x

Алтай таван богдод авиралт хийхээр явсан АНУ-ын иргэн сураггүй болжээ

АНУ-ын харьяат иргэн П, 40 настай, эрэгтэй энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч нэг автомашинтай есдүгээр сарын 22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампд очиж хоноод, өнөөдөр өглөө эрлээ үргэлжлүүлсэн байна. Одоогоор авирагдыг олсон тухай мэдээлэл ирээгүй байна.

Мөн Орхон голд таван хүн загасчилж байснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, 36 настай, эрэгтэй живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 12:47 цагт хүлээн авжээ. Дуудлагын мөрөөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч нэг автомашин, нэг завьтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн 12 удаа гүний шумбалт хийж, усанд завиар 3 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон байна. Эрлийг өнөөдөр 08:00 цагаас дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top