x

Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирсэн. Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Засгийн газраас уул уурхайтай холбоотой албан даалгавар гаргасан байдаг. Биелэлт ямар байна вэ?

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсэж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай албан даалгаврыг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд гаргасан. 

Удахгүй хугацаа  нь дуусаж, дүгнэх учиртай. Газар дээр нь очиж, биелэлттэй танилцахад 50 хувьтай байна. Уг нь Засгийн газраас маш тодорхой даалгаврууд өгсөн. 

Ялангуяа нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндтэй холбоотой  асуудал, уурхайн аюулгүй байдал, дүрэм журмыг тодорхой болгох  утга агуулгатай албан даалгавар гэж ойлгож болно. 50 хувь байгаа нь хангалтгүй л  санагдлаа.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж байгаа том уурхай. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. 

Одоо бид энэхүү  уурхай дээр түшиглэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх учиртай.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хажууд “Тавантолгой Майнинг” компани байгуулах асуудал яригдаж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Энэ асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдэж байна. “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм.   Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудтай хэлэлцээ хийнэ.   

Мөн иргэн бүрт олгосон 1,072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна.  Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

-Охин компани байгуулж хөрөнгийн биржид гаргаснаар ямар давуу талтай вэ?

-Нэгдүгээрт засаглалын хувьд олон улсын стандартад нийцсэн, нээлттэй ил тод, шилэн болно гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу талтай.  Өмнө нь бид зээл хэлбэрээр гаднаас санхүүжилт авч үзсэн. Бонд босгож байна. Эдгээрийн хүү, төлбөрийн асуудалд орж, улсаараа л өртэй явж байна.   

Мөн стратегийн компанитай хамтарч үзлээ. Ямар байдгийг та бүхэн харж байна. Харин олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдөө хувьцаа гаргаад компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь бидний хувьд давуу талтай. Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам барих, кокосын үйлдвэр, эрчим  хүчний станцтай болох, мөн усны асуудал гээд  бүх асуудлыг шийдэх үндэс суурь нь энэ компани болох юм.

-Компанийн удирдлагын асуудлыг шийдсэн үү?

-Энэхүү охин компани  нь чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан.   Салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна. 

Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш энэ компанийг хуваасан асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манай  улс нүүрс экспортлох ганцхан гарцтай байгаа нь хангалтгүй байгаа талаар албаныхан хэлж байна.  Энэ асуудалд  ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Ганц Гашуунсухайтын боомтоор жилдээ 12 сая орчим тонн нүүрс гарч байна.  Цаашдаа 30-40 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байна.  Зүүнбаянгийн төмөр зам нэг гарц болох юм.  Түүнчлэн Гашуунсухайтын төмөр зам байна. Төрийн хэмжээнд бүх тогтоол шийдвэрүүд нь гарчихсан. 

Одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Жилд 60-70 сая тонн нүүрсийг олон гарцаар гаргаад эхэлбэл улс маань эдийн засаг  дээшээ явах учиртай.   

Мөн энэ төмөр замуудаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг.

Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа.  Тэдний хувьд энэхүү төмөр зам нь том боломж болох юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • USD BANK (105.112.57.21)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг төгрөг зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай infousdbanko.com энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг infousdbanko.com
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 2 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 31 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 36 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 39 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 43 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 4 цаг 12 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 33 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 44 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 51 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 57 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 2 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 8 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 11 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 15 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару...
Top