x

Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, 5000 айлын орон сууц барих "Баянхошуу хот орон сууцжуулах" төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийг Баянхошуу болон Шархад байршилд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын, Шархадын 5.4 га талбайд 338 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бол хоёрдугаар үе шатанд эдгээр хоёр байршилд нийт 49.6 га талбайд 4200 айлын орон сууц барьж байгуулах юм.

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянхошуу дэд төвд 110 айлын 4 блок орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн 226 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 57-81 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Шархад дэд төвд баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажил графикийн дагуу үргэлжилж, 110 айлын 4 блок барилга 99 хувийн гүйцэтгэлд хүрсэн бол 228 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай үргэлжилж байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5000-8000 яндан, 5000 орчим нүхэн жорлонг халж, агаар болон хөрсний бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах чухал үр дүнд хүрэхээр тооцоолжээ.

Дашрамд дурьдахад, тус төсөлд нэвтрүүлж буй EDGE стандарт нь эрчим хүч, ус болон барилгын материалын хэрэглээг хэмнэж, байгаль орчиндээлтэй байдлаар төлөвлөсөн барилгын олон улсын стандарт юм. EDGE буюу "Excellence in Design for Greater Efficiencies" нь илүү үр ашигтай төлөвлөлтийн шийдлийг илэрхийлдэг бөгөөд Олон улсын санхүүгийн корпораци-аас боловсруулсан. Уг стандартын дагуу барилга нь энгийн барилгатай харьцуулахад эрчим хүч, ус, материалын хэрэглээг дор хаяж 20 хувиар бууруулсан байх шаардлагатай.

Ийм барилгад дулаан алдагдал багатай хийц, өндөр чанарын цонх, нарны эрчим хүчний шийдэл, ус хэмнэх тоноглол, саарал ус дахин ашиглах систем зэрэг орчин үеийн технологийг нэвтрүүлдэг. Үүний үр дүнд оршин суугчдын хэрэглээний зардал буурч, илүү тав тухтай, эрүүл амьдрах орчин бүрдэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасах давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top