x

Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажиллаж байна. Ингэснээр иргэн, хуулийн этгээд банк болон бүртгэлийн байгууллагаар олон удаа биечлэн очих шаардлага буурч, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр 2025 онд улсын хэмжээнд нийт 1,206,015 улсын бүртгэл хийгджээ. Иргэн бүр дор хаяж гурван удаа биечлэн очсон гэж тооцвол давхардсан тоогоор ойролцоогоор тав орчим сая удаагийн зорчих хөдөлгөөн бий болсон байна.

Мөн иргэн, хуулийн этгээд барьцаалбарыг бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотойгоор улсын бүртгэлийн нэгжид жилдээ 265,033 удаа хандсан байна. Хамгийн багадаа гурван удаа биечлэн ирсэн гэж үзвэл нийт 795,099 удаагийн зорчих хөдөлгөөн бүртгэгджээ.

Тухайлбал, иргэн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж бүртгүүлэхийн тулд банканд гурван удаа, нотариатад нэг удаа, бүртгэлийн байгууллагад хоёр удаа буюу нийт зургаан удаагийн үйлдэл хийдэг байна. Харин барьцаалбарыг чөлөөлүүлэхдээ банк болон бүртгэлийн байгууллагын хооронд дор хаяж хоёр удаа очих шаардлагатай байдаг.

Иймээс барьцаалбарын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулснаар иргэн, хуулийн этгээд олон шат дамжлагатай, давтан очих шаардлагагүй болж, цахимаар хүсэлт гарган үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 21 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 58 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 7 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 29 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 39 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 46 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 1 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top