Нийгэм

Бангладешийн иргэд хуурамч визээр хил нэвтрэхийг завджээ
Бангладеш улсын гурван иргэн хуурамч виз ашиглан Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан тул таван жилийн хориг тавьж, уригч байгууллагыг шалгаж байна. Зөрчил давтагдвал тус улсын иргэдэд цахимаар виз олгохыг хязгаарлах болзошгүйг ГИХГ-аас анхаарууллаа.
2026-02-11

102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд
Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна.
2026-02-11

Засгийн газар 2026 онд эзэмшүүлэх газрын жагсаалтыг баталлаа
Засгийн газрын хуралдаанаар 2026 онд улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээний жагсаалтыг баталж, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо.
2026-02-11

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
2026 оны хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий 29 эм ханган нийлүүлэх байгууллагад улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.
2026-02-11

COP17 хурлын түр байгууламжийг Францын "GL Events" компани барихаар шалгарлаа
Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр Францын "GL Events" компани шалгарлаа. Тус компани нь өмнө нь олон улсын томоохон хурлуудын байгууламжийг барьж байсан туршлагатай юм.
2026-02-11

Ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд ахуйн гал түймрийн дуудлага өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн тул иргэдийг цахилгаан болон галлагааны аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
2026-02-11

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байна
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх ажлын хүрээнд одоогоор 905 айлд зуух суурилуулаад байна.
2026-02-11

Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 31 оноо авч 182 орноос 124-т бичигдсэн нь өмнөх жилээс ухарсан үзүүлэлт боллоо. Транспэрэнси Интернэшнлээс хуулийн засаглал, улс төрийн намын санхүүжилт болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.
2026-02-10

Энэ онд 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, 900 мянган төгрөгийн татаас олгоно
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг хийн түлшинд шилжүүлж, өвлийн улиралд хэрэглээний татаас олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор 905 өрх хийн түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд ирэх жил 50 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.
2026-02-10

2026 оноос бааз эмнэлэггүй анагаахын сургуулиудын зөвшөөрлийг цуцлахаар болов
“Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум өнөөдөр (2026.02.10) боллоо.
2026-02-10

eMongolia-ийн нэрийг ашиглан иргэдийг залилж байгааг анхаарууллаа
eMongolia платформын нэрийг ашиглан хуурамч линкээр иргэдийг залилсан тохиолдол бүртгэгдсэн тул сэжигтэй холбоос дээр дарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
2026-02-10

Хан-Уул дүүрэгт "Морин" автобусны зогсоолыг шинээр нээлээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд "Морин" автобусны зогсоолыг шинээр нээж, Ч:67 чиглэлийн автобус үйлчлэхээр боллоо. Тус өөрчлөлтийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
2026-02-10

АТГ: Нийтийн албанд нэр дэвшсэн 5 иргэн ашиг сонирхлын зөрчилтэй байв
Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд нэр дэвшсэн 996 иргэний мэдүүлгийг хянаж, таван хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ. Түүнчлэн сургуулийн төсвийг хувьдаа завшсан хэргийг шалгуулахаар шилжүүлж, 36 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилснийг онцоллоо.
2026-02-10

Таван шард явган хүний гүүрэн гарц барина
Улаанбаатар хотын Таван шарын нүхэн гарц орчимд явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 90 метр урттай гүүрэн гарц барихаар болжээ. Уг гүүрэн гарцыг ирэх зун ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2026-02-09

Үндэсний номын сан 11 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулжээ
Монгол Улсын Үндэсний номын сан АНУ-ын Азийн Өвийн Сантай хамтран долоон жилийн хугацаанд 11 мянга гаруй баринтаг судрыг бүртгэлжүүлж, 3 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлэв.
2026-02-09

Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм
Ирэх долоо хоногт Сар шинийн баярыг тохиолдуулан бөхийн барилдаан, урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ Улаанбаатар, орон нутаг, хилийн чанадад зохион байгуулагдана.
2026-02-09

Хууль бусаар архи үйлдвэрлэж байсан үйлдлийг таслан зогсоов
Сонгинохайрхан дүүрэгт ус, ундаа үйлдвэрлэдэг нэрээр тусгай зөвшөөрөлгүй, хуурамч архи, согтууруулах ундааг их хэмжээгээр үйлдвэрлэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
2026-02-09

Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
И-Март буюу “Скай хайпермаркет” компанийн удирдлагууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ны өдрийг дуустал 00:00 цаг хүртэл ажиллана. Харин бусад зах, худалдааны төвүүд түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтой гэв.
2026-02-08

НИТХ-ын хороод нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
НИТХ-ын төлөөлөгчид Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаа, парк шинэчлэлийн явцтай танилцаж, орлого нь 23.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн талаар мэдээлэл авлаа.
2026-02-06

Өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа
Эрүүл мэндийн яамны санаачилгаар өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулав. Монголд өсвөр үеийн төрөлтийн түвшин буурсан ч 2023 онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ.
2026-02-06
