x

Цагдаагийн алба хаагч хүний амь насанд халдсан эсэхийг шалгана

Өчигдөр буюу энэ сарын 23-нд Төв аймгийн Заамар суманд цагдаагийн хоёр алба хаагч нутгийн иргэний амь насыг хохироосон хэрэг гарсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

 

-Заамар суманд цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар тодруулахгүй юу? 

-"Нас барсан эрэгтэй хүн сумын эмнэлэгт хүргэгдэн ирлээ" гэдэг мэлээлэл 2019 оны есдүгээр сарын 23-ны 19:40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Мөрдөх байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөдөн шалгах хэлтсээс ахалсан прокурор, шинжээч, эмч нарыг оролцуулсан баг хэргийн газарт очиж шалгалтын ажиллагаа явуулсан. 

Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр 61 настай эрэгтэй Г Заамар сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зүй бус үйлдэл гаргаж байхад нь цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгасан. Тухайн үед хоёр цагдаа зам шалгалтаар явж байсан юм билээ.

Тухайн иргэнийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын зэргийг нь тогтоохоор авч явах замд Г-гийн бие муудаж, эмнэлэгт яаралтай хүргэсэн. Гэвч харамсалтай нь амь насаа алдсан байсан. Ийм урьдчилсан мэдээлэлтэй байна.

Цагдаагийн алба хаагчид тухайн иргэний амь насанд халдсан уу эсвэл өвчний улмаас золгүй тохиолдлоор нас барсан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоогдоно. Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 

Хохирогчид гадна үзлэг хийгдсэн, нарийвчилсан задлан шинжилгээ өнөөдөр хийгдэнэ. Цагдаагийн хоёр ажилтны тухайд албаны шалгалт хийгдэнэ. Энэ бүх мөрдөн шалгах ажиллагаа прокурорын байгууллагын хяналтад явагдана. 

-Талийгаачийн ар гэрийнхэний хэвлэлд өгсөн мэдээллээр хоёр цагдаа талийгаач Г-г эмнэлэгт хүргээд зугтаасан гэсэн байсан. Үүнд тайлбар өгөөч. 

-Тухайн иргэний бие муудаад эмнэлэг дээр хүргэж очиход талийгаачийн ар гэрээс дөрвөн хүн байсан юм билээ. Тэр дөрвөн хүн цагдаагийн алба хаагчдын эрх чөлөөнд халдсан асуудал байгаа. Үүнийг мөн холбогдох хуулийн дагуу шалгаж тогтооно. 

Энэ асуудал дээр цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар хууль бус үйлдлийг нуун дарагдуулах гэсэн зүйл байхгүй. Бодит үнэнийг шалгаж, тогтооно. 

-Хэрэгт холбогдсон цагдаагийн хоёр ажилтныг баривчилж, саатуулсан уу?

-Тухайн хоёр алба хаагч хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн зам шалгалтаар явж байсан. Сэрдэгдсэн этгээдээ авч яваад, газар дээр нь шалгаж, тайлбар мэдүүлэг авч байсан гэсэн үг. 

Гэтэл согтуурсан байдалтай, гар нь цус болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодон тэр хавиар иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл гаргаж байхад нь үүргийнхээ дагуу очиж шалгасан.  Ямар нэгэн хууль бус үйлдэл болж байхад би замын цагдаа, мөрдөн байцаагч гээд хойш суух ёсгүй. Цагдаагийн алба хаагч л бол үүргийнхээ дагуу очиж ёстой. 

Ингэхэд тухайн иргэн үхэр нядалчихсан байсан болохоор гар нь цус болсон байсан. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан. 

Нэр холбогдоод байгаа цагдаагийн алба хаагчдыг Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Шаардлагатай гэж үзвэл дараагийн арга хэмжээг авна. Үүнийг прокурор, шүүхийн эрх хэмжээнд шийднэ.   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top