x

Гадаадын иргэний виз зөвшөөрөл болон цахим визний талаар иргэдэд танилцуулав

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан байна.

Гадаадын иргэн, харьяатын газар уг нээлттэй өдөрлөгөөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт гадаадын иргэний виз бүртгэлийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг танилцуулахын зэрэгцээ гадаадын иргэний виз зөвшөөрөл, цахим визний талаар танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн эрхийг баталгаажуулах, гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх гурван зорилтын хүрээнд таван арга хэмжээг Гадаадын иргэн, харьяатын газар хэрэгжүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, evisa.mn цахим сайтаар таван төрлийн виз зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч эхлээд байна. Ингэснээр гадаадын болон өөрийн орны иргэдэд визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан байна.

Мөн “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг тус тус шинэчлэн баталж, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас Албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна гэж Гадаадын Иргэн Харьяатын Газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top