтийн хүрээнд "Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар ярилцаж байна.
2026-03-06
ГЕГ: Импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хилээр нэвтэрдэг
Цэцэг хортой гэх мэдээлэлтэй холбогдуулан ГЕГ-аас импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагддаг болохыг мэдэгдэж, иргэд гэрчилгээг нь шалгах боломжтойг онцоллоо. Манай улс цэцгийнхээ 97.5 хувийг БНХАУ-аас импортолдог байна.
2026-03-06
Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг тогтсон үнээр борлуулж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн гурван байршилд гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд өргөтгөсөн худалдаа гарч байна.
2026-03-06
Насанд хүрээгүй хүүхдэд суррон унуулахгүй байхыг уриаллаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол нэмэгдэж байгаа тул НИТХ-ын дарга А.Баяр эцэг эхчүүдийг хүүхдэдээ энэ төрлийн тээврийн хэрэгсэл авч өгөхгүй байхыг уриаллаа.
2026-03-06
ОБЕГ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Урин дулаан цаг ирж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн цасны усаар дамжин халдварт өвчин тархахаас сэргийлж, мал амьтны сэг зэмийг цэвэрлэж устгахыг зөвлөж байна.
2026-03-06
Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд албаныхан 125 эцэг, эх, асран хамгаалагчтай уулзаж, тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар хэлэлцлээ.
2026-03-05
Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна
Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт 42 мянга гаруй машин саадгүй нэвтэрч, замын ачааллыг бууруулж байна. Төслийн хүрээнд явган хүний гүүрэн гарцыг ирэх 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2026-03-05
Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
"Музейн нээлттэй өдрүүд"-ийн хүрээнд Говийн байгаль, түүхийн музей энэ сарын 1-7-ны өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
2026-03-05
Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казахстаны мал эмнэлгийн салбарын төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага солилцлоо. Тэд аймгийн удирдлагуудтай уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
2026-03-05
Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ
Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэд биеэр очих шаардлагагүйгээр зайнаас үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ. Ингэснээр төрийн мэдээлэл болон тоон гарын үсэг ашиглан нотариатын үйлчилгээг цахим хэлбэрээр авах нөхцөл бүрдэх юм.
2026-03-05
44 45 46 47 48 49 50
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 13 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 0 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 25 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 39 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 42 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 44 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 3 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 48 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 49 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 0 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 56 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 29 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09
Top