x

Дулаанаа өгөөгүй ААН-үүдэд ШӨХТГ-аас шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт иргэдээс ирсэн гомдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Хэрэглэгчийн мэдээллийн 1284 утсаар энэ оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 18-ны хооронд орон сууцны халаалт, дулаантай холбоотой 29 өргөдөл гомдол иржээ. Гомдлын тоог бусад саруудтай харьцуулахад ихэссэн ба цаашид өсөх хандлагатай байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээллийн эхэнд хэллээ. 

Хэрэглээний усны үнэ тариф нэмэгдсэн ба орон сууцны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд ус, суурь хураамжны үнийг нэмж тооцож байна, тусгай зөвшөөрөлтэй компаниуд халаалтаа өгөхгүй болон цахилгаанаа хязгаарлаж, ус, цахилгааны төлбөрөө цагт нь төлж байхад үйлчилгээг бүрэн үзүүлдэггүй гэх гомдлууд зонхилсон байна. 

Ш.Цэрэндулам:

-“Тусгай зөвшөөрөлгүй компаниудын хувьд өр төлбөр үүсгэсэн, чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох нөхцөл байдал хязгаарлагдмал байдаг. Тэгсэн хэрнэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг нөхцөл байдалтайгаар нийт хэрэглэгчдийг хохироож байна. 

Энэ сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны халаалтыг өгөх ёстой. Гэтэл зарим орон сууцны халаалтыг одоо болтол өгөөгүй байна. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй болон “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд төлбөрийн үлдэгдэлтэй байгууллагууд тухайн орон сууцыг дулаанаар хангахгүй байгаатай холбоотой. 

Иймд ШӨХТГ-аас улсын байцаагчийн албан шаардлагыг өр төлбөр үүсгэж, хэрэглэгчдийг хохироосон “Ган инженер”, “Бадамлах нар” гэх тусгай зөвшөөрөлтэй  компанид тус тус хүргүүлээд байна. 12 аж ахуйн нэгж байгууллага, 24 байранд засвар хийж байгаа тул дулаан нь ирээгүй байна" гэлээ.

Мөн зарим орон сууцанд Барилга хот байгуулалтын яамнаас тендер нь удаашралтай зарлагдсны улмаас засварын ажил нь хойшилж хийгдэж байгаа ба тус яам орон сууцны бодлого хариуцаж ажилдгийн хувьд энэ үйл ажиллагаагаа эрт зарлаж, иргэд хэрэглэгчдэд чирэгдэлгүй үйлчлэх үүрэгтэй гэв. 

Албан шаардлагад заасан үүрэгт ажлыг биелүүлсэн талаарх мэдээллийг есдүгээр сарын 30-ны дотор ШӨХТГ-т ирүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэхийг мэдэгдлээ. 

 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top