x

Нийслэлийн Засаг дарга Чехийн трамвай үйлдвэрлэгчдийг сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. С.Амарсайхан, Ийржи Бродский нар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 

Энэ сарын сүүлээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Худалдаа, эдийн засгийн танхимын зүгээс цаашид хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгааг Чехийн Элчин сайд Ийржи Бродский хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр Чехийн трамвай үйлдвэрлэлийн талаар асууж сонирхоод, Улаанбаатар хотод трамвай барьж байгуулах хүсэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг Сенатын айлчлалын үеэр уриад, Прага хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа дуулгасан юм.

Ирэх 2020 онд Монгол Улс, Чех Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох юм. Ойн арга хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан үр ашигтай ажиллах олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Чех Улсын Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Хотын Захирагч С.Амарсайханыг Прага хотод албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны  Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга гуравдугаар нарийн бичгийн дарга Ива Шустаакова нар байлцав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top