x

133 дугаар сургуулийн 1800 гаруй сурагч 4 ээлжээр хичээллэж байна

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Нийт 1800 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид одоогоор "Монгол тэмүүлэл" сургуулийн 1, 2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цагаар хичээллэж байгаа гэнэ.

 

Эцэг, эхчүүдийн төлөөлөгч Б.Батдэлгэр:

-“Манай хороонд сургуулийн насны 5,600, цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байна. Гэтэл хорооны хүүхдүүд улсын гэх ганцхан сургуультай, нэг ч цэцэрлэг байхгүй. Ганц байгаа 133 дугаар сургууль нь 1800 гаруй хүүхэдтэй, өөрийн гэсэн байргүй учраас "Монгол тэмүүлэл" сургуулийн байрны 1, 2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хичээллэж байна. Монгол Улсын хэмжээнд 4 ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль нь 133 дугаар сургууль болчихоод байна.

Бусад сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүд сургууль дээрээ 4-5 цаг хичээллэдэг. Гэтэл энэ сургуулийн хүүхдүүд ердөө 2-хон цаг хагас дутуу хичээллэж, үлдсэн хичээлээ гэртээ нөхөх нөхцөлтэй байна. Дөрөв дэх ээлжийн 240 орчим сурагч орой 19:40 цагт тардаг. Одоо цаг хүйтэрч байна. Эрт харанхуй болоход энэ хүүхдүүд яаж харанхуйд харих вэ. Энэ бол хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байгаа хэрэг.

"Монгол тэмүүлэл" сургуулийн 1, 2 дугаар давхарт 1800 хүүхэд суралцаж байхад яг адилхан зайд буюу 3,4 давхарт нь 200 орчим хүүхэд сурч байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хүртэл “Хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ялгавартай, тэгш бус хандаж байгаа зохисгүй байдлыг залруулах, улмаар тус сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх тухай БСШУС-ын сайдад үүрэг өгсөн байдаг. Энэ үүргийг сайд заавал биелүүлэх ёстой. Уг нь наймдугаар сарын 30-нд Боловсролын сайдын 549 тоот тушаал гарсан. Тушаал гараад бүтэн нэг сар болоход ямар ч өөрчлөлт алга" гэв.

Сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Өсөхцэцэг

-"Монгол тэмүүлэл" сургуулийн 1, 2 дугаар давхрын 13 анги танхимд манай сургуулийн 43 бүлэг дөрвөн ээлжээр хичээллэж байна. Дээр нь багш нарын өрөө байхгүй  учраас өдөржин коридорт зогсч, өглөө 8.00 цагт ирсэн багш бүтэн 12 цаг тасралтгүй ажиллаж байна. 

Уг нь гурван ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс олгох ёстой. Гэтэл дөрвөн ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс алга. Нийслэлийн засаг дарга, БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаны хүмүүсийг сургуулийн нөхцлийг өөрсдийн нүдээр очиж харахыг хүсэж байна. Ийм олон хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаа явуулахад агааржуулалтаас эхлээд асуудал их байна. БСШУСЯ энэ асуудлаа шийдэж чадахгүй бол сургалтын үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна" гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top