x

“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн сард газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэн ажилласан.

Хороолол дундах явган хүний болон авто замын асуудал хүндрэлтэй байгааг оршин суугчид тэр үеэр Хотын захирагчид уламжилж байсан юм. Хотын захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 метр авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Хотын захирагчийн энэхүү саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусгаад, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших “Замыг төсөл хэрэгжүүлж байгаа гурван компани хамтраад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ хийсэн. Ажлын болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байсан. 180 сая орчим төгрөгийн зардлаар хийж гүйцэтгээд өнөөдөр нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байна. Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” гэсэн юм. 

Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай боллоо. Төсөл хэрэгжүүлж буй гурван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ замыг барьсанд талархлаа илэрхийлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 31 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 2 цаг 35 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 2 цаг 40 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 2 цаг 45 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 3 цаг 3 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 3 цаг 13 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 3 цаг 26 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 3 цаг 33 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 4 цаг 30 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 4 цаг 40 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 4 цаг 52 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 5 цаг 3 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 5 цаг 56 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 23 цаг 18 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 23 цаг 22 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 23 цаг 25 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 23 цаг 30 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 23 цаг 52 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top