x

Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Сэлбэ дэд төвд 2206 нэгж талбараас 2095 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөлд 213 нэгж талбараас 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Баянбүрдэд 85 нэгж талбараас 65 нэгж талбарыг чөлөөлсөн. "Улаанбаатар арена" төслийн хүрээнд 15 нэгж талбар чөлөөлөхөөс 8 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн он дамжин хэрэгжиж буй нийт 2519 нэгж талбараас 2378 нэгж талбарыг чөлөөлжээ.

Авто зам, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн хүрээнд Туулын хурдны замын газар чөлөөлөлтөөр 38 нэгж талбарыг чөлөөлсөн. Ариутгах татуургын Туул-1 коллектор ажилд 51 нэгж талбарыг чөлөөлсөн. БЗД-ийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам барих ажилд 165 нэгж талбар чөлөөлөхөөс 132 нэгж талбарыг чөлөөлсөн. СБД-ийн 23 дугаар хороо, Оргил төслийн дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугамын ажилд 59 нэгж талбар чөлөөлөхөөс 53 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хүрээнд Гандангийн жишиг гудамж, тохижилт бүтээн байгуулалтын ажилд 36 айлын газрыг чөлөөлсөн. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд 158 нэгж талбараас 121 нэгж талбарыг чөлөөлсөн. Гал унтраах, аврах анги байгуулах ажилд 41 нэгж талбараас 34 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Харин 2026 онд 153 төсөл, арга хэмжээний хүрээнд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөхөөр ажлууд үргэлжилж байна. Тодруулбал, дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах 9 төсөл арга хэмжээгээр 1493 нэгж талбар чөлөөлнө. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний 68 төсөл арга хэмжээгээр 5674 нэгж талбар чөлөөлнө. Үүнээс 3029 нэгж талбар нь Тойрог замын газар чөлөөлөлт байх юм. Мөн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн 76 төсөл, арга хэмжээгээр 1497 нэгж талбар чөлөөлнө гэв.

Газар чөлөөлөх явцад нэгдүгээрт, хуулийн хэрэгжилт болон хөрөнгө оруулалт, төсвийн асуудал, хоёрдугаарт, газар, үл хөдлөх эд хөрөнгийн шүүхийн маргаан, гуравдугаарт, газар албадан чөлөөлөх, дөрөвдүгээрт, газар чөлөөлөх ажлын явцыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага хамгийн их тулгамдаж байна. Түүнчлэн газар чөлөөлөлтийн дэд систем, мэдээллийн хяналтын самбар буюу Dashboard хийх шаардлагатай байгаа талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top